Friday, June 3, 2011

ТАЙВАН ЗАНГААРАА БҮХНИЙГ ЯЛНААААА!!!

Би нэг л тайван болчихож. Юунд ч яарч сандарч тэвдэхээ больчихсон байхым. Дүрс хийтэл уурладаг, байж сууж чадахгүй бачимддаг, аливааг хийх гэж адгаж яардаг зангууд минь бүгд надаас “дайжан” одож. Хүний аура буюу гэрлэн бүрхүүл уурлахаараа бас даарахаараа улаан, амарч тайвшрахаараа ногоон, энгийн үедээ хөх өнгөтэй байдаг юм гэлээ. Одоо ч бид хоорондоо ярихдаа “-Улайж минчийтлээ уурлаад л... Даараад хацар нь улайчихаж, Ногоортлоо унтаад, Ногоортлоо архидаад л...” гэж ярьцгаадаг. Юуг ч бодож санахгүй архидаж байгаа хүн, унтаж амарч байгаа хүмүүсийн аура ногоон байдаг болоод л ингэж хэлүүлдэг аж. Тэгвэл миний гэрлэн бүрхүүл сүүлийг үед ногоон, хөх өнгөөр л сүлэгдээд явна даа. Гэхдээ би ногоортлоо архидаагүй шүү. Бас ногоортлоо ч унтаагүй. Урьдных шигээ л хийж бүтээх гэж эрэлхийлж явна.
Дотны анд гэж найзлан хамтарч ажиллаж байсан хүн надад хэлэлгүйгээр олон улсын байгууллагаас 30-аад сая төгрөгний төсөл нууцаар авч өөдгүй зан гарган энэ бусармаг үйлдлээ миний зөв хэмээн өөрийгөө өмөөрөн тэнэгтэн над руу дайрч давшлан загнахад нь ч би тайван байлаа. Уг нь би үзэлцэж л байх ёстой хүн. Гэтэл тэгсэнгүй. Өнөөдрөө өнгө мөнгөөр хэмжиж сохор зоосны төлөө найзаа золиослохоо юман чинээ санадаггүй ахархан бодолтонтой хэрэлдээд ч яах билээ дээ. Би өнөөдрийнхөө амь зуулгын төлөө биш ирээдүйнхээ төлөө ажиллаж амьдарч байгаа болохоор тайван байхаас өөр аргагүй биз дээ. Өнөөдрийнхөө амь зуулгын төлөө амьдарч байгаа бол би Монголын баячуудын нэг явах байлаа. Үүнийгээ хаана ч хэнд ч ам бардам хэлж чадна шүү. Олон улсын байгууллагын нэр хүндийг унаган төслийг гарынхаа алганы аясаар шийддэг дарганцартай ч тайван замаар “үзэлцэнэ” гэж бодож байгаагаа нуух юун. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ” гэдэг ардын үг шиг “тэнэгээрээ” дуудуулж байгаад “улайж минчийтлээ уурлахгүйгээр” тайван зангаараа бүхнийг ялан дийлнэ дээ.

No comments:

Post a Comment

Recent Articles