Sunday, May 30, 2010

ИХ ГАЗРЫН ЧУЛУУГААР ЗОРЧСОН ФОТО НИЙТЛЭЛ


СҮХБАТ БОЛОМЖИЙГ АШИГЛАН ЯН ХАДНААС АМИНЧЛАН ГУЙЛГА ГУЙЖ МӨРГӨЛӨӨ

ЭР БЭЛЭГ ЭРХТЭНГ БЭЛЭГДСЭН ЯН ХАДАНД ӨКӨ АНХАА ХОЁР МӨРГӨЖ "НУУЦ" ХҮСЛЭЭ ШИВНЭЛЭЭ

ТӨВ БОРЖИГОН АМРАЛТЫН ХОТХОН

ӨГЛӨӨНИЙ НАРНААР

30 КМ-ИЙН АЛСААС ҮЗЭСГЭЛЭНТ ИХ ГАЗРЫН ЧУЛУУ ДҮНХИЙН ХАРАГДАЖ БАЙГАА НЬ

БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯНЫ ТЭМДЭГЛЭЛ

АЯН ЭХЭЛСЭН ТҮҮХ

Өнгөрсөн оны 12 дугаар сард цөлжилтийн эсрэг үндэсний хэмжээний аян өрнүүлэх бодол төрлөө. Ингээд л хамаг л “нууцаа” ярьж байдаг багын найз Өлзийсайхандаа саналаа хэлтэл “-Гоё санаа байна. 2-л хэрэгжүүлэе” гэлээ. Ингээд л бид хоёр Монголынхоо цөлжилтийг сааруулах том хүсэл өвөртлөөд хамтран ажиллах хүмүүстэйгээ уулзаж эхэллээ. Би энэ үед “Номад Грийн” цахим сэтгүүлд идэвхтэн бичигчээр ороод удаагүй байсан болохоороо энэ сэтгүүлийн зөвлөх О.Бум-Ялагч, эрхлэгч Ж.Отгонсүрэн хоёрт саналаа тавилаа. Тэд ч Өкө бид 2-ын саналыг 100 % дэмжиж хамтрахаа илэрхийллээ. Бид аяндаа Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, доктор З.Бат-Отгон, МУГЖ, дуучин С.Жавхлан, МУСГЗ, зохиолч Чи Галсан нарыг нэгтгээд Монгол орныхоо бүх багаар 3 жилийн хугацаатай аялаж очсон баг болгондоо 100, 100 мод тарьж төгөл байгуулахаар шийдлээ. Аянаа “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН” гэж нэрлэн Ерөнхийлөгчийн ивээл дор оруулахаар ярилцан бид бэлтгэл ажилдаа орцгоолоо. Аянаа Ерөнхийлөгчийн ивээл дор оруулах ажлыг би ерөнхийд нь хариуцан ордноор “гүйдэлтэй” болов. Ингэж гүйж явахдаа нэг сонинд хамтран ажиллаж байсан үзэг нэгт нөхөр П.Анхтуяатайгаа тааралдлаа. Анхаа бидний хийх гэж байгаа ажлыг сонсоод хамтрахаар боллоо. Ингээд Өкө бид хоёрын ажил хүрээгээ тэлсээр... Анхаа бид хоёрын хамаг л ажлыг амжуулдаг боллоо. Сүүлдээ ч ТЭНГЭРЛЭГ аян Анхаагүй зүйлгүй болсон. Анхаа, Өкө бид 3 аяныхаа ажлаа цэгцэлсээр л байлаа. Гэтэл аянд нэгдэж хамтран ажиллана гэж байсан зарим хүмүүс замын дундаас зангаа хувиргаж “чанараа” таниулсан ч бид 3 ярьсанаараа зүтгэсээр байгаад 5 дугаар сарын 7-нд аянаа эхэллээ. Бид 3-ын ажлыг дэмжиж Баянгол нөхөрлөлийн тэргүүн, Энх цагийн эгэл баатар Б.Ганхуяг аянд нэгдэж 2 000 000 мод хандивлан бидэнтэй хамт монгол орныхоо цөлжилтийн эсрэг тэмцэхээ илэрхийллээ. Бас Улаанбаатар Дээд Сургуулийн ХАА-н тэнхимийн ойн багш Д.Сүхбат, “Хонгор говь” ТББ-ын тэргүүн, Махатма Гандин нэрэмжит дэлхийн байгаль орчны шагналт С.Тунгалаг, Булаг шанд хамгаалах нийгэмлэгийн тэргүүн н.Гүнд нар бидэнтэй нэгдлээ.

