2 сарын өмнө “НАЙЗ” сэдвээр уралдаан зарласан байхыг олж хараад тоосоо өргөхөөр шийдлээ. Ингээд өөрийн блогтоо нийтлэсэн найзуудынхаа тухай дурсамжуудаасаа энэ уралдаан руу явуулсан юм. Гэтэл 2 хоногийн өмнө уралдааны дүн гарч миний “ДОНОР БҮСГҮЙ” зохиомж дэд бйаранд орсон байна. Ингээд би өчигдөр шагналаа гардан авч Юнителийн live модем болон англи-монгол хэлний зурагт толь бичгээр шагнууллаа. Миний блогоор байнга зочилдог эрхэм уншигч та “Хорих анги” гэсэн холбоосонд байгаа “ДОНОР БҮСГҮЙ” зохиомжийг минь уншаагүй бол уншаарай. Би таныг “ДОНОР БҮСГҮЙ” зохиомжоороо “дайлж” байна шүү.
Бусдад тохиолдож байгаа баяр гуниг зовлон жаргалыг хуваалцах нь намайг аз жаргалтай болгодог...
Thursday, February 24, 2011
Friday, February 11, 2011
ЭХ ОРОНЧ СЭТГҮҮЛЧ ТАНД БАЯРЛАЛАА
Moron dargiin zob baina , heden haltar zoos shaasan hulgaich naraar eh ornoo duurgej bolohgiu . Moron dargad amjilt husie |
2011-02-11 23:09:51 |
moron yamar baliar hun be?1!!! ter erdenebulgan Anar gedeg hoer huniig nub-ed helj medeelj haryutslaga huleelgeh heregtei estoi hun chanargui mongoloo aldsan humuus bna |
2011-02-11 23:02:31 |
ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ БИЧСЭН ЭХ ОРОНЧ СЭТГҮҮЛЧ ТАНД БАЯРЛАЛАА. ЯЛАНГУЯА "МОНГОЛОО ЭРСЭН МОНГОЛ" НЭВТРҮҮЛГИЙНХЭН БА НИЙТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН ТА НАР ИНГЭЖ БАЙЖ ДЭЛХИЙГЭЭР НЭГ ТАРСАН МОНГОЛЧУУДАА ЦУГЛУУЛЖ ЭХ ОРНОО ХАРИЙНХНЫ ГАР ХӨЛ БОЛСОН УРВАГЧДААС АВРАХАД ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ ШҮҮ ТА НАРЫГ ДЭМЖИЖ БАЙНА. |
2011-02-11 22:58:25 |
Энэ муу Мөрөн хэдий авилгач байлаа ч эх орон нэгтийгээ муусайн хужаануудад барьж өгч байгаа нь ЭХ ОРНООСОО УРВАСАНТАЙ АГААР НЭГ байна шүү. Иймд Монголчуудаа энэмуу МӨРӨН ба түүнтэй адил новшнуудыг үүнээс хойш ЭХ ОРНООСОО УРВАГЧ гэж нэрлэж байя. |
2011-02-11 22:50:27 |
Чингис хаан минь дахин төрж тарж бутарсан улс гэрээ төвхнүүлж мөн гэртээ мөртлөө гадныханд долигонож газар шороо, ард түмнийхээ баялгийг, биеэ худалдсан Мөрөн мэт эх орноосоо урвагчдыг шийтгээсэй. |
2011-02-11 22:44:54 |
эх болсон Монгол нутагтаа эргэж хүүхдүүд нь хэзээ нэгэн цагт эргэж очно гэж олон хүн уйлдаг юм шүү Монголчуудаа. Та нар Монголчууд амьдарч байга Халимаг, Буриад, Тува,Горный Алтай гээд яваад үзээрэй. Бүгд л бид хэзээ Монгол руугаа 3 дахь удаагаа нүүх вэ гэж байнга асууж хүлээж байдаг. |
2011-02-11 22:39:40 |
ongorson ond bi morond 5000 dollar ogj oorinhoo barilgad achillach baisan 10 hujaagiin pasportig viziig yanzaluulsan moron ugiin l avilgach |
2011-02-11 22:30:32 |
ХУЖАА ЭНХБОЛД ЗАСГИЙН ГАЗАР БАЙСАН ЦАГТ ХУЖАА МӨРӨН БУУХГҮЙ У |
2011-02-11 22:21:25 |
moroon chi adgiin novsh archaagvi guilgachin gedgee medej yaj medeh ve gevel chinii hvn chanar gahain hevter shavrand bulagdjee |
