Би сүүлийн үед нэг л зүйлийн тухай маш их бодож явна. Энэ ажлаа бүтээхийн тулд хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцсоор л сууна. Миниий санаж сэдэж хийх гэж ярьж байгаа ажлыг ихэнх нь дэмжиж гоё гоё саналууд нэмэрлэж туслахаа илэрхийлж байна. Ямар ч байсан би энэ ажлаа хийнээ, Хийх хийхдээ нэр төртэйгээр хийнээ. Миний блогийн зочин та энэ бас юу хийх гээд учир битүүлэг зүйл бичээд унаваа гэж гайхаж магадгүй. Би удахгүй тун удахгүй хийх гэж байгаа зүйлийнхээ тухай танд блогоороо дамжуулан дэлгэрэнгүй танилцуулнаа. Миний хийх гэж байгаа ажлыг дэмжиж найз Энхжаргал минь надад
“Агуу хүмүүс сэдэв ярьдаг
Энгийн хүмүүс амьдрал ярьдаг
Жижиг хүмүүс хүн ярьдаг
Зорилготой хүн дэлхий дүүрэн боломж ярьдаг
Зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээл тоочдог
Хүчирхэг нь боломжийг бүтээдэг
Оюунлаг нь боломжийг ашигладаг
Сул дорой нь боломжийг хүлээдэг
Тэнэгүүд нь боломжийг алддаг” гэж зоригжуулсан гоё үгтэй захидал илгээсэн байх юм. Өнөө өглөө утас асаангуут энэ захидал ирж урам орлоо. Тэгэхээр би дэлхий дүүрэн боломж ярьж байгаа учраас зорилготой л хүн болж таарах нь дээ гэж өөрийгөө бас л магтахаас даа. Саяхан миний нэг хуурай дүү уулзсанаа “Та блогоороо өөрийгөө л их магтах юм даа” гэхээр нь “-Би хэзээ ч өөрийгөө магтаж байсангүй. Харин сүүлийн үед өөрийгөө жаахан магтах гээд байгаа нь үнэн шүү. Өөрөө өөрийгөө магтахгүй бол намайг өөр хэн ч магтахгүй юм байна” гэж хэлж билээ би.
Би хоёр гуравхан хоногийн өмнө дэлхийн хүүхдийн олимпийн аварга болсон нядхан охин З.Батцэцэг, гимнастикч хөвгүүн н.Эрдэнэболд, шатрын өсвөрийн дэлхий аварга болсон охин н.Энхтуул нартай тааралдаж нэг дор хооллосноо ихэд билэгшээсэн юм. Монголчуудыг байлдан дагуулж од болон гялалзаж яваа энэ гурван жаал хүн болгоны харж барьж үзэхийн хүслэн болсон алтан медалиа хүзүүндээ зүүчихсэн хоол идээд гүйж яваа нь өхөөрдөм хөөрхөн харагдаж билээ. Босоо заяат Монголчуудын од болон гийх цаг нь ирж байгаа гэдгийг энэ гурав дэлхий дахинаа зарлалаа. Тиймээс монголчууд бид ч монгол гэдгээрээ бардамнаж дор бүрнээ л хичээж ажиллах хэрэгтэй болж байна. Миний бодлыг баталсан юм шиг интернэт болон мэдээллийн хэрэгсэлээр Монгол залуучууд дэлхийн тавцанд гарах цаг нь болсон гэж зоригжуулан уриалан дууддаг боллоо. Ийм нэг зүйл олж уншингуутаа шууд л блогтоо хуулаад бичлэгтээ хавсаргаад нийтэлчихлээ. Магадгүй уншаагүй нэг нь унш. Уншсан нэг нь ахиад унш. Тэгээд бусаддаа ярь.
Монголын билиг авъяаст залуучууд улсынхаа нэрийг хорвоогийн цээжинд өргөж дэлхийг бишрүүлж, өвөг дээдсийнхээ суу алдрыг үргэлжлүүлсээр байна..Эх орны эзэн болсон ЭРХЭМ МОНГОЛ ЗАЛУУ ХҮН Таны хүсэл мөрөөдөл, бүтээлч санаачлага, итгэл найдвар, зорилго тэмүүлэл, цаг үеийн дуудлага!!! Бид энэ цаг үедээ эзэн нь байх ёстой!!! Өөрийн авъяас чадварыг бүрэн дайчилж, өөртөө эзэн байж, өөрийн гараар өөрийнхөө амьдралыг цогцлоон босгож, Агуу их үйл хэргийг бүтээхийн учиртай!!! Бид агуу их түүхээрээ бахархах эрхтэй байхын тулд өөрсдөө БАХАРХЛЫГ БҮТЭЭХ УЧИРТАЙ!!!Бахархлыг хоосон орилж хашгирч бүтээхгүй, шаналж суугаад босгохгүй... Тиймээс УХААНТАЙ БАЙ, ХОЁР ГАРААРАА АМЬДРАЛАА ЦОГЦЛОО, ТОМ СЭТГЭ, ТОМ АМЬДАР, хөлсөө дуслуул, нойргүй хоно, сэтгэлээ хатамжил!!! Монгол залуус дэлхийг байлдан дагуулж байна. Бидний цаг ирсэн. Бидний санаачлага, сэдэл тэмүүлэлээс Монгол улсын ирээдүй шалтгаална.Та ч бас чадна. Та МОНГОЛ ЗАЛУУ ХҮНМонгол залуу хүн бүр ХҮЧИРХЭГ байж МОНГОЛ УЛС мандан бадрана!

No comments:
Post a Comment