Saturday, May 15, 2010

“Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян” эхэллээ



Байгаль орчноо хамгаалах уриатай төрийн бус таван байгууллага нэгдэж Ерөнхийлөгчийн ивээл дор "Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян" өрнүүлж байна.

Энэ хүрээнд Монгол орноо 999 хоногт тойрох аяны нээлтээ Дундговь аймгийн Өндөршил суманд саяхан хийлээ. Иргэн бүр мод тарих хөдөлгөөн өрнүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх үзэл санааны дор явагдаж буй энэ аянд "Эрхэмсэг амьдрал", "Байгаль орчин, нутаг өлгий, буян эрдэнэ" "Арвай жин", "Хонгор говь" төрийн бус байгууллага, "Булаг шанд хамгаалах нийгэмлэг", "Баян гол" нөхөрлөл нэгдсэн байна.

Тэд эх орныхоо газрын хөрсөнд олон зуун мянган мод суулгаад зогсохгүй иргэдийнхээ тархинд оюуны мод тарин байгаль дэлхийгээ хамгаалах сэтгэхүй бүрдүүлэхийг зорьж байна. Аймагтаа хамгийн их цөлжилттэй Өндөршил суманд болсон нээлтийн үеэр мод үржүүлгийн талбай байгуулж агч, хуайс, хайлаас, улиас, үхрийн нүд зэрэг 2000 мод тарьж хоёр жилийн дараа гэхэд 10000 мод болж үржих харганы нэг килограмм үр суулгалаа.

Энэхүү ажлыг “Говийн дэвшил” компани нэг сая төгрөг, "Бөхөт" компани 500 мянган төгрөгөөр ивээн тэтгэж санхүүжүүлснээс гадна аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга С.Үржин модыг усалж арчилж тордох дөрвөн хүнийг жилийн турш цалинжуулахаар болжээ.

Аяны нээлтээр урлагийн тоглолт болж нийслэлээс очсон нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд төлбөргүй үзлэг хийсэн. Дашрамд дурдахад, үзлэгийн явцад иргэн Ө.Гансумын мухар олгойн хурц үрэвсэлд хагалгаа хийж амь насыг нь аварчээ. Эдгээр төрийн бус байгууллага Дундговь аймгийн Өндөршил сумаас эхэлсэн аянаа үргэлжлүүлж, эх орныхоо бүх сумаар тойрон мод тарих буянт үйлсээ дэлгэрүүлэх юм.

С.Пүрэвсүрэн http://www.niigmiintoli.mn/

Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(2)
  • Зочин 202.55.191.XXX
    4 цаг 47 минутын өмнө

    Би 1999-2000 оны үед 100 д жимсний мод тарьж үзсэн. Овоо ургаж байсан бороо оролгүй ган болсноос 2002 гэхэд бүгд үхчихсэн. Дүгнэлт: Тусгайлан худаг байхгүй бол бүтэхгүй юм билээ.

    [ Хариулах ]
  • Зочин 89.135.201.XXX
    2 цаг 16 минутын өмнө

    Туул ын эрэгийн дагуу газруудыг алван газарт даатган өгч мод тариулдаг хариуцлага хүүллэгвэл жимсний мод тэгээд ургацаа авч ашиглах эрхтэйгээр нэг байгууллагын мэдэлд өгчихвөл тэнд хэн дуртайн юу ч хийж чадахгүй. Мэдлийнхэн эрх мод тарин ургацыг л ашиглахаас байр байшин тариж огнон байгалийг нь алдагдуулах эрхгүй зарж худалдах эрхгүй их дууд сургуулиудад хариуцуулчихвал олон залуучууд

    [ Хариулах ]

No comments:

Post a Comment

Recent Articles