2011-02-11 22:15:18 |
huurhii hetsuu ch yumaa daa. bid chin harin jargal ni dendsen uls yum daa. |
2011-02-11 21:52:32 |
novshiin murun huniii unergui novsh ur udam ni sain ybahgui bailgui neg mongoldoo tuslahad yu ni bolohgui bnaaaa |
2011-02-11 21:50:01 |
er ni ene hyn ene ger byl helmegdsen ni todorhoi baina gol mongoliin tsagdaa nar hyataduudtai hamtarsan ni evgyi sanagdlaa ovormongol ch gesen mongol udamtai l hyn baih mongol hyn mongoloo hyataduudad barij ogson baina |
2011-02-11 21:42:12 |
Мөрөн болиомоор юмаа,Дэндүү арчаагүй амьтан |
2011-02-11 19:58:40 |
MORON gej ,yyhai amitan shdee! myy hun ....ydahgui myygaa uznee chi ,chinii hiisen nugel chin chamaig ydahgui oosorlonoo... |
2011-02-11 19:02:31 |
Batzandaa gesen humuus temtsegch baih yum aa |
2011-02-11 18:17:51 |
Moron bolon busad nohdiig shalgah heregtei Iim urvagchid mongoliin tord hereggyi |
2011-02-11 18:04:41 |
Тэр Мөрөнг дарга гэж долигоноод байхда яахав дээ угаасаа Мөрөн бол Зоригийн аллагын гүйцэтгэгчийг алсан ул мөрийг балласан хүн гэдэг нь тодорхой ш дээ ийм лалрууд үхдгүй хорвоогийн тоос хөдөлгөөд байх юмдаа |
2011-02-11 18:00:55 |
Нямдоржийн Анараа, тэр Эрдэнэбулган гэдэг хоёр хүнийг АТГ шалгах хэрэгтэй. Энэ таван сая юаны учрыг олох хэрэгтэй. Эд нар мөнгө л олж байвал төрсөн эхийнхээ биеийг ч хятадуудад үнэлээд сууж байх улсууд байна даа. Новшнууд!!! |
2011-02-11 17:45:39 |
ОУ-ын байгууллагуудад ажиллаж буй Монголчуудын нэрийг гутаасан этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой болж. Өвөрлөгчид ч, төвдүүд ч эрх чөлөөгөө олох гэж Монголыг зорьдог авч манайхан хэлэлцээрээр буцааж өгсөөр байна. Хэрэв улстөрийн шалтгаантай бол ийм явдал болохгүй байсан болов уу? Гэвч асуудлыг шалгах хэрэгтэй байсан юм. Хэрэв хятадууд улстөрийн хэрэгтнийг эдийн засгийн шалтгаанаар буцааж татсан бол яах вэ? Манай нэр хүнд буурна даа. |
2011-02-11 17:42:15 |
Энэ Мөрөн энэ тэр гэсэн балиар юмнууд албан тушаал хашихаа болиосой. Дандаа гадныхнтай нийлж элэг нэгт хүмүүсээ доош нь хийх юмаа. За тэгээд манай дарга нарын хувьд ч эх орон монгол цуст хүн гэхээсээ илүү албан тушаал мөнгө төгрөгтэй хүнд л үйлчилдэг болж дээ. нэг ёсондоо манай чухал албан тушаал хашдаг хүмүүст Монгол нүүр царай хэлнээс бусад нь гадных болжээ |
2011-02-11 17:10:09 |
MORON MUU LALAR TSARAILSAN GAMSHIG MIN CHI TAMRUUGAA TONIL NOVSH GEJ HUJAA NARAAS AIDAG HUJAA NARAAS HAHUULI AVDAG HOGIIN NOVSH |
2011-02-11 17:09:46 |
MORON GICHII PISDA VHEESEI ARCHAAGVI HEDEN AVILGACH NAR NAASHAA GESEN AH DVV NARA HUJAA NARIIN AMAND HIIJ OGCH YAVUULAAAD BAIVAL HEN CH BIDNIIG SAIN HELEHGVI |
2011-02-11 17:07:55 |
