Saturday, October 30, 2010

ТҮҮНИЙ ХҮСЭЛ НЬ ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ХҮН БОЛОХ БАЙЛАА


Монголын хамгийн өндөр хүн Рагчаатай би 2002 онд танилцаж байж билээ. Тэр үед Рагчаа 19 настай байсан юм. Сагсан бөмбөгийн лигийн тамирчин болоод удаагүй байсан үе нь. Хамгийн анх л сонин хэвлэлд гарч байсан үе нь тэр байх. Тэр “-Би анх удаа л сонинд ярилцлага өгч байна” гээд хүүхэд зангаараа гар хуруугаа оролдоод л ичингүйрч суусан юм. Түүнээс хойш бид 2 нэлээд дотно танилцаж найзалсан даа. Үе үе намайг сураад л ажлаар “зочилдог” байсан юм тэр. Ирэх болгондоо л нэг сонин хачин ярьчихсан явдаг байж билээ. Нэг өдөр нэлээд бухимдуу орж ирсэнээ “-Нарка ахаа, би ахиж хэзээ ч хошин шогт тоглохгүй. Ёстой муухай юм байна. Гудамжаар ч хүмүүс явуулахгүй инээлдээд байдаг болчихлоо” гэж цухалдангуй ярьж байсан. Би нэг удаа Рагчаад клипэнд тоглох санал тавьж байсан юм. Тэр миний саналыг ихэд уриалгахан хүлээж аваад “Тэгье л дээ, монголд хэрэгтэй түүх болж үлдэх зүйл бол би дүрээ мөнхлөхөд бэлэн байна” гээд ихэд баярлаж би клипэнд хэзээ тоглох вэ? Гээд л дахин дахин утасдаж асуудаг байсан даа хөөрхий минь. Даанч Рагчаа бид хоёр хүсэл мөрөөдлөө биелүүлж амжихгүй явсаар байтал тэр тэнгэрт харавчихлаа. Клипний гол утга санаа нь монголын хамгийн өндөр, намхан хоёр хүний нөхөрлөл үерхэлийг харуулах ёстой байсан юм. Сүүлийн үед Рагчаа “-Миний бие нэг л муу байна. Гэхдээ би сэтгэлээрээ өөдрөг яваа. Миний өсөлт зогсохгүй л байна. Одоо 235 см болоод байна. Энэ чигээрээ “хурд”-тай өсөөд байх юм бол дүү нь удахгүй дэлхийн хамгийн өндөр хүн болно доо. Энэ хүслээ биелүүлчихээд л би тэнгэрт халих байх даа” гэж санаа алдан суудаг байсан юм. Рагчаагийн бас нэг хүсэл нь Америкт хөл тавьж NBA-д тоглох байсан юм. Хэдэн жилийн өмнө түүнд Польшийн сагсан бөмбөгийн лигээс ирж тоглох санал тавьсан юм билээ. Яагаад ч юм Рагчаа Польш явж чадаагүй юмдаг. Энэ өвчнөөс болоод миний яриа их сонин болоод байна. Уг нь би зүгээр л ярьдаг юм ш дээ. Гэтэл сүүлийн үед миний ярьж байгааг хүмүүс ойлгохоо болилоо гээд сэтгэлээр уначихсан явдаг байсан юм. Заримдаа гадаадаас надад ийм ийм саналууд ирлээ гээд л жигтэйхэн баярлаад гүйж явдаг байж билээ. Саяхан нэгэн мэдээллийн цахим хуудсан дээр Рагчааг монголын өмч байсан юм гэж их л зөв онож хэлсэн байна лээ. Дэлхийн хэдэн тэрбум хүмүүст өндөрөөрөө гуравдугаарт бичигдэж байсан энэ хүнийг монголын төр амьд ахуйд нь тусгай хангамж эдлүүлэн харж хандах л байсан юм. Өвчнөөр биш автомашины золгүй ослоор нас нөгчсөн нь монголчуудын хувьд харамсалтай л зүйл боллоо. Америкт очин мэргэжлийн сагсан бөмбөгт хөл тавих, дэлхийн хамгийн өндөр хүн болж Гиннесийн номонд бичигдэх хүсэл мөрөөдлөө Рагчаа биелүүлж чадсангүй тэнгэрт хальчихлаа. Рагчаа хүүхэд шиг гэнэн цайлган инээдээ цацаруулсаар монголчуудаа орхин одлоо.

