Thursday, February 24, 2011

“ДОНОР БҮСГҮЙ” ЗОХИОМЖ МИНЬ АМАН ХҮЗҮҮДЛЭЭ




2 сарын өмнө “НАЙЗ” сэдвээр уралдаан зарласан байхыг олж хараад тоосоо өргөхөөр шийдлээ. Ингээд өөрийн блогтоо нийтлэсэн найзуудынхаа тухай дурсамжуудаасаа энэ уралдаан руу явуулсан юм. Гэтэл 2 хоногийн өмнө уралдааны дүн гарч миний “ДОНОР БҮСГҮЙ” зохиомж дэд бйаранд орсон байна. Ингээд би өчигдөр шагналаа гардан авч Юнителийн live модем болон англи-монгол хэлний зурагт толь бичгээр шагнууллаа. Миний блогоор байнга зочилдог эрхэм уншигч та “Хорих анги” гэсэн холбоосонд байгаа “ДОНОР БҮСГҮЙ” зохиомжийг минь уншаагүй бол уншаарай. Би таныг “ДОНОР БҮСГҮЙ” зохиомжоороо “дайлж” байна шүү.

Friday, February 11, 2011

ЭХ ОРОНЧ СЭТГҮҮЛЧ ТАНД БАЯРЛАЛАА

Өвөрмонголын тэрс үзэлтэн Батзангаагаас ярилцлага саяхан авч "Монголын мэдээ" сонинд нийтлүүлсэн юм। Өнөөдөр тус сонины редакцийнхан над руу утасдаж энэ ярилцлагыг уншсан олон монголчууд баяр хүргэж зарим нь Батзангааг дэмжиж байгааг уламжилж өгөхийг хүсэхийн сацуу түүнд яаж туслах вэ? хэмээн сайхан сэтгэл гарган хэлж байна гэсэн чимэгтэй мэдээг надад дуулгалаа। Энэхүү ярилцлагыг ह्त्त्प://मंदी.मन, ह्त्त्प://शूद.मन сайтууд давхар нийтэлсэн байна। Би сая тус २ сайт руу орж уншигчдын сэтгэгдлүүдийг уншлаа। Нэгэн уншигч ЭХ ОРОНЧ СЭТГҮҮЛЧ ТАНД БАЯРЛАЛАА гэсэн маш гоё урамын үгийг бичсэн байна। Зарим уншигчид харааж загнасан л байна। Гэхдээ би энэхүү ярилцлагаараа хэн нэгнийг гутуух доромжлох зорилго агуулаагүй гэдгээ давтан хэлмээр байна।Ингээд Батзангаагийн ярилцлаганд уншигчид хэрхэн хандаж сэтгэгдлээ үлдээсэнийг блогтоо нийтэлж байна।
Moron dargiin zob baina , heden haltar zoos shaasan hulgaich naraar eh ornoo duurgej bolohgiu . Moron dargad amjilt husie
2011-02-11 23:09:51
moron yamar baliar hun be?1!!! ter erdenebulgan Anar gedeg hoer huniig nub-ed helj medeelj haryutslaga huleelgeh heregtei estoi hun chanargui mongoloo aldsan humuus bna
2011-02-11 23:02:31
ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ БИЧСЭН ЭХ ОРОНЧ СЭТГҮҮЛЧ ТАНД БАЯРЛАЛАА. ЯЛАНГУЯА "МОНГОЛОО ЭРСЭН МОНГОЛ" НЭВТРҮҮЛГИЙНХЭН БА НИЙТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН ТА НАР ИНГЭЖ БАЙЖ ДЭЛХИЙГЭЭР НЭГ ТАРСАН МОНГОЛЧУУДАА ЦУГЛУУЛЖ ЭХ ОРНОО ХАРИЙНХНЫ ГАР ХӨЛ БОЛСОН УРВАГЧДААС АВРАХАД ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ ШҮҮ ТА НАРЫГ ДЭМЖИЖ БАЙНА.
2011-02-11 22:58:25
Энэ муу Мөрөн хэдий авилгач байлаа ч эх орон нэгтийгээ муусайн хужаануудад барьж өгч байгаа нь ЭХ ОРНООСОО УРВАСАНТАЙ АГААР НЭГ байна шүү. Иймд Монголчуудаа энэмуу МӨРӨН ба түүнтэй адил новшнуудыг үүнээс хойш ЭХ ОРНООСОО УРВАГЧ гэж нэрлэж байя.
2011-02-11 22:50:27
Чингис хаан минь дахин төрж тарж бутарсан улс гэрээ төвхнүүлж мөн гэртээ мөртлөө гадныханд долигонож газар шороо, ард түмнийхээ баялгийг, биеэ худалдсан Мөрөн мэт эх орноосоо урвагчдыг шийтгээсэй.
2011-02-11 22:44:54
эх болсон Монгол нутагтаа эргэж хүүхдүүд нь хэзээ нэгэн цагт эргэж очно гэж олон хүн уйлдаг юм шүү Монголчуудаа. Та нар Монголчууд амьдарч байга Халимаг, Буриад, Тува,Горный Алтай гээд яваад үзээрэй. Бүгд л бид хэзээ Монгол руугаа 3 дахь удаагаа нүүх вэ гэж байнга асууж хүлээж байдаг.
2011-02-11 22:39:40
ongorson ond bi morond 5000 dollar ogj oorinhoo barilgad achillach baisan 10 hujaagiin pasportig viziig yanzaluulsan moron ugiin l avilgach
2011-02-11 22:30:32
ХУЖАА ЭНХБОЛД ЗАСГИЙН ГАЗАР БАЙСАН ЦАГТ ХУЖАА МӨРӨН БУУХГҮЙ У
2011-02-11 22:21:25
moroon chi adgiin novsh archaagvi guilgachin gedgee medej yaj medeh ve gevel chinii hvn chanar gahain hevter shavrand bulagdjee
2011-02-11 22:15:18
huurhii hetsuu ch yumaa daa. bid chin harin jargal ni dendsen uls yum daa.
2011-02-11 21:52:32
novshiin murun huniii unergui novsh ur udam ni sain ybahgui bailgui neg mongoldoo tuslahad yu ni bolohgui bnaaaa
2011-02-11 21:50:01
er ni ene hyn ene ger byl helmegdsen ni todorhoi baina gol mongoliin tsagdaa nar hyataduudtai hamtarsan ni evgyi sanagdlaa ovormongol ch gesen mongol udamtai l hyn baih mongol hyn mongoloo hyataduudad barij ogson baina
2011-02-11 21:42:12
Мөрөн болиомоор юмаа,Дэндүү арчаагүй амьтан
2011-02-11 19:58:40
MORON gej ,yyhai amitan shdee! myy hun ....ydahgui myygaa uznee chi ,chinii hiisen nugel chin chamaig ydahgui oosorlonoo...
2011-02-11 19:02:31
Batzandaa gesen humuus temtsegch baih yum aa
2011-02-11 18:17:51
Moron bolon busad nohdiig shalgah heregtei Iim urvagchid mongoliin tord hereggyi
2011-02-11 18:04:41
Тэр Мөрөнг дарга гэж долигоноод байхда яахав дээ угаасаа Мөрөн бол Зоригийн аллагын гүйцэтгэгчийг алсан ул мөрийг балласан хүн гэдэг нь тодорхой ш дээ ийм лалрууд үхдгүй хорвоогийн тоос хөдөлгөөд байх юмдаа
2011-02-11 18:00:55
Нямдоржийн Анараа, тэр Эрдэнэбулган гэдэг хоёр хүнийг АТГ шалгах хэрэгтэй. Энэ таван сая юаны учрыг олох хэрэгтэй. Эд нар мөнгө л олж байвал төрсөн эхийнхээ биеийг ч хятадуудад үнэлээд сууж байх улсууд байна даа. Новшнууд!!!
2011-02-11 17:45:39
ОУ-ын байгууллагуудад ажиллаж буй Монголчуудын нэрийг гутаасан этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой болж. Өвөрлөгчид ч, төвдүүд ч эрх чөлөөгөө олох гэж Монголыг зорьдог авч манайхан хэлэлцээрээр буцааж өгсөөр байна. Хэрэв улстөрийн шалтгаантай бол ийм явдал болохгүй байсан болов уу? Гэвч асуудлыг шалгах хэрэгтэй байсан юм. Хэрэв хятадууд улстөрийн хэрэгтнийг эдийн засгийн шалтгаанаар буцааж татсан бол яах вэ? Манай нэр хүнд буурна даа.
2011-02-11 17:42:15
Энэ Мөрөн энэ тэр гэсэн балиар юмнууд албан тушаал хашихаа болиосой. Дандаа гадныхнтай нийлж элэг нэгт хүмүүсээ доош нь хийх юмаа. За тэгээд манай дарга нарын хувьд ч эх орон монгол цуст хүн гэхээсээ илүү албан тушаал мөнгө төгрөгтэй хүнд л үйлчилдэг болж дээ. нэг ёсондоо манай чухал албан тушаал хашдаг хүмүүст Монгол нүүр царай хэлнээс бусад нь гадных болжээ
2011-02-11 17:10:09
MORON MUU LALAR TSARAILSAN GAMSHIG MIN CHI TAMRUUGAA TONIL NOVSH GEJ HUJAA NARAAS AIDAG HUJAA NARAAS HAHUULI AVDAG HOGIIN NOVSH
2011-02-11 17:09:46
MORON GICHII PISDA VHEESEI ARCHAAGVI HEDEN AVILGACH NAR NAASHAA GESEN AH DVV NARA HUJAA NARIIN AMAND HIIJ OGCH YAVUULAAAD BAIVAL HEN CH BIDNIIG SAIN HELEHGVI
2011-02-11 17:07:55
Murun chi boliocheee mongol xun bish umaaaa ter xyjaadaaa ochij ux chinii ner mongold ingeed xog bolvooo xuurxiii booj uxex gej bn yyyy xaxa zailaach chi
2011-02-11 16:52:38
MORON CH YAHAV UGIIN AVLIG CH NUHUR TEREND TER AR OBOR MONGOL HEN BAIHAN HAMAAGUI BOLOMJ L GAR CH BAIVAL HUSAAD GARAN SHUU DEE UUND GAIHAH HEREGGUI
2011-02-11 16:51:33
bolimoor ym arai denduu bn xaraal id novsh xun bol xamgiin xugiin amitan ym da amid bietees
2011-02-11 16:49:11
unen bol muuhail ym hiisen nuhud bna daa yduu mongol hun tur ni ydmag iim uisuudiig haltar heden yanaar huurhad amarhan shuu dee nubiin ner hundiig unagaasan ter 2 avliga ch hoer pizdaag deer ni udirdaj baigaa eruul uhaantai darga nertei hahuuli avaagui tiim eruul uhaanaar setgedeg hun baival naad hoer urvagch aa zailuul
2011-02-11 16:43:43
олон жилийн өмнө ар өвөр монголыг нэгтгэн хятад оросоос 2-уулангаас нь хараат бус байлгах гэсэн Дэ ван элэг нэгт монголчуудаа бараадаад ирэхэд нь яг ингэж Хятадуудад барьж өгөөд явуулсандаа бид нар. одоо болимоор юм.
2011-02-11 16:34:03
Өвөрмонголын,Ар монголын баялга зөвхөн монгол чуудын эзэмшил шүү
2011-02-11 16:33:04
saihan yariltslaga baina yunii umnu ene asuudlaar ene setguulch huluu hureh geze hurtel yavaasai gej bogoj baina.... uvurmongolchuuddaa hairtai shuu... amjilt gej helehees uuruur tusalj chadahgui yum daa
2011-02-11 16:23:47
Moroon chi uhvel taarna Moroon chi vhvel taarna Moroon chi uhvel taarna uhvel taarna uhvel taarna
2011-02-11 16:08:20
MORON CHINI OOROO HUJAAGIIN TAGNUUL SH DEE. ULAAN LUU BULEGLELIIN NOHOR BAIHGUI YU
2011-02-11 16:01:56
moroon chi iimerhuu yumand orootsoldokhoo bolimoor yum daa ug ni chamaig gaigui er hun gej bodoj yavsan yum
2011-02-11 15:44:41
хөөрхий Өвөрмонгол залуу яахав Манай цагдаагийн том дарга нарын боловсрол ухаалга байх чадвар одоогийн Ардчилсан нийгэмд үнэхээр гологдож байна Ийм болоод Монголд гэмт хэргийн өсөлт буурахгүй байна Гэмт хэргийг ядуу буурай хөгжилтэй холбон тайлбарлахаа болих хэрэгтэй Монголоос илүү өндөр хөгжсөн орнуудад гэмт хэргийн гаралт өндөр байна Тэгэхээр цагдаа нар татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулж ажлаа хийдэг хийхгүй 2 оор хэмждэг юм байна Бас 2 намын талд орж улс төржихөө боль цагдаа нар аа
2011-02-11 15:30:26
ustgasan message-iin moroor sumog suiruuleh shahaad baihad murun zurun ch ene yariltslagiin ur dund deelee nomroh ni todorhoi yum baina doo
2011-02-11 15:14:56
Энэ сэтгүүлч цаашаа ухаж нийтлэлийнхээ хойноос сайн явж ямар учиртайг нь уншигч нартаа дуулгах хэрэгтэй шүү
2011-02-11 15:04:18
vnen bol ih haramsaar ym.mongoloo geed irj baigaa hvmvvsee ingeed baival utgagvi shvv dee.
2011-02-11 15:01:28
Энэ бүгд үнэн бол авилгатай тэмцэх газрынхан тэр НҮБ-ын 2 ажилтан, Мөрөн нарыг шалгах хэрэгтэй ш дээ. Мөнгө л олж байвал яахаас ч буцахаа байсан хулгайчдыг цээрлүүлэх хэрэгтэй. Тэр мөрөн бол Зориг агсны хэргээс эхсүүлээд нэлээд олон зүйл дээр худлаа ярьж нэр төрөө улиндаа гишгэсэн луйварчин шүү
2011-02-11 15:01:04
Unexeer sonirxoltoi yriltslaga bna, Ene yriltslagiin muruur NUB, Gadaadiin irgen xaryatiin gazar, tsagdaagiin gazraas tailbar avch niitleerei, 5 say yan, Xydaduudtai idej uusan, xydadiin tsagdaa nart mongold xun barivchlax erx olgoson geed ix notstoi asuudluud bnaa. Xaryatiin alba gej xaxuuliin uur uurxai baidag ym nemj xelexed.
2011-02-11 14:48:54
Murun darga Zorig agsanii hergiin talaar medeh umaa hezee yarih ve? Chamd deelee numruh udur tun udahgui irne dee. Uiliin ur gej bdag um shu!


naiz Өнөөдөр 16 цаг 13 минут

Энэ залуу бол Монгол Үндэстнээ гэсэн сэтгэлтэй сайн хүмүүсийн нэг Энэ хүнийг өмөөрөх гэсэнгүй Харин бид ямар улс оронд байгаа нь л сонин байна Франц Улсад олон Монголчууд амьдарч байна Тэд ямарч байдалтай байсан хэн ч байсан цагаачлагч иргэний эрхийг бүрэн хамгаалж байдаг Яагаад гэвэл энэ орон АРДЧИЛСАН орон Бид энэ эрх баригчдын худал хуурмаг дүрийг хэр олон жил харах бол



ard Өнөөдөр 14 цаг 52 минут

aimshig uls turiin orognol hussen huniig barij ugsun bol mongol ardtsilsan uls bishedgeer ner garsan humuus huuli zurtssen bnaer ni mongol uls hjtadadiin koloni boltsihson jm bishuushibshig iim humuus ju bodoj jbdag jm bol undes ugsaa negtenee barij ugtdihuud mungu abna gedeg bol