Murun chi boliocheee mongol xun bish umaaaa ter xyjaadaaa ochij ux chinii ner mongold ingeed xog bolvooo xuurxiii booj uxex gej bn yyyy xaxa zailaach chi |
2011-02-11 16:52:38 |
MORON CH YAHAV UGIIN AVLIG CH NUHUR TEREND TER AR OBOR MONGOL HEN BAIHAN HAMAAGUI BOLOMJ L GAR CH BAIVAL HUSAAD GARAN SHUU DEE UUND GAIHAH HEREGGUI |
2011-02-11 16:51:33 |
bolimoor ym arai denduu bn xaraal id novsh xun bol xamgiin xugiin amitan ym da amid bietees |
2011-02-11 16:49:11 |
unen bol muuhail ym hiisen nuhud bna daa yduu mongol hun tur ni ydmag iim uisuudiig haltar heden yanaar huurhad amarhan shuu dee nubiin ner hundiig unagaasan ter 2 avliga ch hoer pizdaag deer ni udirdaj baigaa eruul uhaantai darga nertei hahuuli avaagui tiim eruul uhaanaar setgedeg hun baival naad hoer urvagch aa zailuul |
2011-02-11 16:43:43 |
олон жилийн өмнө ар өвөр монголыг нэгтгэн хятад оросоос 2-уулангаас нь хараат бус байлгах гэсэн Дэ ван элэг нэгт монголчуудаа бараадаад ирэхэд нь яг ингэж Хятадуудад барьж өгөөд явуулсандаа бид нар. одоо болимоор юм. |
2011-02-11 16:34:03 |
Өвөрмонголын,Ар монголын баялга зөвхөн монгол чуудын эзэмшил шүү |
2011-02-11 16:33:04 |
saihan yariltslaga baina yunii umnu ene asuudlaar ene setguulch huluu hureh geze hurtel yavaasai gej bogoj baina.... uvurmongolchuuddaa hairtai shuu... amjilt gej helehees uuruur tusalj chadahgui yum daa |
2011-02-11 16:23:47 |
Moroon chi uhvel taarna Moroon chi vhvel taarna Moroon chi uhvel taarna uhvel taarna uhvel taarna |
2011-02-11 16:08:20 |
MORON CHINI OOROO HUJAAGIIN TAGNUUL SH DEE. ULAAN LUU BULEGLELIIN NOHOR BAIHGUI YU |
2011-02-11 16:01:56 |
moroon chi iimerhuu yumand orootsoldokhoo bolimoor yum daa ug ni chamaig gaigui er hun gej bodoj yavsan yum |
2011-02-11 15:44:41 |
хөөрхий Өвөрмонгол залуу яахав Манай цагдаагийн том дарга нарын боловсрол ухаалга байх чадвар одоогийн Ардчилсан нийгэмд үнэхээр гологдож байна Ийм болоод Монголд гэмт хэргийн өсөлт буурахгүй байна Гэмт хэргийг ядуу буурай хөгжилтэй холбон тайлбарлахаа болих хэрэгтэй Монголоос илүү өндөр хөгжсөн орнуудад гэмт хэргийн гаралт өндөр байна Тэгэхээр цагдаа нар татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулж ажлаа хийдэг хийхгүй 2 оор хэмждэг юм байна Бас 2 намын талд орж улс төржихөө боль цагдаа нар аа |
2011-02-11 15:30:26 |
ustgasan message-iin moroor sumog suiruuleh shahaad baihad murun zurun ch ene yariltslagiin ur dund deelee nomroh ni todorhoi yum baina doo |
2011-02-11 15:14:56 |
Энэ сэтгүүлч цаашаа ухаж нийтлэлийнхээ хойноос сайн явж ямар учиртайг нь уншигч нартаа дуулгах хэрэгтэй шүү |
2011-02-11 15:04:18 |
vnen bol ih haramsaar ym.mongoloo geed irj baigaa hvmvvsee ingeed baival utgagvi shvv dee. |
2011-02-11 15:01:28 |