Sunday, October 24, 2010

САРНЫ ЦАГААН ЦУС


Эцгээс нь өөр эртэй садарлаж байгаа эхийнхээ бусармаг үйлдлийг хараад тэвчилгүй ээжийгээ сүлбэн амийг нь егүүтгэсэн хүүгээ аав нь борц болтол нь хатааж буг чөтгөр хөлсөө гарган хооллог гэж түшмэддээ тушаал буулгаж байх юм. Энэ бол Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Сарны цагаан цус” жүжгийн эхлэл. Анхаа бид 2 өнгөрсөн хагас сайн өдөр энэ жүжгийг үзлээ. Хүний хөл татарч мөр нь бүдгэрэн балрах шахсан театр энэ өдөр үзэгчдээр дүүрэн байлаа. Үзэгчдийн ихэнхи нь залуучууд. Тэд жүжгийг үнэхээр кайфтай үздэг болж. Үзэгдэл болгоны дараа нижгэнэтэл алга ташин жүжигчдэд урам хайрлах нь нэг л өвөрмөц соёл мэт санагдаад байснаа нуух юун. Жүжгийн гол дүрд “Хасар” Жагаа гэргий Урнаатайгаа тогложээ. Жагаагийн залуу хатаны дүрийг “Хэцүү анги” киноны Зулаа бүтээж. Энэ дүрд Зулаа маш сайн тоглосон гэж би хувьдаа дүгнэсэн. Тэр нэг их хөөрхөн инээгээд л учраа мэдэхгүй хатан болж жүжиглэж байгаа нь үзэсгэлэнтэй харагдаж байлаа. “Цогт тайж” кинон дээр Монголын сайхан бүсгүй Цогзолмаа гуай Дулмаагийн дүрийг гайхалтай бүтээсэн байдаг. Залуу жүжигчин Ганчимэг Цогзолмаа гуайн энэ дүрээс дутахааргүй дүрээ үзэгчдэд “нааж” чадлаа. Тэр энэ чигээрээ жүжиглэх урлагт гайхалтай мэргэшиж чадвал ирээдүйн “од” яах аргагүй мөн болох нь. Жүжигчин Эби ханхүүгийн дүрийг бас л гайхалтай бүтээсэн байна лээ. Жүжгийн турш би Зулаагийн инээхийг магтаад л. Харин Анхаа Эбигийн дуу хоолой нь ямар гоё юм гээд л дахин дахин яриад суусан. Жүжиг үзэх 2 цаг шахамын хугацаанд би Зулаад, Анхаа Эбид дурлаваа гэж... Жүжгийн төгсгөлд үзэгчид жүжигчдийг уухайлан алга ташилтаар угтаж урам хайрлаж байсан. Өлгүүрээс хувцасаа авах гээд дугаарлан зогсож байгаа хүмүүс бүгд л өөр өөрийнхөөрөө жүжгийг дүгнэн ярьж байгаа нь монголчууд урлагийн гайхалтай мэдрэмжтэй ард түмэн гэдгийг батлах мэт. Хан аав болох “Хасар” Жагаа “Нөмөр болдоггүй толгод, Нөхөж болдоггүй гарз гэж байдаг юм байна” хэмээн Хатаныхаа араас эмгэнэн гашуудаж байгаа нь хайр дурлалдаа үнэнч эрийн дүрийг гайхалтай гаргаж чаджээ. Гайхалтай. Ухаарал, омогшил, гайхшрал хайрласан гоё жүжиг үзэж сайхан кайф авлаа.



Tuesday, October 12, 2010

МИНИЙ ҮЕ ҮЕИЙН ТӨРХ

ҮЗЭСГЭЛЭНТ ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД
ДЭЛХИЙД ГАНЦХАН БАЙГАЛИЙН ЗАДГАЙ ТЕАТРЫН ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ ҮЗЛЭЭ НЭГ МОД ТАРЬВАЛ ЭНЭ НАСНЫ БУЯН ГЭСЭН
ЦЭЦЭГЭНД НУГАСГҮЙ БОЛСОН Ш ДЭЭ, БИ
СОНИУЧ ЗАН ГЭНЭТ ХӨДЛӨӨД НҮХТЭЙ ХАДНЫ ДУНДУУР МӨЛХЧИХВӨӨ ХӨ
ЧАЦАРГАНЫ ҮРИЙН ТАЛБАЙ БАЙГУУЛЖ ЯВАА МИНЬ
ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД ОЧИЖ САЙХАН АМРСАН ДААХӨ
ЭЭЛЖИТ БУУ ХАЛАЛТ МАШИН ДОТОР ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА НЬ
МАНАЙ СОНИНЫХОН
ГООДОЙН АМРАЛТАНД
ДЭГГҮЙТЭЛТ
ГЭРТЭЭ ГАНЦААРАА
"ХҮМҮҮС" СОНИНЫ ШИНЭХЭН СУРВАЛЖЛАГЧ
БУМБАТЫН АМРАЛТАНД ОЧИЖ ЭНЕРГИ АВАХ Ч САЙХАН ШҮҮ
ХОСЛОЛ ЗУРАГ ЮМ ГЭНЭ ЛЭЭ
БУМБАТАД
ЭРХЛЭГЧ ШИНЭ ДУГААРААСАА АЛДАА ХАЙЖ СУУГАА НЬ
ШИНЭ ЖИЛ
МОНГОЛЧУУДЫН ЗОХИОСОН "ХАЯГДАЛ" МАШИН
ШИНЭ ДУГААРАА ГАРГАХ ГЭЭД НОЙРГҮЙ ХОНОЖ БАЙГАА НЬ
ТУУЛ ГОЛД
ЭНЭ СТАКАНД ПИВО ХИЙЖ УУХ УУ? ДУРТАЙ КОЛАГОО ХИЙЖ УУДАГ ЮМ БИЛҮҮ
ГАЙХШРАЛ
БОДЛОГШИРОЛ
МОД ТАРИХДАА ӨМССӨН ГАНГАРАА

Saturday, October 9, 2010

МИНИЙ ШИНЭ ТӨРХ























Яагаад ч юм сүүлийн үед би дүр төрхөө өөрчлөөд байна। Сахалаа ургуулаад үсээ бодож бодож байгаад "этгээд"-ээр засуулчихлаа। Үсээ засуулах гэж Их дэлгүүрийн хажууд байдаг Солонгос үсчиний Аагий гэгч залуутай өдрийн хагасыг барсан даа। Тэгээд ийм дүртэй боллоо। Миний шинэ дүр зарим хүмүүст таалагдахгүй байж магад। Гэхдээ би өөрийгөө ийм болгох гэж их хүссэн юм.

Recent Articles