Friday, February 26, 2010

ӨВӨӨДӨӨ


Үүрд мөнхийн насаа
Үр хүүхэддээ үлдээгээд
Өөрөө болохоор
Өнө мөнхийн диваажин руу зорьсон ч
Миний зүрхэнд бол
Монгол бичгээр маш сайн уншиж бичдэг
Мундаг сайхан өвөө минь хэвээр
Үргэлж инээмсэглэж явдаг
Үнэхээрийн сайхан та минь
Өрөвч халуун сэтгэлтэй
Өвөөгөө би чинь
Үргэлж хамт байх мэт
Эндүүрч андуурч явжээ
Буурал хорвоогийн жамыг
Буцааж охин нь чадахгүй ч
Буянтай буурал таниараа
Бахархан хүндлэх болно
Эрдэм оюунт өвөө минь
Энхрий үрс бидэндээ
Эргэж дахин төрөөрэй.

2 comments:

  1. Duugeeree baharhchlaa. :).

    ReplyDelete
  2. Сайтаар аялаж байгаад энэ шүлгийг олж уншлаа. Хөөрхөн шүлэг байна. Ёстой л хүүхдийн үг байна даа. Эгч нь Орост сурдаг юм. Чам шиг хөөрөхи дүүтэй. Чиний зургийг хараад дүүгээ саначихлаа. Дүүдээ амжилт хүсье.

    ReplyDelete

Recent Articles