Энэ бүгд үнэн бол авилгатай тэмцэх газрынхан тэр НҮБ-ын 2 ажилтан, Мөрөн нарыг шалгах хэрэгтэй ш дээ. Мөнгө л олж байвал яахаас ч буцахаа байсан хулгайчдыг цээрлүүлэх хэрэгтэй. Тэр мөрөн бол Зориг агсны хэргээс эхсүүлээд нэлээд олон зүйл дээр худлаа ярьж нэр төрөө улиндаа гишгэсэн луйварчин шүү |
2011-02-11 15:01:04 |
Unexeer sonirxoltoi yriltslaga bna, Ene yriltslagiin muruur NUB, Gadaadiin irgen xaryatiin gazar, tsagdaagiin gazraas tailbar avch niitleerei, 5 say yan, Xydaduudtai idej uusan, xydadiin tsagdaa nart mongold xun barivchlax erx olgoson geed ix notstoi asuudluud bnaa. Xaryatiin alba gej xaxuuliin uur uurxai baidag ym nemj xelexed. |
2011-02-11 14:48:54 |
Murun darga Zorig agsanii hergiin talaar medeh umaa hezee yarih ve? Chamd deelee numruh udur tun udahgui irne dee. Uiliin ur gej bdag um shu! |
naiz Өнөөдөр 16 цаг 13 минут | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Энэ залуу бол Монгол Үндэстнээ гэсэн сэтгэлтэй сайн хүмүүсийн нэг Энэ хүнийг өмөөрөх гэсэнгүй Харин бид ямар улс оронд байгаа нь л сонин байна Франц Улсад олон Монголчууд амьдарч байна Тэд ямарч байдалтай байсан хэн ч байсан цагаачлагч иргэний эрхийг бүрэн хамгаалж байдаг Яагаад гэвэл энэ орон АРДЧИЛСАН орон Бид энэ эрх баригчдын худал хуурмаг дүрийг хэр олон жил харах бол | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Tuesday, February 8, 2011
Өвөрмонголын тэрс үзэлтэн БАТЗАНГАА: “-МӨРӨН ДАРГА ХЭЛСНЭЭР БАЙХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ЭРҮҮГИЙН ЦАГДАА НАР ИРЖ ТАНЫГ НОМХОТГОНО” ГЭСЭН
Өвөрмонголын тэрс үзэлтэн гэгдээд байгаа Батзангаагийн тухай Монголчууд тэр бүр мэдэхгүй байх. Энэ хүн эхнэр хүүхдээ дагуулан Монголд ирж НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хороонд хандаж оргонол хүсч байсан аж. Харамсалтай нь тэрээр оргонолын асуудлаа шийдүүлж чадаагүй байхдаа баривчлагдан нутаг буцжээ. Ингээд хэдхэн хоногийн өмнө түүний шүүх хурал болж тэрээр 3 жил хоригдох, 4 жил гэрийн хорионд байх ялаар шийтгүүлсэн байна. Батзангаатай холбогдож болсон явдлыг тодруулах хүсэлдээ хөтлөгдөн түүнийг интернэтээр “эрэн сурвалжилж” явах зуур Японд ажиллаж амьдардаг Өвөрлөгч залуу түүний 13015274638 гэсэн утасны дугаарыг надад олж өглөө. Ингээд би Батзангаатай холбогдлоо.
-Байна уу? Батзангаатай ярих гэсэн юм.
-Байнаа, би Батзангаа байна. Өөрөө хэн бэ?
-Би Монголоос ярьж байнаа. Д.Наранцогт гэж сэтгүүлч байна. Юуны өмнө таньд сар шинийн мэнд хүргэе! Таны бие тэнхээ сайн биз дээ.
-Аан за, Сайхан шинэллээ. Баярлалаа.
-Таниас би ярилцлага авах гэсэн юмаа. Болох уу?
-Болноо болно.
-Та зөвшөөрөл авч байж ярилцлага өгөх ёстой юу?
-Үгүй ээ, зүгээрээ зүгээр.
-Монголын сэтгүүлчид ярилцлага өглөө гэж дараа нь таньд ямар нэг дарам шахалт ирэх үү? Яах бол...?