Болдоо Өнөөдөр 13 цаг 39 минут

ааоооо нар нэг даргын халуун сандлын төлөө яасан их санаа зовдог улсууд вэ Гол нь Мөрөн ямар хүн гэдгийг ард түмэн мэдэж авсан нь чухал


tergel Өнөөдөр 13 цаг 33 минут

ene muu mongold ireh durgui bolson bol sain l bna Chinii hereg mongold bhgui Chi torson gazraa amidarch chadahgui bj hunii nutagt yaj amidrah gesen yum huuli changatai hyatadad ulsiin mongo idej chadaj bga hun manaid humuusiig oortoo dasgaj orovduulj bgad saihan setgelt humuusiig mini huurch hamag mongiig hulhidaad amidrah yum bh daa naadah chin ih saihan yarij bgad tsaanaa yu ch hiij mednee Ovormongolchuud alna shuu


aa Өнөөдөр 13 цаг 25 минут

Moron dargad bayar hurgie Bid orovdood yadarsan yum geed iimerhuu buh humuusiig eh orondoo bailgaad bval ayultai 1 mongol kino baidag daa Uheh gej bsan ovormongoliig avchirch asarch edgeegeed ergeed omgooroo aluulah shahdag Ene bol Mongolchuud het saihan setgelteig ashiglan eh oron gazar nutgiig mini ezleh gesen hariin novshnuudiin tsaad bodol Tegeheer hariin novshnuudiig eh ornoosoo zailuulj bga Moron dargad talarhal ilerhiilmeer bna



oooo Өнөөдөр 13 цаг 17 минут

End tendhiin ters uzeltenuud yagaad mongold tsuglah estoi yum be Manai uls hogjij bga oron Ard tumen ajiltai bhiig husch bna Getel end tendhiin ters uzelten hog shaaruud irj tsuglaad ard tumnii tolgoig ugaagaad zaluu ue maani har tamhichin yanhan bolood l bhuu Tegeed ch Hyatad hogjij bga oron Ene hun yagaada tendee amidrahgui end ingej orognol huseed bga yum be Hyatad huuli changatai manaih huulia morddoggui uchraas yu durtaigaa hiij bolno gej teruu Tiim novshnuudiig hooj gargaj bga Moron yagaad buruudah estoi yum be Harin ch end tendhiin hog novshnuudiig hooj gargaj ajlaa hiij bga Moron dargad bayar hurgie Muusain novshnuudiig eh ornoosoo hoogood garga Ene bol mongolchuudiin gazar nutag bolohoos hen negen gadaadiin oroh oron oochih ayaggui bolson gadniihanii orognodog gazar bishee Minii nutgiin gazar shoroonoos burhan guisan ch buu og gesen Chingisiin zahiasiig bieluulehgui bol naaduul chin uadahgui oorsdoo ezen bolood bidniig hooj ehleh bh shuu Mongolchuudaa



mgl Өнөөдөр 13 цаг 8 минут

evii hoorhii
enhbat Өнөөдөр 13 цаг 7 минут

negiigee hairj bolomjin baidag bol tuslah yumsan da humuusee
Ä.Íàðàíöîãòîä Өнөөдөр 13 цаг 5 минут

ßðèëöààä áàéãàà õ¿í ÷èíü ººðèé㺺 ãýìò õýðýã ¿éëäñýí áîëîõûã òîäîðõîé õýëñýí áàéíà ø¿¿ äýý Þóã íü ºìººðººä ÿàõ ãýæ èìé óòãàã¿é ÿðèëöëàãà õèéæ àëäààòàé ãàð÷èãòàé þì îëîí íèéòýä õ¿ðãýýä áàéãààã ÷èíü îéëãîõã¿é áàéíà Ýñâýë ÷è áàãà áîëîâñðîëòîé õ¿ì¿¿ñò çîðèóëæ ÿðèëöëàãà õèéæ õýâëýäýã þì óó Ãýìò õýðýã õèéæ ÿë ýäýëæ áàéãàà õ¿í íü Ìîíãîëäîî î÷ìîîð áàéíà ãýõýýð íü ºðºâ人ä èéì þì õýâëýý þó òýý

Болдоо Өнөөдөр 12 цаг 57 минут

Өмнөөс нь иччихлээ Манай Монгол монгол биш болжээ
rrr Өнөөдөр 11 цаг 42 минут

Энэ хүний ярьсан бүхэн үнэн бол мөрөн ч бүр Монголоо алдаж дуусаж байгаа юм байна л даа
avilgach Өнөөдөр 11 цаг 30 минут