ДУНДГОВИЙН ӨНДӨРШИЛ СУМНААС АЯНАА ЭХЭЛЛЭЭ

Ингээд бид 2010 оны 5 дугаар сарын 7-нд Монгол Нюьс төвд хэвлэлийн бага хурлаа хийгээд шууд л цөлжилтөнд хамгийн их өртсөн газрын нэг болох Дундговь аймгийн Өндөршил сумыг зорилоо. Өндөршил миний төрж өссөн нутаг байгаа юм. Монгол орныхоо цөлжилтийг сааруулах их ажлаа өөрийн төрсөн газраасаа эхэлүүлсэн минь ч учиртай. Биднийг шөнийг 01 цагийн үед Өндөршилд очиход сэрүүхэн сэвэлзсэн салхитай байлаа. Өглөөний 7 цагаас эхлээд л 2 хоног завгүй ажилтай байхаар төлөвлөөд бид амарцгаалаа. Өглөө 7 өнгөрөөгөөд сэртэл гадаа нүдгүй цасан шуургатай. Бид дор бүрнээ л өнөөдрийн ажил яанаа гэтэл “Хонгор говь” ТББ-ын тэргүүн С.Тунгалаг “-Өө, яамар гоё юм. Цаснаар мод тарих сайн. Их гоё ургадаг юм” гэж юм үзэж нүд тайлсан хүний нүнжигтэй зангаар бидэнд урам хайрлалаа. Цасан шуурга өдрийн 14 цаг хүртэл үргэлжлэв. Хүчтэй цасан шуурга сумын өндөр хүчдэлд гэмтэл учруулж бидний ажлыг саатууллаа. Сумын дарга нар гэрэлтэй болгох гэж өдөржин гүйгээд гэмтлийг нь засч чадсангүй. Бидний төлөвлөсөн ажил бага зэрэг саатлаа. Гэхдээ бид гэрэл хараад сууцгаасангүй. Сүхбат шавь Бэхээгээ дагуулан боломжийг ашиглан цасаар хүн хийж сумын залуучуудыг цуглуулан хамтарч байх зуур “Булаг шанд хамгаалах нийгэмлэгийн” тэргүүн Гүнд ах орхимжоо намируулан хийдэд сүсэгтэнүүдийг цуглуулан аяныхаа тухай хүүрнэлдэн ном уншиж суулаа. Дуучин Баянмөнх, жүжигчин Ууганбаяр, Өкө Анхаа хоёртой нийлэн бяцхан жаалуудад цаасан шувуу тарааж хөөргөн сумын төвийн жижигхэн сууринг тэр чигт нь бужигнуулж орхилоо. Нарийн мэргэжлийн эмч нар ч үзлэгээ хийж өвдсөн зовсон хүмүүсийг илааршуулж байв. Нэг ёсондоо бид хоёр өдөр Өндөршил сумыг эзэгнэсэн дээ. Ингээд орой нь аяныхаа нээлтийн арга хэмжээг эхэллээ. Дуучин Баянмөнх “Омогшил” дуугаараа, яруу найрагч О.Гончигсүрэн “Миний Дундговь” шүлгээрээ нутгийн иргэдийн цөсийг жинхэнэ хөөргөсөн дөө. Тэд Баянаагийн дуу, Гониогийн шүлгийг сонсоод суудлаасаа өндөлзөн зарим нь амьдралдаа ийм гоёоор шүлгээ уншдаг хүн харж байсангүй гэж уулга алдаж байхад зарим нь энэ дуучинг ингэж амьдаар нь хардаг байжээ гэж Отгойн Баянмөнхтэй гар барьж энгүүн яриа өрнүүлж байгаа харагдсан. Ингээд бид Өндөршил суманд Агч, шар хуайс, улиас, хайлаас, үхрийн нүд зэрэг 5 төрлийн 2000 мод тарилаа. Бас Монголдоо анх удаа гэж хэлж болохуйц үрийн талбайг Өндөршил суманд бий болголоо. Тус суманд байгуулсан үрийн талбайд бид 1 кг харганы үр тариалсан. Энэ үр хоёр жилийн дараа гэхэд хамгийн багаар 10 000 мод болон ургах юм. Манай аяны ажил тус аймгийн удирдлагуудад ихэд таалагдсан аж. Аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга С.Үржин, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, “БӨХТ” ХХК-ий захирал С.Дэжид нар бидний ажилд амжилт хүсээд цаашид аймгийнхаа малгүй болсон малчдын дунд аяныг үргэлжлүүлэх санал тавьсан. Өкө, Анхаа бид 3 ярьсан зүйл зорьсон зорилгоо амжилттай эхлүүллээ.