-Өө яахав, миний хувьд нэгэнт байдал хүнд болсон. Миний гар утсыг чагнаж байгаа гэдэгт эргэлзэх юм алга. Тиймээс би одоо юунаас ч айхгүй байгаа. Би худал зүйл яриагүй үнэнийг ярьж байгаа болохоор дарамт шахалтаас айхгүй байнаа.
-Таны шүүх хурал саяхан болж өнгөрсөнийг интернэтээс олж уншлаа. Таньд 3 жил хорих, 4 жил гэрийн хорионд байх ял оноосон байна. Гэрийн хорионд байх ял гэхээр яадаг юм бэ? Та үүнийгээ тодруулж яриач?
- Тийм ээ, 1 дүгээр сарын 27-нд шүүх хурал болж би гурван жил шоронд хоригдох ял авлаа. Мөн эрх баригчид намайг шоронд хорихоос өмнө дөрвөн жилийн турш хараандаа байлгана гэсэн үг. Хэрэв би ямар нэгэн алдаа гаргавал тэр даруй шоронд хоригдоно. “Тусгай зориулалтын мөнгийг өөр зүйлд ашигласан” буюу хятадаар “nuo yong te ding kuan wu” гэсэн үндэслэлээр надад ийм ял оноож байгаа юм байна. Би яг одоо гэрийн хорионд байх ялаа эдэлж байна. Тиймээс хаашаа ч явсан, эрх баригчдаас зөвшөөрөл авах ёстой. Урд нь Нийтийг Аюулаас Хамгаалах товчооноос зөвшөөрөл авдаг байсан. Одоо ийш тийш явах хэрэгтэй болбол шүүхээс зөвшөөрөл авна. Түүн дээр нэмээд Оршин Суугчдын Хорооноос нэмэлт зөвшөөрөл авах ёстой гэнэ лээ. Хэрэв ингэхгүй бол би шоронд хоригдох болно. Дээр нь миний интернэтийг тасалчихсан. Би интернэтээ сэргээлгэхийг хүссэн боловч тэд орон сууцны доторх кабелийн сүлжээ нь хуучирсан байна гэсэн янз бүрийн шалтаг тоочоод зөвшөөрөл өгөхгүй юм. Бас манай гэрийн гадаа камер зоочихсон байгаа. Энэ бүхнээр намайг хууль зөрчиж байгаа эсэхийг хянаж байгаа даа.
- “Тусгай зориулалтын мөнгийг өөр зүйлд ашигласан” гэхээр та яг ямар гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг вэ?
-Боловсролын зорилгоор олгогдсон мөнгийг машин, хаус гэх зэрэг хөрөнгийг өөртөө зориулан худалдан авсан бол энэ нь тусгай зориулалтын мөнгийг хувьдаа ашиглаж буй гэмт хэрэг юм билээ. Гэвч би ийм зүйл өөртөө худалдаж аваагүй. Тэгэхээр би ямар ч буруугүй. Би гэмт хэрэг үйлдээгүй. Зүгээр л намайг гүтгэж яллаж байна. Үнэнийг хэлэхэд 240,000 юань зувчуулсан хэмээх “гэмт хэрэг” нь ч үндэслэлгүй юм. Сургуулийн захирлын хувьд бид эрхэм зорилгоо болгодог боловсрол олгохоос өөр зорилгоор ямар нэгэн мөнгө төгрөг зарцуулж байгаагүй. Би үүнийг эсэргүүцэж шүүхэд давж заалдсан байгаа. Хэдийгээр би өөрийгөө гэм буруугүй гэдэгт итгэлтэй байгаа ч давж заалдах шатны шүүхийн шийдвэр миний талд гарахгүй байх гэж бодож сууна даа.
-Та гэр бүлээрээ Монголд ирсэнийхээ дараа НҮБ-ын дүрвэгсдийн хорооноос оргонол хүссэн юм билээ. Яг энэ үеэрээ баригдаад буцсан байсан.
-Тиймээ, Би энд амьдрахад маш хэцүү болсон. Тэгээд хамгийн ойр бас мах цусны тасархай болсон монгол орон монголчуудаа намайг авран хамгаалах байх гэж бодоод ийшээ явсан юмаа. Гэтэл зарим монголчууд миний бодсоноос өөрөөр хандаж намайг Хятадуудад барьж өгсөн дөө. Одоо би тэр хүмүүст маш их гомдож байна.