Мөрөн бол Зоригийг алсан хүн ш дээ Хол явахыг нь харна даа

ХОГИЙН ӨВӨРЛӨГЧ-ГЭЖ БИЧСЭН ХҮН ЛАВ Л МОНГОЛ ХҮН БИШ.
2011-02-12 21:42:56
Ядрах цагтаа элэг нэгт биднийгээ бараадан ирсэн өвөр монгол энэ гэр бүлээс, бяцхан охиноос нь уучлал хүсъе.
2011-02-12 21:40:48
Юун тэрс үзэлтэн бэ? Хэзээ нам улс засгийн газрынхаа эсрэг ажиллагаа явуулж байгаагүй л гэж байна штээ,даравгараа
2011-02-12 16:04:09
Bidniig ar uvur gej taltsuulj dund ni yas hayj baigaag anzaarahgui bna uu? hyataduud yamar sain ajillaj baina ar mongoliinhon uursduu uvuruu tulhene gej setgej... zuvuu zuv ted nar ene udaa yallaa
2011-02-12 15:04:27
Мэдэхгүй юмаа ам уралцан чальчихаа болигтун. Энэ хэргийг эхнээс нь дуустал олон улсын хуулийг уландаа гишгэлсэн Монголын Засгийн газраас тодруулга авах ёстой. Ялангуяа ГИХАЭГ-аас.
2011-02-12 14:50:17
SARUUL CHI IIM YUM BICHSENIIG BID MEDEJ BGAA SHHU
2011-02-12 14:05:00
Unuudur tuuniig margaash chamaig
2011-02-12 12:37:04
Хогийн өвөрлөгчийн амьдралд манайхан яасан сандарч байна аа
2011-02-12 12:21:56
mongol ulsiin neriin omnoos Morong buudan horooh jl ogloo udaahgyi gyitsetgeh bolno
2011-02-12 11:56:41
ZORIGIIN HERGIIG ILR YYLNE GEJ HOROONII ULAAN BULAND HUDAL SHAAJ BAIGAAD IH HURALD GARCH DONGOSON GAIGYI LUIBARCHINDAA TEGEED ZORIGIIG ALSAN HERGIIG ILRYYLEHGYI BOLGOJ 2 NAMIIN DARGA NARTAI TOHICH DONGOSON HOGIIN NOHOIDOO ALBAN TUSHAALD HYREHIIN TULD TORSON EHEE CH ALJ MEDEH SEJIGIIN MUU ALUURCHIN MORON CHI MONGOL HYNIIG GUIGAAD BAIHAD NI MEDEN BUDILUULAAD BULTUULCHIH MEDEL BAISAN SHYY DEE
2011-02-12 11:53:59
sda heleh ch ug alga lalar yumaa
2011-02-12 11:46:29
Хэрвээ энэ үнэн бол үүнийг маш том асуудал болгож босгож ирэх хэрэгтэй ер нь сүүлийн үед үнэн худал нь мэдэгдэхгүй ийм нийтлэлийг мэр сэр уншиж байгаа ч үнэн худлыг яг мэдэж чадахгүй байна. Тийм болохоор шууд дүгнэлт өгч арай л чадахгүй байна. Үүнийгээ цааш нь орхилгүй явах хэрэгтэй байна үнэн худлыг яг таг мэдмээр байна. Ийм ил тод нэртэй устай мэдээлэл хэрэв худлаа байвал нэр гарсан хүмүүсийн амьдралд маш эрсдэлтэй байх тул сэтгүүлчийг сайн нягталсан байх гэж найдаж байна. Хэрвээ үнэн бол нэр гарсан хүмүүс жинхэнэ хогын новшнууд юм даа. Энэхүү мэдээллийн дараах үйл явц хэрхэн үргэлжилэхийг харцгаая. Сэтгүүлч эцэст нь хүртэл явах хэрэгтэй ингээд хаяж болохгүй шүү.
2011-02-12 10:15:52
novshnuudyn hujaad hudaldagdsan n ilerch bnaa daa!Heden haltar tugrug olj baival Eh Oron,Mongol,Mongolchuud bol yu ch bish bolj bna daa.murun,erdene bulgan,anar gesen hyatadyn tagnuul,urvagchidaas yal asuuh tsag ireh biz...Yer n heddugaar zuund amidarch bgaagaa ted meddeg bolov uu?
2011-02-12 00:18:28
ээ новш гэж !!!!!!!!!
2011-02-14 00:44:27
manai ulsad uuriin gesen bodlogo bn uu xuuliin daguu ingesen geed yariad bx ium deer ni enen deeree jaaxan setgel gargachixval bolox l bsan ium
2011-02-14 00:04:02
Ter Anar, Erdenebulgan nariin khiisen ankhnii khereg bish baikhaa. Aimar khumuus sh de
2011-02-13 18:26:09
end NUB-n khumuust khariutslaga tootsokh kheregtei shuu manai nuguu undetskheg khumuus khaachsan be
2011-02-13 18:24:48
Batzangaagiin yrisanchlan NUB-n ajiltnuudiin talaar todruulj, tednees yriultslaga avah ch yumuu yamar nege baidlaar todruulj bicheechee setguulchee. neree ch bicheegu b,hin. esvel hen negen hun unen hudal ni buu med ereechsen tsaas ugsun yumu. shuluuhan shuud heldeg gee biz de
2011-02-13 17:29:18
MOROON CHAMD ZORIULJ AR OVORMONGOLIIN HYATADIIN ESREG VZELTNVVDIIG DARJ OGCH HYATAD ULSIINHAA TOLOO MASH IH GARAMGAI GAVYA BAIGUULSAN TUL GAVYAG CHIN VNELJ BEEJINGIIN AJILCHNII GUDAMJIND TSAGAAN BORJIN CHULUUGAAAR 2 METRIIN ONDORTEI HOSHOO BOSGONO GEJ BAINA OCHIJ GAVYANIIHAA ODON TEMDEG MONGOO AV
2011-02-13 16:28:33
MORON CHI BOL ADGIIN ARILSAN DOTORTOI BOOLJIS HVREM NOVSH UMDAA TER IH SAIHAN ACHTAI BUYNTAI HYATAD ULSDAA OCHIJ SAIHAN AMIDAR CHAMD ZORIULJ BEEJIND HOSHOO BOSGONO GEJ BAINA LEE
2011-02-13 16:22:53
Dund zogsoj baigaa ohinoos uichlal husie. Hezee negen tsagt unen yalna
2011-02-13 13:09:58
pizda helhch vg alga
2011-02-13 11:34:13
Худалч Мөрөн нөгөө С.Зоригийн хэргийг "илрүүлдэг" баатар яаж байнаа
2011-02-13 09:14:13
Үнэн бол бидний л гутамшиг,Анар,Эр дэнэбулган мэтийн хүмүүсийг шившиг болгон хужаа руу нь хөөх хэрэгтэй
2011-02-13 09:12:22
үнэн бол бидний л гутамшиг Анар,Эрдэнэбулг
2011-02-१3 09:10:49
Murungiin xugatsaa duusch bidnii tsag irnee neg udur.
хятад цагдаа нарт монголд хүн баримчлах эрх хэн олгосон байна ноцтой асуудал байна даа НҮБ ажиллаж байгаа Анар, Эрдэнэбулган , Мөрөн нар новшнууд юм даа энэ нийтлэлийг дахиж тодоруулж нийтлэл бичээрэй сэтгүүлчээ
2011-02-14 20:01:42
манайхан мөнгө өгнө гэхээр юугаач өгөхөөс буцахгүй улс шүү дээ. мэдээлэлийг дэлгэрэнгүй дахиж бичээсээ гэж хүсэж байна дэмжиж сэтгэгдэлээ бичээрэй монголчуудаа
2011-02-14 19:44:29
eD IBGEED MONGOLD IREED BAIBAL YAH BOLJ BNA AA .
2011-02-14 14:07:43
Анар Эрдэнэбулган гэдэг 2 новш мөнгөний төлөө л хийгээ биз монголоор дүүрэн байгаа өмхий хужааг яадаг ч үгүй байж яасан сүрхий хужаад сүйд болоо вэ Мөрөн ч ялгаагүй новш Зоригыг алсан алуурчинг олно гээд байсан яасан хэлгүй юм шиг таг болсон Батзанаа танай гэр бүлд тайван амьдрал эрүүл энхийг хүсье
2011-02-14 12:12:29