“ҮЛЭМЖИЙН ЧАНАР”-ААР ХУР ДАГУУЛЖ БАЙНА

Бид очсон газар бүртээ мод тарихаасаа өмнө “Үлэмжийн чанар” дуулдаг уламжлалтай болсон. Бид “Үлэмжийн чанар” дуулж мод тарьсанаа дараа өдрөөс нь тухайн газар бороо орж биднийг баярлуулж байна. Бид ч энэ уламжлалдаа баярлан “Үлэмжийн чанар” хур дагуулдаг увьдастай дуу гэж магтдаг юм. Бид очсон газар бүртээ аяныхаа тухай, Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах тухай, мод тарих арчлах аргын тухай, монголчуудын уламжлалт байгаль хамгаалах заншлын тухай хүмүүст ярьж ойлгуулж байгаа. Бидэнд хүмүүс талархлаа их илэрхийлж байна. Бид очсон газарынхаа иргэдийг ямартаа ч гэгээрүүлж чадаж байна. Энэ л бидний ажлын гол үр дүн.

АЛДАРТ ДУУЧНЫ НУТГИЙН ЭНЕРГИ ШИНГЭСЭН МОДЫГ МОНГОЛЫН БҮХ НУТАГТ ТАРИНА

Бид аяныхаа хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байдаг байгалийн үзэсгэлэнт газар болох Их газрын чулуунд үрийн талбай байгууллаа. Энэ үзэсгэлэнт газар алдарт дуучин Н.Норовбанзад агсан мэндэлсэн юм билээ. Бид алдарт дуучны мэндэлсэн бууцны ойролцоо дэлхийд ганц байдаг байгалийн задгай театрын дэргэд үрийн талбайгаа байгууллаа. Үргэлж дуу хуур цангинаж эгшиглэж байдаг энэ газар 3 кг чацаргана, 1 кг монос тарилаа. Эерэг энерги шигэсэн энэ газар ургасан модоо бид хоёр жилийн дараагаас Монгол орныхоо өнцөг булан бүрт тариалах юм. Ирэх намар бид энэ газрын үрийн талбайгаа өргөжүүлж гүйлс, бүйлс, харгана, голт бор, хайлаас их хэмжээгээр тариална. Бид сар шахамын хугацаанд Дундговийн Өндөршил суманд 2000, Гурвансайхан суманд 200, Сайнцагаан суманд 600, Төв аймгийн Зуунмод суманд 310, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 500, Төв аймгийн Аргалант суманд 100, Завхан аймгийн Улиастай суманд 1000, Сүхбаатар дүүрэгт 300, Сонгинохайрхан дүүрэгт 200, Хан-Уул дүүрэгт 200, Баянзүрх дүүрэгт 100, эмэгтэйчүүдийн хорих ангид 400, “Ардчилал” сонин Засгийн газрын ордны гадаах талбайн цэцэрлэгжүүлэлт болон Ардчиллын ордны цэцэрлэгжүүлэлтэнд 650 мод тус тус тариад байна. Мөн 3 газар үрийн талбай байгуулсан.

АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР...

БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН үргэлжилсээр байна. Биднийг ирж ажилаач гэсэн урилга ар араасаа цуварсаар... Бид засаг захиргааны хамгийн бага нэгж болох баг, хороонд хүрч ажилласаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний ажлыг дэмжиж ивээлдээ авахаар болсон. Бидний эцсийн зорилго Монгол орныхоо цөлжилтийг сааруулахад бодит хувь нэмрээ оруулах. Бид ч зорьсондоо хүрч байна. Аянд сэтгэл зүрхээрээ нэгдэн монголчуудаа гэгээрүүлж яваа дуучин Отгойн Баянмөнх, жүжигчин Ууганбаяр, яруу найрагч О.Гончигсүрэн нар болон хамтран зүтгэж байгаа Баянгол нөхөрлөлийн тэргүүн, Энх цагийн эгэл баатар Б.Ганхуяг, Улаанбаатар Дээд Сургуулийн ХАА-н тэнхимийн ойн багш Д.Сүхбат, “Хонгор говь” ТББ-ын тэргүүн, Махатма Гандин нэрэмжит дэлхийн байгаль орчны шагналт С.Тунгалаг, Булаг шанд хамгаалах нийгэмлэгийн тэргүүн н.Гүнд нартаа талархаж байгаагаа илэрхийлэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж буй “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН”-ы тэмдэглэл үргэлжилсээр байх болно.

Saturday, May 15, 2010

ТЭНГЭРЛЭГ АЯНД ЦАСАН ӨВГӨН НЭГДЭЖ МОД ТАРИЛЦЛАА

БИДНИЙ ЭХ ДЭЛХИЙГЭЭ ГЭСЭН СЭТГЭЛД ДЭМ ӨГЧ ХАН ХУРМАСТ ЦАСАА ХАРАМГҮЙ ХАЙРЛАСАН ГЭЖ БИ БИЧИЖ БАЙСАН। БИД ЭНЭ ХАВРЫН ХАМГИЙН СҮҮЛИЙН ЦАСАН ӨВГӨНИЙГ ӨНДӨРШИЛ СУМАНД ХИЙСЭН। ЦАСАН ӨВӨӨ Ч АЯНЫГ ДЭМЖИЖ ОЛОН ХҮНИЙГ ХАЖУУДАА ЦУГЛУУЛАН БИДНИЙ АЖИЛД ДЭМ БОЛСОН.