-Уучлаарай, тухайн үед яг юу болсоныг та тодруулж болох уу?
-Бололгүй яахав. Тэр хүмүүсийн нэрсийг ч би сайн санаж байна. Улаанбаатар дахь НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлаг намайг оффис дээрээ дуудан ирүүлж Хятадын эрх баригчдад тушаах нууц тохиролцоо хийсэн байна лээ. Тэд 2009 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Хятадын талд биднийг хүлээлгэн өгсөн.
-Тэд гэж хэн бэ? Та сая хүмүүсийн нэрсийг сайн санаж байна гэсэн дээ?
- Нямдоржийн Анараа, Эрдэнэбулган нар. Ялангуяа Эрдэнэбулган үүнд маш идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. Анараа бидэнд бага зэрэг сэтгэл үзүүлж байсан. Анараа, Эрдэнэбулган нараас өөр нэг ч хүн бидний Улаанбаатар хотод байрлаж байсан газрыг мэддэггүй байсан. НҮБ-ын эдгээр ажилтнууд намайг НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлагт хүрч ирэхийг дуудсан нь Хятадын цагдаа нарт барьж өгөх зорилготой байсан юм билээ.
-Хүний эрхийн төлөө ажилладаг НҮБ-ын ажилтнууд арай ч тийм хүний эрх зөрчсөн зүйл хийхгүй байлгүй дээ. Танай гэрийг монголд байгаа “нутаг нэгтнүүд” чинь мэддэг байсан юм бишүү?
-Би хэдэн баримт хэлье. Болох уу?
-Тэг тэг.
-2009 оны 10 сарын 3-нд баригдахаас өмнө манай хаалгыг цагдаа нар олон удаа балбасан. Бид хаалгаа тайлж өгөөгүй. Цагдаа нар биднийг тэр орон сууцанд байгаа гэдгийг аль хэдийнэ мэдчихэж. Тэд яаж мэдсэн байх вэ? НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлагийн дээр дурдсан хоёр ажилтан бидний байгаа газрыг зааж өгсөн нь тодорхой. Бид хаалгаа 2009 оны 10 сарын 3 хүртэл хэнд ч тайлж өгөөгүй. Харин энэ өдөр Анараа надруу залгаж “-Зарим зүйлийг тодруулах хэрэгтэй байна. Хүрээд ирээч” гэсэн. Би тэдний ажлын газар 14 цагийн орчимд очсон. Гэтэл Анараа “-Бид таны хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна. Учир нь та эдийн засгийн гэмт хэрэг өдөөсөн байна” гэж хэлсэн. Анараа надад хандаж “-1-рт: Та Ордос, Монголын Эмийн холбооны байнгын хорооны гишүүн тул хавчигдаж мөрдөгдөхгүй, 2-рт: Хятадын эрх баригчид танай сургуулийн эзэмшил хэсэг газар болон мөнгийг олгож байсан тул таныг мөрдөхгүй, 3-рт: Та Хятадад өр төлбөртэй юм байна” гэж нэмж хэлсэн. Анараа ингэж хэлсэнээрээ Эрдэнэбулган тэр хоёр Хятадын эрх баригчидтай ойр холбоотой байж, миний асуудлаар нууцаар холбогдож байсан нь илэрхий байгаа биз.
-Энэ нь НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комиссоос танд өгсөн албан ёсны хариу мөн үү?
