Friday, June 29, 2012

ДАНЗАННОРОВОО! ЧАМД БАЯР ХҮРГЭЕ!

Данзанноров. Энэ залуутай танилцаж нөхөрлөөд би жил гараны хугацааг өнгөрөөжээ. Манай Дундговийн шилдэг залуусын нэг болсон энэ залуу 2012 оны сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэн өрсөлдлөө. Цагтаа Дундговь аймгийн Ардчилсан намын дарга байсан энэ залуу нутгаа хөгжүүлье гэсэн чин сэтгэлээр сонгуульд өрсөлдөн нэрээ дэвшүүлжээ. Дундговьчууд ч түүнд баяр хүргэн ёстой л алгаа ташин баярлан угтсан. Уулзалт хийсэн газар болгонд түүнийг Дундговьчууд урам хайрласан сэтгэлийн үгээр харамгүй мялааж “Төрд бидний төлөөлөл болж чадах хүн” гэж дуу нэгтэйгээр тодорхойлж байсан нь үнэн. Өрсөлдөгчид нь түүнээс бүгд айж байлаа. Яагаад гэхээр тэр хүчирхэг. Бас Дундговио дэндүү сайн мэддэг зэрэг давуу талууд нь өрсөлдөгчдийнхөө өмдөнд нь шээс дуслуулж байхав дээ. “Мон-Уран”-ы Наранхүүгийн хар PR-чид Данзанноровыг маань эрлийз хурлийз гэж хүртэл цоллоод авах юм. Энэ хар PR-чдын тэргүүн эгнээнд миний хүндэлж явдаг сэтгүүл зүйн эрхэм багш маань явж байгаа нь харамсалтай. Мөнгө гэсэн цагаан толботой хэрээнээс ч илүү хар Б.Наранхүүг цагтаа муу хэлж байсан эрхэмүүд бүгд л түүнийг даган намиран Данзанноровоос минь өө сэв хайгаад сар шахам унтах нойроо хугаслан гүйлдлээ. Зарим нь бүүр Данзанноровыг юу гэж буруутган шуугиан тарихаа бодон түүнд саймшран Наранхүүд “тагнуул”-ын үүрэг гүйцэтгэн хошуугаа худалдан гүйсэн нь инээдтэй. Хүн гэж ямар арчаагүй амьтан болохыг сонгуулиар мөнгө хийж гаршсан тураалтай тархитанууд харууллаа. Данзанноровоо! Ахын дүү энэ удаад ялагдлаа. Ялагдлаа гэж сэтгэлээр битгий унаарай. Ард түмэн чинь чамайг ялсан гэж тооцож байгаа шүү. Тэгэхээр чи энэ удаад ялсан шүү. Ялах ялахдаа цэвэр ялалт байгуулсан шүү. Тиймээс хараа дээгүүр ихэмсэг бардам алхаарай! Өчигдөрхөн чамайг муулж хошуугаа худалж байсан нөхөд өнөөдрөөс эхлэн чамаас дөлөн зугтах нь гарцаагүй. Өчүүхэн амьтдад илүү гэдгээ харуулан тэднийг уучлаарай. Чиний ирээдүй тодоос тод гэрэлтэж байна. Дараагийн сонгуульд чи заавал ялнаа. Ганбаа, Галаа, Доржоо, Баяраа, Энхбаяр, Сайхнаа... гээд ямар ч эрднэсээс үнэтэй сайхан найзуудтай хүн газардахгүй ээ. Та нар бие биенээ дэмжээд явахад юун Дундговь, юун Монгол улс дэлхийг ч эргүүлэх хүчтэй, чадалтай эрчүүд шүү. Данзнноров ба түүний найзуудын гарт Дундговийн ирээдүй, Монголын ирээдүй бүүр цаашлаад энэ дэлхийн хөгжлийн “түлхүүр” байна. Тиймээс залуус минь алгуурлах хэрэггүй яг одоо хөлөг онгоцондоо сууцгаа. Та нарыг Дундговийн 50 гаран мянган иргэд, Монголын 3 сая шахам хүмүүс энэ дэлхийн 6 тэрбум ард түмэн хүлээж байна. Данзанноров гэсэн ахмадаар залуурдуулсан хөлөг онгоцыг өнөөдрөөс эхлэн тэрбум тэрбум хүмүүс ажиглаж байна. Данзанноровоо! Ах нь та нарт баяр хүргье! Хөлөг онгоцоо жолоодон хараа дээгүүр ихэмсэг, эрч хүчтэй яваарай.

7 comments:

  1. Norovoo bi Yalagdsan gej bodohgui baigaa shuu. Ene hulug ongotsiig chi haashaa zalahaa medej baigaa. Olon suulgasan hulug ongotsnii ahmad saihan aral hurtlee amardaggui shuu. Amjilt husiy

    ReplyDelete
    Replies
    1. Bayaraa! Saihan helsen baina. Bayarlalaa chamd

      Delete
  2. Эрлийз хүн дээ. Ялагдсан нь зөв болсын. Сүүлд нь хэн нэгэн нь удам судрыг нь ухаж төнхөөд ээж нь цэвэр хятад гэдгийг нь мэдчихээд хэл амаар доромжлоод байна.

    ReplyDelete
    Replies
    1. Ene hen gedeg hun bichseniig ni bi medej bainaa. Jaahan judagtai bai l daa.

      Delete
  3. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  4. Уг нь Рааш ч юмуу хэн билээ тэр МАН-аас өрсөлддөг нөхөр гарсанаас Наранхүү гарсан нь зөв л дөө, Ардчилсан нам Наранцацралтынхаа суудлыг эргүүлж авах нь зөв, Рааш Гок-ын нөхөр хоёр бол Дундговийнхны амьдрал ахуйд тусахуйц хариуцлагатай ажил хийгээгүй, нэг даацтай хуулийн төсөл ч бичээгүй, хууль өөрчлөгдсөнөөс хойшхи энэ суудал бол Элбэгдоржийг Ерөнхийлөгч болгосон суудал, гэхдээ энэ суудал дээр Данзанноров суусан бол хууль тогтоох төрийн ажилд арай илүү санаачлагатай оролцох боломжтой юм. Цаашид ч тэр, хууль санаачлах эрх мэдлийн төлөө үзэлцэх л хэрэгтэй, гэхдээ Ардчилсан нам өөрөө хуучны паразитнуудаасаа салахгүй бол Норовоо шиг залуучуудыг мөнгөөр цохиж унагасаар байх болно, нэр цохоод яахав, намайг Ардчилсан намаас гарах өргөдөл бичсэнээс хойш хуучны паразитууд л үзэн ядаж, занан зүхдэг юм. Намгүйгээр амьдарч болно, өнөөдөр нэг мөнгөтэй хүнд намаа өгчихлөө, маргааш тэрнээс их мөнгөтэй хүн ирвэл өгөхгүй гэх баталгаа байхгүй, хуучны паразитуудын шуналд хязгаар байхгүй, энэ бол хэзээ ч төр барьж үзээгүй намын зовлон, энийг л ойлгож мөнгийг бодлогоор ялж болдогийг харуулах ёстой, түүний тулд баг хэрэгтэй, тэр баг бол улс төрийн нам. Намаа эргүүлж авах хэрэгтэй ...
    Н.Батжаргал

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete

Recent Articles