Мөрөөн чи Зоригийн хэргийг илэрүүлнэ. Би хэн хийснийг мэднэж байгаа гээд л манай хороон дээр ирээд зарлаад байсан шүү дээ. Тэгээд ч хахуул авилгал авчихсан хүн ГИХЭА-ын гадныхнаас авч цадах болоогүй юу. Одоо хийсэн хэргээ дэлгэмээр юм даа
2011-02-14 12:08:35
odoo germand alban yoesnii tsagaach bolson ovor mongoliin temtselt gegch bas 90-eed ond yag ingej orognol husej orj ireed nah yamnii tuslamjtai butsaad barigdaad yavj baisan tuuhtei, ter hunees iim survaljlaga avbal sonirholtoi baih yum baina, moron n sveded aluulsan, tsengel n usa-d baigaa,ar mongoliin ahan duusdee jaahan gomdoj yavdag yum bainlee iimerhuu humuusees bolj
2011-02-14 10:54:06
ээ хөөрхий баларч л яваа нөхөр байна даа
2011-02-14 10:00:46
1 mongil hvn ch gesen eh nutgaa geed irehed ni moron anar erdene bulgan geh metiin hujaagiin sheesnvvd ih lai boloh um udahgvi tseber mongol hvniig ch gvjirdej hvtad ruu achuulj medeh tsag irj bga um bna daa
2011-02-14 07:57:42
ээ новш гэж !!!!!!!!!
2011-02-14 00:44:27
manai ulsad uuriin gesen bodlogo bn uu xuuliin daguu ingesen geed yariad bx ium deer ni enen deeree jaaxan setgel gargachixval bolox l bsan ium
Анараа Мөрөн Эрдэнэбулган нар хууль бусаар хүн баримчилж өгсөн хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй юм байна
2011-02-15 21:07:13
монголоо гээд ирж байхад нь бариад өгч байдаг ер тэгээд манайхан мөнгө өгье гэхэд л юугаач өгөхөөс буцахгүй юм даа
2011-02-15 21:00:59
Batzangaag barivchilj ogson Anaraa Erdenebulgan Moron nar ugee heleechee!!! Yagaad duugai baigaad bainaa
2011-02-15 20:58:40
монгол монголоо барьж өгөхөө болье ард түмэн минь ээ тэгэх үү
2011-02-15 20:16:52
яг энэ хүнийг баримчлаад явсан юмуу сэтгүүлчээ тодруулж өгөчээ сэтгүүлчээ
2011-02-15 20:15:18
хятадууд ер монголд юу бол юу хийж байна шүү арай л хэтэрхий даварч байгаа юм бишүү тэрс үзэлтэн мөн ч биш ч байсан монголоос хүн баримчлаад явна гэдэг сонин санагдаж байна шүү
2011-02-15 19:07:35
Enehun ters uzelten bish baina. Mongolchuud mongoloo hamgaalah yostoi. Hyataduud Mongoloos hun barij abch yabdagaa bolih heregtei. Es tegebees ted ulam l dabrana
2011-02-15 18:03:09
Үнэн үнэнээрээ л үлддэг нь ертөнцийн жам. Энд олон юм бичсэн хүмүүс яг юу болсныг нүдээрээ харж чихээрээ сонссон хүн байна уу?! Үнэнээр явсан хүн үхэр тэргээр туулай гүйцдэг юм гэж сайхан монгол ардын минь үг ч бий.
2011-02-15 14:28:41
Avilgach toriin nusgai tushmegnuudiin Elii balai ur huuhduud iim l yum hiij chadna daa. Ter hujaagiin erliiz Moron gej neg hachin nohoi odoo hurtel ulsaar tejeelgeed l mongo ideed bas hanahgui Hujaagaasaa bas mongo saaj surchdee zailuul.
2011-02-15 13:33:28
хүний муу үзсэн өөдөлдггүй гэж ямар үнэн үг Анараа
2011-02-15 13:05:36
Anar gej hogiin lesbi gaviya baiguulsan yum shig NTV-eer bi bol lesbi geed zarlaad baisan buduun gahai. Hun uruvduh setgelgui, huiten novsh. Ar ch bai, uvurlugch bai mongoloo geed irsen huniig muusain hyadaduudad barij ugch baihdaa ogt setgel ni uvduugui yum baih daa. Huurhii ohin , ehner 2-iig ni haraad setgel ni uvduugui gahai, uuriiguu ih l erh ni zurchigduj baina geed ichihgui TV-eer interview ugch baina. Chi zovno doo zovno. Bumbug buurinhuu baidgiig sanaarai , Anaraa! Hunii muu uzsen hun oodoldoggui yumdaa.
2011-02-15 12:32:44
Анар хүний эрхийн төлөө тэнцдэг гээд шагнал авсан гэнэ шагнал өгч байгаа газар юугаа бодож өгдөг байна энэ газар ажилладаг хүмүүс малнууд байхаа
2011-02-15 10:55:00
Хүний эрхийг зөрчсөн хүнд шагнал өгдөг болсон юм бишүү шагнал өгч байгаа газар юугаа мэдэж энэ шагнал өгдөг байна. одоо бүр зөрчсөн хүнд өгдөг болоо юу да
2011-02-15 10:45:33
moron bol hatan zorigt byrged baatar...tiimyy
2011-02-15 09:40:52
anaraa erdenebulgan naraar tuga tahii.....
2011-02-15 09:40:10
Tiim bainaa. ijil huistenii olon ulsiin shagnal abch baigaam baina, hunii erhiin toloo temtsegch gej. Hunii ereen dotroo gej unen ug baina shuu. Ene huuhniig shagnalaa abah geed amerikt ochihod ni Hurts shig barivchilbal taarna daa. Hunii muug uzsen hunii oorinh ni muug uzeh heregtei. Ingeed shagnal ogoh gej baigaa gazraas ni Anaraag ingej bichsen bna unshaarai humuusee!!!!
2011-02-15 01:57:54
Анараа уг нь өөрөө хүний эрх гэдгийг дээд зэргээр мэддэг байтаар юм даа. Би ижил хүйстэн. Канад эмэгтэйтэй гэрлэсэн гээд өөрийгөө телевизээр цоллоод байсан эмэгтэй ш дээ, энэ Анараа чинь.Түүний ЛГБТ төв гэж байдаг юм билээ. Оны өмнөх нь энэ байгууллага нь хүний эрхийн шагнал аваад байсан. Сая бас хүний эрхийн төлөө тэмцдэг гээд олон улсыг шагнал авсан байна. Анараа өөрөө 3 сард Америк явж шагналаа авах юм гэнэ. Гэтэл хүний эрхийг ийм аймаар бүдүүлгээр эрээ цээргүйгээр зөрчөөд шагнал авна гэдэг байж боломгүй л зүйл байна даа. Анараа, чи одоо үгээ хэлэх юм бишүү.Ингэж хүний эрхийг зөрчиж байгаа хүн ижил хүйстэнүүдийнхэ э эрхийн төлөө яаж тэмцдэг юм болдоо, хөөрхий.
2011-02-15 01:48:24
Egipet shig huvisgaliig hiih tsag bolson yum bishuu. ichij uhej amidraasai ,ene idej tsaddaggui muuhai Moron metiin humuus. Mongolooroo uldsem Mongol gej bidneer baharhaj , bidniig sain yvbal bayrlaj yvdag humuus . ene Moron metiin yumnuudiig zailuulaj shine Mongol orniig baiguulah heregtei.jinhene ardchilal heregtei bna. temtsey. bugdeeree temtsvel yaldag yum bna. bid nudeeree harlaa.EGIPETIIG.
2011-02-15 01:35:23