-Мэдээж биш ш дээ. Үүнээс өмнө миний өргөдлийг хүлээж авсанаа илэрхийлэн улс төрийн орогнол хүсэгчийн гэрчилгээг тус байгууллагаас надад олгосон байсан. Би Анараагийн аман шийдвэрийг сонсоод “-Эхнэр охин хоёртойгоо зөвлөлдөх хэрэгтэй байна” гэхэд Анараа “Танд тийм цаг байхгүй. Та шууд өөрийн эх орондоо албадан буцаагдах болно” гэж хэлсэн. Би хариуд нь давж заалдах өргөдлөө өгнө гэж хэлээд тэр дор нь өргөдөл бичсэн. Намайг өргөдлөө бичгийн цаасан дээр бичихийг хүссэн. Би уйгаржин монгол бичгээр бичсэн. Намайг өргөдлөө бичиж байхад Анараа компьютер дээрээ ямар нэгэн юм бичиж байсан. Миний хэргэн дээр давж заалдах өргөдөл гаргасан талаар бичиж байна гэж бодсон. Өргөдөлөө бичиж дууссаны дараа 17 цагийн орчимд Эрдэнэбулган намайг дагуулж гараад цагдаа нарт тушаасан даа. Ингэж л би болон манай гэр бүлийн гишүүдийг хэсэг бүлэг Монголчууд Хятадад худалдсан. Яагаад би худалдсан гэж хэлж байна гэхээр Монголын тал таван сая юань авсан гэж сонссон. Би энэ мөнгийг яаж хуваасан, хэн хэдэн төгрөг авсаныг мэдэхгүй. Ийм л учраас тэд намайг Хятадад худалдсан гэж хэлээд байгаа юм шүү. Үүнийг би баталгаатай эх сурвалжаас сонссон шүү.
-Тийм үү? Та яг үнэн ярьж байгаа биз. Уг нь улстөрийн оргонол хүссэн хүнийг НҮБ аюултай орон руу нь буцаадаггүй биз дээ?
-Үнэн үнэн, надад худлаа ярьж хэн нэгэн хүнийг гүтгэх шаардлага байхгүй. Уг нь НҮБ-ын дүрвэгсдийн хороонд ажиллаж байгаа хүмүүс хууль дүрмээ мэдэж л баймаарсан даа.
- Таныг баривчлахдаа зодож нүдсэн үү? Биеэнд тань гэмтэл учруулсан уу?
-Үгүй ээ, зодож дарамтлаагүй. Харин сэтгэл санааны дарамтанд их оруулсан шүү. Одоо ч би сэтгэлийн дарамттай байна. Охин минь сургуульд сурч байна. Өвөрмонголын болон Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг байнга муулж элдвээр ярьж бичиж байна. Охин минь энэ бүхнийг сонсоод дотроо яаж шаналж байгааг би мэдэхгүй байна ш дээ. “Миний охин яаж байна” гэж би асууж чадахгүй байна. Тэр өдөр хоёр цагдаа, хоёр цагаачлалын албаны хүнтэй хамт намайг баривчилсан. Тэд намайг шууд Гадаадын харьяатын асуудал эрхэлсэн газар авчирсан. Тус газрын дарга Д. Мөрөн надад хандан “-Эдийн засгийн гэмт хэрэг өдүүлсэн учраас таныг баривчлахаар Хятадаас дөрвөн цагдаагийн ажилтан ирсэн байна. Та тэдэнд НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комисст гаргасан орогнол хүсэх өргөдлийнхөө тухай дурдахгүй байх нь аминд чинь өлзийтэй шүү. Хэрэв та энэ тухайгаа хэлэх юм бол Хятадад очсон хойноо илүү хүнд шийтгэл хүлээх болно” гэж хэлсэн. Мөрөн дарга бас “-Танай эх нутгийн цагдаа нар удахгүй ирнэ. Тэд орж ирэнгүүтээ бүх үйл явдлыг видеогоор бичнэ. Та тэдний хий гэснийг хийх ёстой. Хэрэв ингэхгүй бол Монголын эрүүгийн цагдаагийн газрынхан таныг номхотгох болно. Та сургуулийн захирал хүн, боловсролтой хүн байна. Та өөрийн хүүхэд эхнэр хоёроо бодох хэрэгтэй” гэж хэлж байсан. Удалгүй дөрвөн хүн орж ирсэнийг Д.Мөрөн дарга надад танилцуулахдаа Өвөр Монголын Өөртөө Засах Орны Дотоодыг Хамгаалах товчооны дэд дарга Жаргал, ӨМӨЗО-ны Цагаачлалын газрын дарга Бай Ина, Ордос хотын Гэмт хэргийн эрэн сурвалжлах товчооны дэд дарга Фен, Доншен дүүргийн гэмт хэргийн цагдаагийн газрын орлогч дарга Чен Бо хэмээн танилцуулсан. Хятадууд намайг байнга улс төрийн хэрэгт холбон сэрддэг байсан учраас монгол руу ийм өндөр албан тушаалын дарга нараа илгээсэн юм билээ.
