Wednesday, March 30, 2011

МЭРГЭЖЛИЙН ТУЛААНЧ БОЛОРООГИЙН ХӨГЖИЛТЭЙ ЗАН, ЖҮДОЧ БУНДМААГИЙН БЯР ХҮЧ ХОРИГДОЛ ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭЛИЙГ ХӨДӨЛГӨЛӨӨ











<!--[if gte mso 9]> Normal 0 false false false EN-US ZH-CN X-NONE

Миний фэйсбүүкийн дотны найзуудын нэг нь Болороо яах аргагүй мөн. Би Болороог Есүй гэдэг нэрээр нь 2-3 жилийн өмнөөс эчнээгээр мэддэг юм. Есүй гэж нохой зодоонч охин байдаг гэдгээс өөрөөр мэддэггүй байсан би эчнээ танилтайгаа Японд болсон газар хөдлөлт, цунамигийн “ачаар” хэдхэн хоногийн өмнө уулзаж танилцлаа. Сумочдоос дутахгүй алдар нэрээ арлын оронд мандуулж яваа Монгол охин энэ удаад зүгээр л газар хөдлөлтөөс зугтаад эх орондоо ирээгүй юм байна. Түүхэндээ байгаагүй байгалийн гамшигийг нүдээрээ харсан Болороо Япончуудад туслах санаа өвөрлөн ирсэнээ уулзангуутаа надад ярилаа. Ингээд бид 2 ярилцаж байгаад Япончуудад туслах “ЦААСАН ШУВУУ” хандивын арга хэмжээг 4 сарын 1-ээс эхлэн 1 сарын хугацаатайгаар Монгол даяар өрнүүлэхээр болж төлөвлөгөөгөө гарган ажилдаа ханцуй шамлан орлоо. “ЦААСАН ШУВУУ” аяныхаа эхлэл болгон 3 сарын 30-нд бид ШШГЕГ-ын харьяа хорих 411-р анги буюу Хүүхдийн хорих ангид очиж ажиллаа. Болороогийн дотны анд шинэхэн гавъяат М.Бундмаа найзынхаа ажлыг дэмжин Хүүхдийн хориход хамт ирсэн юм. Тэр 2 хоногийн дараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох учир зав муу байсан ч хоригдож байгаа хүүхдүүдтэй түр саатсан. Биднийг хүүхдийн хорих анги руу ороход тэнд хоригдож байгаа 30-аад хүүхдүүд угтсан ч тэд нүүрэндээ гуниг хуруулан шал ширтэн суугаа нь ажиглагдсан. Тэд цаанаа л гунигтай... Үзэгчдийнхээ сэтгэл зүйг мэдэрч хөтөлдөг Дорждэрэм тэдний нүдэн дэх гунигыг бага багаар үргээсээр байлаа. Ингээд шинэхэн гавъяат Бундмаа спортын талбарт гялалзаж яваа амжилтаасаа мэргэжлийн тулаанч Болороо арлын оронд алдар нэрээ цуурайтуулж байгаа “нууцаасаа” хүүхдүүдэд ярьж сонирхууллаа. Энэ хоёрын яриа хүүхдүүдийн сэтгэлийг хөдөлгөсөн нь илт. Гунигтай нүдэндээ гэрэл сацаруулж, нүүрэндээ инээд тодруулан хүүхдүүд суудлаасаа өндөлзөн манай хоёртой асуултаар “тулалдаж” эхэллээ. Энэ боломжийг ашиглан хөтлөгч Дорждэрэм улаан цамцтай жаалхүүг дуудан Бундмаатай гар барилдууллаа. Бундмаа өрсөлдөгчөө амархаан буулгаж авлаа. Дараа нь нэг жаал гарч ирэн Болороотой гар барилдав. Болороо өрсөлдөгчдөө сэтгэл зүйн дарамт үзүүлэн хүүхдүүдийг хоромхон зуур хөгжөөгөөд авлаа. Угийн сэргэлэн Болороо өрсөлдөгч хүүд ялагдан урам хайрлаж инээд хөөр бэлэглэлээ. Сэтгэл нь хөдөлсөн хүүхдүүд бидэнд зориулж дуулж шүлэг уншиж өглөө. Бидний цаг дуусч явах болоход хүүхдүүд бидний дунд зогсцгоон хамтдаа дуулж зарим нь Болороотой хамт зургаа авахуулан “сэргэлэнтэж” байлаа. Нэг хүү Болороод шавь ормоор байна гэж гуйж байхад бас нэг хүү “Эгчээ, та намайг цохиод өгөөч. Таны цохилтыг үзмээр байна” гэж шивнэж байлаа. Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аяныхан бид ч энэ удаад өглөгийн гараа сунган Хүүхдийн хориход “Ногоон танхим” байгуулах эхлэлийг тавьж 100 ширхэг чацарганы бутыг бэлэглэлээ. Улаанбаатар дээд сургуулийн оюутнууд “Ногоон танхим”-ыг цаашид ажиллуулан хоригдож байгаа хүүхдүүдэд мод бут цэцэг тарих аргыг зааж өгөн хамтдаа мод тарьж байхаар боллоо. Юутай ч бидний хүүхдийн хорихыг зорьсон ажил амжилттай боллоо. Бид энд ял эдэлж байгаа хүүхдүүдэд урам хайрлаж бага ч гэсэн сэтгэлийн дэм өгч чадлаа. Тэдний нүдний гуниг багасч нүүрэндээ инээд тодруулсаар биднийг гараараа даллан үдлээ. Бид Хүүхдийн хорих ангид дараа дахин очиж ажиллана. Тэр үед энэ хүүхдүүд биднийг гунигтайгаар биш баяр хөөртэйгөөр угтана гэдэгт итгэж байна.

No comments:

Post a Comment

Recent Articles