Tuesday, February 8, 2011

Өвөрмонголын тэрс үзэлтэн БАТЗАНГАА: “-МӨРӨН ДАРГА ХЭЛСНЭЭР БАЙХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ЭРҮҮГИЙН ЦАГДАА НАР ИРЖ ТАНЫГ НОМХОТГОНО” ГЭСЭН



Өвөрмонголын тэрс үзэлтэн гэгдээд байгаа Батзангаагийн тухай Монголчууд тэр бүр мэдэхгүй байх. Энэ хүн эхнэр хүүхдээ дагуулан Монголд ирж НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хороонд хандаж оргонол хүсч байсан аж. Харамсалтай нь тэрээр оргонолын асуудлаа шийдүүлж чадаагүй байхдаа баривчлагдан нутаг буцжээ. Ингээд хэдхэн хоногийн өмнө түүний шүүх хурал болж тэрээр 3 жил хоригдох, 4 жил гэрийн хорионд байх ялаар шийтгүүлсэн байна. Батзангаатай холбогдож болсон явдлыг тодруулах хүсэлдээ хөтлөгдөн түүнийг интернэтээр “эрэн сурвалжилж” явах зуур Японд ажиллаж амьдардаг Өвөрлөгч залуу түүний 13015274638 гэсэн утасны дугаарыг надад олж өглөө. Ингээд би Батзангаатай холбогдлоо.

-Байна уу? Батзангаатай ярих гэсэн юм.

-Байнаа, би Батзангаа байна. Өөрөө хэн бэ?

-Би Монголоос ярьж байнаа. Д.Наранцогт гэж сэтгүүлч байна. Юуны өмнө таньд сар шинийн мэнд хүргэе! Таны бие тэнхээ сайн биз дээ.

-Аан за, Сайхан шинэллээ. Баярлалаа.

-Таниас би ярилцлага авах гэсэн юмаа. Болох уу?

-Болноо болно.

-Та зөвшөөрөл авч байж ярилцлага өгөх ёстой юу?

-Үгүй ээ, зүгээрээ зүгээр.

-Монголын сэтгүүлчид ярилцлага өглөө гэж дараа нь таньд ямар нэг дарам шахалт ирэх үү? Яах бол...?

-Өө яахав, миний хувьд нэгэнт байдал хүнд болсон. Миний гар утсыг чагнаж байгаа гэдэгт эргэлзэх юм алга. Тиймээс би одоо юунаас ч айхгүй байгаа. Би худал зүйл яриагүй үнэнийг ярьж байгаа болохоор дарамт шахалтаас айхгүй байнаа.

