Tuesday, August 31, 2010

БИ ДУРЛАМААР БАЙНА


Нэг сайхан дурламаар байна шүү. Галзууртлаа дурлаж үзэх юмсан. 40 насанд дурлал ирж болно биз дээ. Би мөсөн зүрхтэй байхаа. Яагаад гэхээр би 40 хүртэлээ дурлаж үзээгүй байхийм. Гэхдээ надаас байнга хайр дэлгэрч байдаг юм. Би өөрийнхөө хайрыг хэнээс харамладаггүй. Ээжийгээ, эгч нараа, ах дүүсээ, найз нөхдөө бүгдийг нь хайрлаж чаддаг. Энэ миний давуу тал гэж би өөрөөрөө бардамнадаг юм даа. Гэхдээ л би дурлалтайгаа учраагүй байна. Энэ гоё дурлал удахгүй надад ирнэ гдэгт итгэж байна. Халуухан хайрын минь эзэн чи минь хаана яваа болдоо. Тиймээ, чи минь хаана яваа болдоо.

1 comment:

  1. Өнөөдөр гүүглдлээ. Би дурламаар байна гэж бичээд. Тэгсэн өөрийн чинь блог гараад ирлээ. Тэгээд би ч гэсэн дурламаар байгаагаа хэлж, мэдрэмжээ хуваалцах санаатай.
    Би ч гэсэн дурламаар байнаа.Галзууртлаа, сохортлоо, уйлж дуулан дурламаар байна. Бүтэлгүй дурлал байвал бүүр ч амттай байж магадгүй. Дурласандаа өөрийнхөө сайхныг мэдэрч,бахархаж,бас нялхармаар байна. Дурласандаа хэн нэг хүний төлөө амьдарч, түүний төлөө гоёж гангалмаар байна.Бас дурласандаа амьдрал минь утга учиртай зорилготой болмоор байна.Дөч хүрэх гэж байгаа насанд галзуу халуун дурлалаасаа болоод шатмаар байна.
    Дөчин наснаас амьдрал эхэлдэг гэж ярьдаг.Миний дурлал-амьдрал минь, чамайгаа хүлээсээр, заримдаа цөхөрчих гээд байна шүү. Хурдлаарай.

    ReplyDelete

Recent Articles