Г

БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯНЫ ФОТО СУРВАЛЖЛАГА-4
























ЦӨЛЖИЛТ ХАМГИЙН ИХЭЭР ЯВАГДАЖ БАЙГАА ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨНДӨРШИЛ СУМНААС БИД БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯНАА ЭХЭЛЛЭЭ БИДНИЙ МОНГОЛОО ЭХ ДЭЛХИЙГЭЭ ГЭСЭН СЭТГЭЛД ДЭМ ӨГЧ ТЭНГЭР ХАНГАЙ ХҮРТЭЛ БАЯРЛАН ӨДӨРЖИН ЦАСААР МЯЛААЛАА। ОЛОН ЖИЛИЙН ГАН ЗУДАНД НЭРВЭГДСЭН ГОВИЙН ХӨГШҮҮЛ "ЯМАР БУЯНТАЙ ХҮҮХДҮҮД ВЭ, НУТАГТ МИНЬ "ШАР ТОС" ДАГУУЛЖ ИРЛЭЭ" ГЭЖ БИДЭНД БАЯР ХҮРГЭЖ БАЙЛАА। БИДНИЙ ЯРЬЖ БАЙСАН АЖИЛ ЯМАРТАЙ Ч БИЕЛЭЛЭЭ ОЛЛОО। ГАРААГАА САЙХАН ЭХЭЛЛЭЭ। МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТЭНГЭРЛЭГ АЯНЫГ ДЭМЖИЖ ИВЭЭЛДЭЭ АВАХАА МЭДЭГДЛЭЭ। ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭНЭ ШИЙДВЭР БИДЭНД УРАМ АВЧИРСАН। БАС УЛАМ САЙН АЖИЛ ГЭСЭН "ТАШУУР" ГЭДЭГ НЬ МЭДЭЭЖ। БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯНЫГ МИНЬ ДЭМЖИЖ ТУСЛАЖ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА "БАЯНГОЛ" НӨХӨРЛӨЛИЙН ТЭРГҮҮН, ЭНХ ЦАГИЙН ЭГЭЛ БААТАР ГАНХУЯГ, "ХОНГОР ГОВЬ" ТББ-ЫН ТЭРГҮҮН, МАХАТМА ГАНДИЙН НЭРЭМЖИТ БАЙГАЛЬ ОРЧНЫ ШАГНАЛТ С।ТУНГАЛАГ, "БУЛАГ ШАНД ХАМГААЛАХ" НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮН ГҮНД НАРТАА МАШ ИХ ТАЛАРХАЖ БАЙНА। МӨН УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЙН ИНЖЕНЕР Д।СҮХБАТ ДҮҮДЭЭ ТУЙЛЫН ИХ ТАЛАРХАЖ БАЙГАА। СҮХБАТ ШИГ АЖИЛСАГ, СЭТГЭЛТЭЙ, МЭДЛЭГТЭЙ, МОНГОЛОО ГЭСЭН ЗҮРХТЭЙ ИЙМ ЗАЛУУС ОЛШИРБОЛ ДЭЛХИЙН ЗУЛАЙ БОЛСОН МОНГОЛЧУУД ЦӨЛЖИЛТ ГЭДЭГ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС АМАРХААН ГАРЧИХНА ДАА ГЭЖ БОДОЖ ЯВСНАА ЭНД СИЙРҮҮЛЭЕ। ӨЭЛҮН ЭХИЙН УДАМТ ХАТАН УХААНТ ДОТНЫ НАЙЗ Б।ӨЛЗИЙСАЙХАН, П।АНХТУЯА ХОЁРТОО ЭНЭ ДАШРАМД БАЯРЛАЛАА ГЭДЭГ ҮГЭЭ ХЭЛЬЕ। БИДНИЙ ХИЙХ ГЭЖ ЗОРЬЖ БАЙГАА ЭНЭ АЖИЛ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА। ТИЙМЭЭС ТА ХОЁР МИНЬ ХАТАН УХААНААРАА МОНГОЛ ОРНОО ЖОЛООДНО ШҮҮ. БИД -ЫН САНААЧЛАН ЭХЛҮҮСЭН ЭНЭ АЖИЛ МОНГОЛОО БАС ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ЮМ ШҮҮ.



Нийслэлчүүдээ нийслэлээ ногооруулъя


Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.

Энэ нь эх орон, байгаль орчноо хамгаалах, мөн экологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нэн хэрэгтэй бөгөөд зөв зүйтэй алхамыг эхлүүлж байна. Иймээс ч “Нийслэл таймс” сонин “Нийслэлийн иргэн бүр нэг мод тарья” хэмээн уриалж байгаа юм.

Иргэн бүр эх орон байгалиа хайрлан хамгаалахыг хүсдэг. Харин өөрийн биеэр арчлан хамгаалж хайрлах нь төдийлөн ховор гэвэл буруудахгүй байх. Учир нь бид бусдад ярих хэлэх болгондоо эх орноо бусдаас өмгөөлж, элдэв сайхан бүхнийг сонин хачин болгон ярих дуртай ард түмэн.

Гэтэл ярих зүйл минь улам хомсдож, эх оронд минь ган гачиг жил бүр нүүрлэх боллоо. Үүнийг та ч мэдэж байгаа.

Байгаль, экологи, цаг уурын эрс бөгөөд сөрөг өөрчлөлт нь та бидний эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг өөрчлөөд зогсохгүй өөр олон сөрөг үр дагаврыг дагуулж байгаа нь нууц биш.

Харин энэ цаг үед өөрсдийн хүч бололцоогоороо хувь хүн, албан байгууллагууд санаачилга гарган мод тарьж Монголоо ногооруулахын төлөө зүтгэж явна. Үүний нэг нь “Нэр төр-Эрхэмсэг амьдрал” ТББ, “БОНӨБ-Эрдэнэ холбоо” ТББ, “Арвай-Жин” ТББ нар санаачилгаар “Байгаль-Эх дэлхийгээ аврах Тэнгэрлэг аян”-ыг зохион байгуулжээ.