-Таны шүүх хурал саяхан болж өнгөрсөнийг интернэтээс олж уншлаа. Таньд 3 жил хорих, 4 жил гэрийн хорионд байх ял оноосон байна. Гэрийн хорионд байх ял гэхээр яадаг юм бэ? Та үүнийгээ тодруулж яриач?

- Тийм ээ, 1 дүгээр сарын 27-нд шүүх хурал болж би гурван жил шоронд хоригдох ял авлаа. Мөн эрх баригчид намайг шоронд хорихоос өмнө дөрвөн жилийн турш хараандаа байлгана гэсэн үг. Хэрэв би ямар нэгэн алдаа гаргавал тэр даруй шоронд хоригдоно. “Тусгай зориулалтын мөнгийг өөр зүйлд ашигласан” буюу хятадаар “nuo yong te ding kuan wu” гэсэн үндэслэлээр надад ийм ял оноож байгаа юм байна. Би яг одоо гэрийн хорионд байх ялаа эдэлж байна. Тиймээс хаашаа ч явсан, эрх баригчдаас зөвшөөрөл авах ёстой. Урд нь Нийтийг Аюулаас Хамгаалах товчооноос зөвшөөрөл авдаг байсан. Одоо ийш тийш явах хэрэгтэй болбол шүүхээс зөвшөөрөл авна. Түүн дээр нэмээд Оршин Суугчдын Хорооноос нэмэлт зөвшөөрөл авах ёстой гэнэ лээ. Хэрэв ингэхгүй бол би шоронд хоригдох болно. Дээр нь миний интернэтийг тасалчихсан. Би интернэтээ сэргээлгэхийг хүссэн боловч тэд орон сууцны доторх кабелийн сүлжээ нь хуучирсан байна гэсэн янз бүрийн шалтаг тоочоод зөвшөөрөл өгөхгүй юм. Бас манай гэрийн гадаа камер зоочихсон байгаа. Энэ бүхнээр намайг хууль зөрчиж байгаа эсэхийг хянаж байгаа даа.

- “Тусгай зориулалтын мөнгийг өөр зүйлд ашигласан” гэхээр та яг ямар гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг вэ?

-Боловсролын зорилгоор олгогдсон мөнгийг машин, хаус гэх зэрэг хөрөнгийг өөртөө зориулан худалдан авсан бол энэ нь тусгай зориулалтын мөнгийг хувьдаа ашиглаж буй гэмт хэрэг юм билээ. Гэвч би ийм зүйл өөртөө худалдаж аваагүй. Тэгэхээр би ямар ч буруугүй. Би гэмт хэрэг үйлдээгүй. Зүгээр л намайг гүтгэж яллаж байна. Үнэнийг хэлэхэд 240,000 юань зувчуулсан хэмээх “гэмт хэрэг” нь ч үндэслэлгүй юм. Сургуулийн захирлын хувьд бид эрхэм зорилгоо болгодог боловсрол олгохоос өөр зорилгоор ямар нэгэн мөнгө төгрөг зарцуулж байгаагүй. Би үүнийг эсэргүүцэж шүүхэд давж заалдсан байгаа. Хэдийгээр би өөрийгөө гэм буруугүй гэдэгт итгэлтэй байгаа ч давж заалдах шатны шүүхийн шийдвэр миний талд гарахгүй байх гэж бодож сууна даа.

-Та гэр бүлээрээ Монголд ирсэнийхээ дараа НҮБ-ын дүрвэгсдийн хорооноос оргонол хүссэн юм билээ. Яг энэ үеэрээ баригдаад буцсан байсан.

-Тиймээ, Би энд амьдрахад маш хэцүү болсон. Тэгээд хамгийн ойр бас мах цусны тасархай болсон монгол орон монголчуудаа намайг авран хамгаалах байх гэж бодоод ийшээ явсан юмаа. Гэтэл зарим монголчууд миний бодсоноос өөрөөр хандаж намайг Хятадуудад барьж өгсөн дөө. Одоо би тэр хүмүүст маш их гомдож байна.

-Уучлаарай, тухайн үед яг юу болсоныг та тодруулж болох уу?

-Бололгүй яахав. Тэр хүмүүсийн нэрсийг ч би сайн санаж байна. Улаанбаатар дахь НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлаг намайг оффис дээрээ дуудан ирүүлж Хятадын эрх баригчдад тушаах нууц тохиролцоо хийсэн байна лээ. Тэд 2009 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Хятадын талд биднийг хүлээлгэн өгсөн.

-Тэд гэж хэн бэ? Та сая хүмүүсийн нэрсийг сайн санаж байна гэсэн дээ?

- Нямдоржийн Анараа, Эрдэнэбулган нар. Ялангуяа Эрдэнэбулган үүнд маш идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. Анараа бидэнд бага зэрэг сэтгэл үзүүлж байсан. Анараа, Эрдэнэбулган нараас өөр нэг ч хүн бидний Улаанбаатар хотод байрлаж байсан газрыг мэддэггүй байсан. НҮБ-ын эдгээр ажилтнууд намайг НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлагт хүрч ирэхийг дуудсан нь Хятадын цагдаа нарт барьж өгөх зорилготой байсан юм билээ.

-Хүний эрхийн төлөө ажилладаг НҮБ-ын ажилтнууд арай ч тийм хүний эрх зөрчсөн зүйл хийхгүй байлгүй дээ. Танай гэрийг монголд байгаа “нутаг нэгтнүүд” чинь мэддэг байсан юм бишүү?

-Би хэдэн баримт хэлье. Болох уу?

-Тэг тэг.

-2009 оны 10 сарын 3-нд баригдахаас өмнө манай хаалгыг цагдаа нар олон удаа балбасан. Бид хаалгаа тайлж өгөөгүй. Цагдаа нар биднийг тэр орон сууцанд байгаа гэдгийг аль хэдийнэ мэдчихэж. Тэд яаж мэдсэн байх вэ? НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлагийн дээр дурдсан хоёр ажилтан бидний байгаа газрыг зааж өгсөн нь тодорхой. Бид хаалгаа 2009 оны 10 сарын 3 хүртэл хэнд ч тайлж өгөөгүй. Харин энэ өдөр Анараа надруу залгаж “-Зарим зүйлийг тодруулах хэрэгтэй байна. Хүрээд ирээч” гэсэн. Би тэдний ажлын газар 14 цагийн орчимд очсон. Гэтэл Анараа “-Бид таны хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна. Учир нь та эдийн засгийн гэмт хэрэг өдөөсөн байна” гэж хэлсэн. Анараа надад хандаж “-1-рт: Та Ордос, Монголын Эмийн холбооны байнгын хорооны гишүүн тул хавчигдаж мөрдөгдөхгүй, 2-рт: Хятадын эрх баригчид танай сургуулийн эзэмшил хэсэг газар болон мөнгийг олгож байсан тул таныг мөрдөхгүй, 3-рт: Та Хятадад өр төлбөртэй юм байна” гэж нэмж хэлсэн. Анараа ингэж хэлсэнээрээ Эрдэнэбулган тэр хоёр Хятадын эрх баригчидтай ойр холбоотой байж, миний асуудлаар нууцаар холбогдож байсан нь илэрхий байгаа биз.

-Энэ нь НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комиссоос танд өгсөн албан ёсны хариу мөн үү?

-Мэдээж биш ш дээ. Үүнээс өмнө миний өргөдлийг хүлээж авсанаа илэрхийлэн улс төрийн орогнол хүсэгчийн гэрчилгээг тус байгууллагаас надад олгосон байсан. Би Анараагийн аман шийдвэрийг сонсоод “-Эхнэр охин хоёртойгоо зөвлөлдөх хэрэгтэй байна” гэхэд Анараа “Танд тийм цаг байхгүй. Та шууд өөрийн эх орондоо албадан буцаагдах болно” гэж хэлсэн. Би хариуд нь давж заалдах өргөдлөө өгнө гэж хэлээд тэр дор нь өргөдөл бичсэн. Намайг өргөдлөө бичгийн цаасан дээр бичихийг хүссэн. Би уйгаржин монгол бичгээр бичсэн. Намайг өргөдлөө бичиж байхад Анараа компьютер дээрээ ямар нэгэн юм бичиж байсан. Миний хэргэн дээр давж заалдах өргөдөл гаргасан талаар бичиж байна гэж бодсон. Өргөдөлөө бичиж дууссаны дараа 17 цагийн орчимд Эрдэнэбулган намайг дагуулж гараад цагдаа нарт тушаасан даа. Ингэж л би болон манай гэр бүлийн гишүүдийг хэсэг бүлэг Монголчууд Хятадад худалдсан. Яагаад би худалдсан гэж хэлж байна гэхээр Монголын тал таван сая юань авсан гэж сонссон. Би энэ мөнгийг яаж хуваасан, хэн хэдэн төгрөг авсаныг мэдэхгүй. Ийм л учраас тэд намайг Хятадад худалдсан гэж хэлээд байгаа юм шүү. Үүнийг би баталгаатай эх сурвалжаас сонссон шүү.

-Тийм үү? Та яг үнэн ярьж байгаа биз. Уг нь улстөрийн оргонол хүссэн хүнийг НҮБ аюултай орон руу нь буцаадаггүй биз дээ?

-Үнэн үнэн, надад худлаа ярьж хэн нэгэн хүнийг гүтгэх шаардлага байхгүй. Уг нь НҮБ-ын дүрвэгсдийн хороонд ажиллаж байгаа хүмүүс хууль дүрмээ мэдэж л баймаарсан даа.

- Таныг баривчлахдаа зодож нүдсэн үү? Биеэнд тань гэмтэл учруулсан уу?

-Үгүй ээ, зодож дарамтлаагүй. Харин сэтгэл санааны дарамтанд их оруулсан шүү. Одоо ч би сэтгэлийн дарамттай байна. Охин минь сургуульд сурч байна. Өвөрмонголын болон Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг байнга муулж элдвээр ярьж бичиж байна. Охин минь энэ бүхнийг сонсоод дотроо яаж шаналж байгааг би мэдэхгүй байна ш дээ. “Миний охин яаж байна” гэж би асууж чадахгүй байна. Тэр өдөр хоёр цагдаа, хоёр цагаачлалын албаны хүнтэй хамт намайг баривчилсан. Тэд намайг шууд Гадаадын харьяатын асуудал эрхэлсэн газар авчирсан. Тус газрын дарга Д. Мөрөн надад хандан “-Эдийн засгийн гэмт хэрэг өдүүлсэн учраас таныг баривчлахаар Хятадаас дөрвөн цагдаагийн ажилтан ирсэн байна. Та тэдэнд НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комисст гаргасан орогнол хүсэх өргөдлийнхөө тухай дурдахгүй байх нь аминд чинь өлзийтэй шүү. Хэрэв та энэ тухайгаа хэлэх юм бол Хятадад очсон хойноо илүү хүнд шийтгэл хүлээх болно” гэж хэлсэн. Мөрөн дарга бас “-Танай эх нутгийн цагдаа нар удахгүй ирнэ. Тэд орж ирэнгүүтээ бүх үйл явдлыг видеогоор бичнэ. Та тэдний хий гэснийг хийх ёстой. Хэрэв ингэхгүй бол Монголын эрүүгийн цагдаагийн газрынхан таныг номхотгох болно. Та сургуулийн захирал хүн, боловсролтой хүн байна. Та өөрийн хүүхэд эхнэр хоёроо бодох хэрэгтэй” гэж хэлж байсан. Удалгүй дөрвөн хүн орж ирсэнийг Д.Мөрөн дарга надад танилцуулахдаа Өвөр Монголын Өөртөө Засах Орны Дотоодыг Хамгаалах товчооны дэд дарга Жаргал, ӨМӨЗО-ны Цагаачлалын газрын дарга Бай Ина, Ордос хотын Гэмт хэргийн эрэн сурвалжлах товчооны дэд дарга Фен, Доншен дүүргийн гэмт хэргийн цагдаагийн газрын орлогч дарга Чен Бо хэмээн танилцуулсан. Хятадууд намайг байнга улс төрийн хэрэгт холбон сэрддэг байсан учраас монгол руу ийм өндөр албан тушаалын дарга нараа илгээсэн юм билээ.

-Таныг Өвөрмонголын тэрс үзэлтэн Батзангаа гэж нэрлэдэг юм билээ. Та тэгэхээр нэлээд тэмцэгч хүн учраас таныг баривчлах гэж Хятадын нөлөө бүхий том дарга нар Монголд ирсэн байх нээ?

-Манай сургууль Төвд, Монголын анагаах ухаан заадаг байсан тул тэд үргэлж намайг Төвдтэй холбоотой гэж харддаг байсан юмаа. Үүний үр дүнд манай сургуульд үндэсний цөөнхийн боловсролын журмаар хууль ёсоор олгогдсон газрыг Засгийн газар хураан авсан. Үүнээс болж манай сургуульд санхүүгийн хүндрэл учирсан. Манай сургуультай холбоотой хэрэг явдлыг үнэн шударгаар шийдэж өгөхийг би олон удаа хүсч байсан. Миний бүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс болоод л би тэрс үзэлтэн нэртэй болсон. Би хэзээ ч Нам болон Засгийн газар, эрх баригчдын эсрэг утга агуулгатай зүйл хийж байгаагүй юм шүү. Мөрөн даргын өрөөнд цааш юу болсоныг би таньд ярих уу?

-За, тэг тэг.

-ӨМӨЗО-ны Нийтийг Аюулаас хамгаалах Товчооны орлогч дарга Жаргал надаас тэдэнтэй хамт Хятад руу явах хүсэлтэй эсэхийг асуухад “-Хэрэв Монголын Засгийн газар намайг хэсэг зуур үлдэхийг зөвшөөрвөл би эндээ үлдэхийг сонгоно” гэж хариулсан. Гэтэл Д.Мөрөн “-Та өөрийн Хятад эх орондоо очих ёстой. Эс бөгөөс манай эрүүгийн цагдаа нар ирэх болно” гэсэн. Энэ бүхэн тэдний авсан видеонд үлдсэн байх ёстой. Тэгээд тэд намайг эхнэр, охин руугаа утсаар ярьж Д. Мөрөнгийн өрөөнд паспортаа аваад ир хэмээн хэлэхийг тулгасан. Тэр оройдоо бид Улаанбаатарт нэгэн буудалд хоригдсон. Доншен дүүргийн эрүүгийн цагдаа болон Ордос аймгийн гэмт хэргийн эрэн сурвалжлах товчооны хоёр цагдаа намайг нэг өрөөнд харгалзан, охин эхнэр хоёр маань өөр өрөөнд хоригдсон. Тэр орой арав гаруй монгол цагдаа нар болон хамгаалалтын албаныхан зочид буудлыг манаж байлаа.

-Хаана байдаг ямар буудалд та нарыг хорьж байсан бэ?