Уг арга хэмжээнд иргэд хөдөлмөрчид ихэд идэвхтэй оролцсон байна. Тэрээр саяхан уг аяны хүрээнд Дорноговь аймгийн Өндөр Шил суманд 2000 мод суулгаад иржээ.

Нутгийн иргэд ч арга хэмжээг сайшаалтайгаар хүлээн авч сайн дураараа уг ажилд санаачилгатай ажилласан байна. Мөн дээрх ТББ-ынхан өнөөдрөөс Нийслэлийн Сүхбаатар дүүргээс эхлээд бүх дүүргүүдэд уг аянаа үргэлжлүүлэн иргэдийн мэдлэгт нь хувь нэмэр болох зорилгоор лекц уншиж, зарим дүүрэг хороодод мод суулгахаар төлөвлөөд байгаа аж.

Үүгээр ч зогсохгүй удахгүй жуулчдын очих дуртай газруудын нэг “Цонжин-болдог”-ийг зорьж, зуун ширхэг модыг суулгахаар бэлтгэл ажилдаа гарсан гэдгээ хэлж байлаа. Иргэд аж ахуй нэгж хөдөө орон нутгаар Монголоо ногооруулахын төлөө гэж хүчин зүтгэж байхад нийслэл хот шороонд булагдаж, шуурганд дарагдсан хэвээр байсаар л байна.

Хувийн аж ахуй нэгж, иргэд хөдөлмөрчид нь өөрсдийн санаачилгаар аян хүртэл зохион байгуулж байхад нийслэл хотын удирдлагууд эрх баригчид хаагуур юу хийгээд, яг яах гээд яваад байна вэ.

Энд тэнд хааяа нэг мод суулгаж байгаа зургаа хэдэн зурагчин, зураглаач нарын дурангаар түмний нүдийг хуурахын оронд ажил хэрэг болговол зүгээрсэн. Модыг суулгачихсан л бол болсон гэсэн шиг дараа нь өөрсдийн суулгасан модоо эргэж очин, арчлан анхаарч болдоггүй юм байх даа.

Мод бол суулгаад ургачих зүйл биш гэдгийг таван настай хүүхэд ч хэлнэ. Эх хүн хүүхдээ төрүүлээд дараа нь асран хамгаалж, өсгөн бойжуулж, насанд хүртэл нь хараа хяналтандаа байлгадагтай адил мод ч бас яг тийм юм.

Зарим хүмүүс мод тарих гэхээр их л нүсэр ажил мэт төсөөлөн, гэр хороололд амьдардаг нэг нь зай талбай хүрэлцэхгүй гэх зэргээр боддог нь буруу юм. Хүн усгүй бол амьдарч чадахгүй шиг мод ч бас усгүй бол амьдралгүй. Хүн бүр мод тарьж, түүнээ арчлан хамгаалах нь нийслэлээ ногооруулах ирээдүйн хөрөнгө оруулалт байх юм.

Заавал том мод тарих албагүй шүү дээ. Өөрт нь ашигтай, шимтэйг нь бодвол жимсний мод ч тарьж болно. Жишээлбэл үхрийн нүд, чацарганын бут тарих хэрэгтэй. Үхрийн нүдний нэг буттай айл жил бүр түүнээсээ 4-5 кг жимс авдаг.

Чацарганы нэг бутнаас 25-30 кг жимс хураана гэж бодохоор мод тарьснаар танд ашигтай зүйл ч их байдаг. Харин ашиг шимийг нь хүртэхийн тулд арчилгаа тордлогоо шаардагдах нь мэдээж. Мөн танд зөвлөхөд жорлонгийн ойр монос таривал цэцэглэхээрээ элдэв үнэрийг орчноосоо зайлуулж байдаг сайн талтай байна.

Энэ мэтчилэн мод тарих нь амьдрах орчин нөхцөлд эерэгээр нөлөөлөх тул иргэн бүр нэг мод тарих нь та бидний ирээдүйн амьдралд үр өгөөжтэй байх болно. Салхинд туугдан шороонд дарагдсан, бохир орчиноосоо салах цаг нь иржээ.

Иймд нийслэлийн иргэн бүр мод тарьж, нийслэл хотоо ногооруулахыг иргэний хувиар уриалж байна.

П.Энхжаргал


“Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян” эхэллээ



Байгаль орчноо хамгаалах уриатай төрийн бус таван байгууллага нэгдэж Ерөнхийлөгчийн ивээл дор "Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян" өрнүүлж байна.

Энэ хүрээнд Монгол орноо 999 хоногт тойрох аяны нээлтээ Дундговь аймгийн Өндөршил суманд саяхан хийлээ. Иргэн бүр мод тарих хөдөлгөөн өрнүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх үзэл санааны дор явагдаж буй энэ аянд "Эрхэмсэг амьдрал", "Байгаль орчин, нутаг өлгий, буян эрдэнэ" "Арвай жин", "Хонгор говь" төрийн бус байгууллага, "Булаг шанд хамгаалах нийгэмлэг", "Баян гол" нөхөрлөл нэгдсэн байна.

Тэд эх орныхоо газрын хөрсөнд олон зуун мянган мод суулгаад зогсохгүй иргэдийнхээ тархинд оюуны мод тарин байгаль дэлхийгээ хамгаалах сэтгэхүй бүрдүүлэхийг зорьж байна. Аймагтаа хамгийн их цөлжилттэй Өндөршил суманд болсон нээлтийн үеэр мод үржүүлгийн талбай байгуулж агч, хуайс, хайлаас, улиас, үхрийн нүд зэрэг 2000 мод тарьж хоёр жилийн дараа гэхэд 10000 мод болж үржих харганы нэг килограмм үр суулгалаа.

Энэхүү ажлыг “Говийн дэвшил” компани нэг сая төгрөг, "Бөхөт" компани 500 мянган төгрөгөөр ивээн тэтгэж санхүүжүүлснээс гадна аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга С.Үржин модыг усалж арчилж тордох дөрвөн хүнийг жилийн турш цалинжуулахаар болжээ.

Аяны нээлтээр урлагийн тоглолт болж нийслэлээс очсон нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд төлбөргүй үзлэг хийсэн. Дашрамд дурдахад, үзлэгийн явцад иргэн Ө.Гансумын мухар олгойн хурц үрэвсэлд хагалгаа хийж амь насыг нь аварчээ. Эдгээр төрийн бус байгууллага Дундговь аймгийн Өндөршил сумаас эхэлсэн аянаа үргэлжлүүлж, эх орныхоо бүх сумаар тойрон мод тарих буянт үйлсээ дэлгэрүүлэх юм.

С.Пүрэвсүрэн http://www.niigmiintoli.mn/

Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(2)
  • Зочин 202.55.191.XXX
    4 цаг 47 минутын өмнө

    Би 1999-2000 оны үед 100 д жимсний мод тарьж үзсэн. Овоо ургаж байсан бороо оролгүй ган болсноос 2002 гэхэд бүгд үхчихсэн. Дүгнэлт: Тусгайлан худаг байхгүй бол бүтэхгүй юм билээ.

    [ Хариулах ]
  • Зочин 89.135.201.XXX
    2 цаг 16 минутын өмнө

    Туул ын эрэгийн дагуу газруудыг алван газарт даатган өгч мод тариулдаг хариуцлага хүүллэгвэл жимсний мод тэгээд ургацаа авч ашиглах эрхтэйгээр нэг байгууллагын мэдэлд өгчихвөл тэнд хэн дуртайн юу ч хийж чадахгүй. Мэдлийнхэн эрх мод тарин ургацыг л ашиглахаас байр байшин тариж огнон байгалийг нь алдагдуулах эрхгүй зарж худалдах эрхгүй их дууд сургуулиудад хариуцуулчихвал олон залуучууд

    [ Хариулах ]

БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯНЫ ФОТО СУРВАЛЖЛАГА-3





Wednesday, May 12, 2010

Recent Articles