-Зочид буудлын нэрийг нь санахгүй байна. Энхтайваны гүүрний хажууд байрлах зочид буудал байсан. Монголын цагдаа болон энгийн хувцастай хүмүүс биднийг харгалзан зочид буудлын эргэн тойронг бүсэлсэн байсан. Маргааш өглөө нь Гадаадын харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга Д. Мөрөн хэдэн хүмүүсийн хамт буудалд ирж Хятадын цагдаа нартай өглөөний хоол идсэн. Бас Монгол дахь Хятадын элчин сайдын яамны олон түшмэд биднийг баригдсан орой зочид буудалд хүрэлцэн ирж Монголын албаны хүмүүстэй ууж наргиж байсан шүү. Энэ бүхэн бүгд үнэн шүү.

-Та нарыг энэ зочид буудалд хэд хоног хорьсон бэ?

-2009 оны 10 сарын 4-ны 10 цагийн үед Хятадын элчин сайдын яамны түшмэд, Монголын албаны хүмүүс болон цагдаа нар нийлсэн гучаад хүн биднийг онгоцны буудал дээр авчирсан. Бидний визны хугацаа хэтэрсэн учраас бага зэрэг саатсан боловч Д. Мөрөн, Эрдэнэбулган болон гаалийн зарим ажилтнуудын ачаар бүх үйл явцыг түргэтэн, гаалиар давсан. Албадан гаргаж байгаа талаар ямар нэгэн албан ёсны баримт бичгийг Монголын тал үйлдээгүй. Англиар бичсэн нэг бичгэн дээр тайлбарлаж өгөхгүйгээр хүчээр гарын үсэг зуруулсан. Ингээд Хятадад ирсэний дараа намайг 24 цагийн турш 10 цагдаа ээлжлэн байцаасан. Тэдний байцааж асууж байсан зүйл нь үндэстний цөөнхтэй холбоотой болон манай сургуулийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуултууд байсан. Тэд намайг сургуульд зориулан өгсөн мөнгийг аваад Хятадаас зугтсан хэмээн сэжиглэж байсан. Удалгүй тэд намайг Хятадаас Монгол руу ямар нэгэн мөнгө авч яваагүй болохыг тогтоосон. Тэд надаас миний санхүүгийн болон банкны дансны талаар асуусан. Намайг гэмт хэрэгтэн хэмээн баталчих ганц ч баримт тэд олоогүй. Гэсэн хэдий ч тэд намайг 99 хоног саатуулж хорьсон. Энэ нь хуульд заасан 97 өдрөөс хоёр хоногоор илүү байгаа юм. Эхлээд намайг “залилан”-гийн гэмт хэрэг үйлдсэн гэж байснаа сүүлдээ “тусгай зориулалтын мөнгийг өөр зүйлд ашигласан” гэмт хэрэг болгон өөрчлөгдсөн. Эрх баригчид надаас гэмт хэргийн шинжтэй зүйл юу ч олоогүй. Манай сургууль үндэсний цөөнхийг сургадаг тул Засгийн Газраас тэтгэлэг хэлбэрээр 360,000 юань авсан нь үнэн. Үүнээс 240,000 юанийг Шилийн Гол, Жирэм хошуу зэрэг бусад бүс нутгийн оюутнуудад тэтгэмж болгон олгосон. Намайг буруутгаж байгаа гол шалтгаан нь тэтгэлэг олгох ёсгүй байсан оюутнуудад боловсрол олгосон. Учир нь эх зөвшилцөл дээр нь тэтгэлэг хүртэгчийн нэрс байхгүй байсан гэнэ. Бас тэдэнд зориулж тусгай сургалт, хичээлийн хөтөлбөр боловсруулахын оронд би хуучин хэрэглэж байсан хөтөлбөр, сургалтыг ашигласанаараа буруутгагдаад байгаа.

-Таны түрүүнд ярьж байсан НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комисст гаргасан улс төрийн орогнол хүссэн өргөдлийн хариу юу болж байгаа болоо. Та энэ хариугаа авч чадалгүй баригдаад явчихсан юм байна ш дээ?

-Би давж заалдсан өргөдлөө цааш нь үргэлжлүүлмээр л байна. Би Улаанбаатар хот дахь НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлагтай утсаар ярих гэж оролдсон. Ерөөс залгах боломжгүй байсан. Миний бүх олон улсын дуудлагууд хаагдсан. Би нийтийн утсаар ч гадаад руу залгах эрхгүй байна. Бидэнд туслах хүн олдвол Улаанбаатар дахь НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлагтай холбоо тогтоож бидний өмнөөс асууж сураглавал тун сайн байна. Надад НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комиссын улс төрийн орогнол хүсэгчийн гэрчилгээ байгаа бөгөөд би энэ хэргээ эцэст нь хүртэл үзмээр байна. Миний хэргийн дугаар нь: 670-09C00008.

-Хятадын эрх баригчид таныг НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комисст улс төрийн орогнол хүссэн өргөдөл гаргасан гэдгийг мэдээд хэрхэн хандсан бэ?

-Тэд бүх зүйлийг мэдэж байсан боловч авч хэлэлцээгүй. Зөвхөн хөрөнгө мөнгийг өөр зүйлд зарцуулсан хэмээх гэмт хэрэгтээ буруутгасаар байна. Намайг улс төрийн орогнол хүсэгч гэдгийг зарлах нь улс орны нэр хүндэд муу. Миний 9 настай охин болоод бид бүгдийн паспортыг хураан авсан. Намайг гэмт хэрэгт сэжиглэгдэн паспорт хураан авч болох ч миний эхнэр, охины бичиг баримтыг хураан авна гэдэг нь ямар ч эрх зүйн үндэс байхгүй юм. Бидний бүх санхүүгийн болон банкны баримт бичгүүдийг цагдаа нар хураан авчихсан.

-Та түрүүнд шүүх хурлыг монгол хэл дээр явуулсан гэж байсан. Ер нь өвөрмонгол хүн шүүх хурлыг монгол хэл дээр явуулж байсан түүх байдаг уу?

-Шүүх хурал монгол хэл дээр явагдаж байсан гэсэн. Гэхдээ цөөхөн байх шүү. Би шүүх хурлаа хятадаар явуулж болох байсан л даа. Гэхдээ монгол хэл шигээ хятадаар мэтгэлцэж чадахгүй учраас би шүүх хурал гэлтгүй бүх ажиллагааг монгол хэлээр явуулахыг тэднээс хүссэн. Миний болон өмгөөлөгч Хөхбулагийн хүчтэй шаардлагын үр дүнд шүүх ажиллагаа монголоор явагдсан. Гэхдээ шүүхийн ихэнх баримт бичгүүд нь хятадаар. Шүүх хурлын турш намайг хятад хэлийг албан хэлээр хэрэглэхийг ятгах гэж оролдсон. Би татгалзсан бөгөөд тэд монголоор явуулахаас өөр аргагүй байдалд орсон доо. Би бас хоригдож байхдаа хятадаар ярихаас татгалзаж монголоор ярьдаг байсан. Би тэднээс “-Яагаад би хятадаар ярих ёстой гэж, бүх зүйл яахлаараа хятадаар байх ёстой юм” гэж асуусан. Саатуулах байрны хятадууд миний юу ярьж байгааг ойлгоогүй. Тийм учраас тэд намайг монголоор ярихыг болиулах гэж оролдсон. Би татгалзаж, хэрэв миний юу ярьж байгааг мэдмээр байвал монгол хэлний орчуулагч хөлсөл гэж хэлсэн.

-Таныг зөндөөн удаан чилээж цагийг чинь алдууллаа. Давж заалдах шүүхийн шийдвэрийн дараа чинь би таньтай холбогдоноо.

-Зүгээрээ, би уг нь эцэг дээдсийн минь нутаг болсон монгол орондоо очно гэж монголоо үргэлж гоёор бодож төсөөлдөг байлаа. Гэтэл зарим хүмүүсийн “ач буян”-аар монголд очно гэж бодогдохоо байчихлаа. Миний төлөө анхаарал тавьж байгаа монголчууддаа баярлалаа гэж хэлье дээ.

Recent Articles