-Таныг Өвөрмонголын тэрс үзэлтэн Батзангаа гэж нэрлэдэг юм билээ. Та тэгэхээр нэлээд тэмцэгч хүн учраас таныг баривчлах гэж Хятадын нөлөө бүхий том дарга нар Монголд ирсэн байх нээ?
-Манай сургууль Төвд, Монголын анагаах ухаан заадаг байсан тул тэд үргэлж намайг Төвдтэй холбоотой гэж харддаг байсан юмаа. Үүний үр дүнд манай сургуульд үндэсний цөөнхийн боловсролын журмаар хууль ёсоор олгогдсон газрыг Засгийн газар хураан авсан. Үүнээс болж манай сургуульд санхүүгийн хүндрэл учирсан. Манай сургуультай холбоотой хэрэг явдлыг үнэн шударгаар шийдэж өгөхийг би олон удаа хүсч байсан. Миний бүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс болоод л би тэрс үзэлтэн нэртэй болсон. Би хэзээ ч Нам болон Засгийн газар, эрх баригчдын эсрэг утга агуулгатай зүйл хийж байгаагүй юм шүү. Мөрөн даргын өрөөнд цааш юу болсоныг би таньд ярих уу?
-За, тэг тэг.
-ӨМӨЗО-ны Нийтийг Аюулаас хамгаалах Товчооны орлогч дарга Жаргал надаас тэдэнтэй хамт Хятад руу явах хүсэлтэй эсэхийг асуухад “-Хэрэв Монголын Засгийн газар намайг хэсэг зуур үлдэхийг зөвшөөрвөл би эндээ үлдэхийг сонгоно” гэж хариулсан. Гэтэл Д.Мөрөн “-Та өөрийн Хятад эх орондоо очих ёстой. Эс бөгөөс манай эрүүгийн цагдаа нар ирэх болно” гэсэн. Энэ бүхэн тэдний авсан видеонд үлдсэн байх ёстой. Тэгээд тэд намайг эхнэр, охин руугаа утсаар ярьж Д. Мөрөнгийн өрөөнд паспортаа аваад ир хэмээн хэлэхийг тулгасан. Тэр оройдоо бид Улаанбаатарт нэгэн буудалд хоригдсон. Доншен дүүргийн эрүүгийн цагдаа болон Ордос аймгийн гэмт хэргийн эрэн сурвалжлах товчооны хоёр цагдаа намайг нэг өрөөнд харгалзан, охин эхнэр хоёр маань өөр өрөөнд хоригдсон. Тэр орой арав гаруй монгол цагдаа нар болон хамгаалалтын албаныхан зочид буудлыг манаж байлаа.
-Хаана байдаг ямар буудалд та нарыг хорьж байсан бэ?
-Зочид буудлын нэрийг нь санахгүй байна. Энхтайваны гүүрний хажууд байрлах зочид буудал байсан. Монголын цагдаа болон энгийн хувцастай хүмүүс биднийг харгалзан зочид буудлын эргэн тойронг бүсэлсэн байсан. Маргааш өглөө нь Гадаадын харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга Д. Мөрөн хэдэн хүмүүсийн хамт буудалд ирж Хятадын цагдаа нартай өглөөний хоол идсэн. Бас Монгол дахь Хятадын элчин сайдын яамны олон түшмэд биднийг баригдсан орой зочид буудалд хүрэлцэн ирж Монголын албаны хүмүүстэй ууж наргиж байсан шүү. Энэ бүхэн бүгд үнэн шүү.
-Та нарыг энэ зочид буудалд хэд хоног хорьсон бэ?
-2009 оны 10 сарын 4-ны 10 цагийн үед Хятадын элчин сайдын яамны түшмэд, Монголын албаны хүмүүс болон цагдаа нар нийлсэн гучаад хүн биднийг онгоцны буудал дээр авчирсан. Бидний визны хугацаа хэтэрсэн учраас бага зэрэг саатсан боловч Д. Мөрөн, Эрдэнэбулган болон гаалийн зарим ажилтнуудын ачаар бүх үйл явцыг түргэтэн, гаалиар давсан. Албадан гаргаж байгаа талаар ямар нэгэн албан ёсны баримт бичгийг Монголын тал үйлдээгүй. Англиар бичсэн нэг бичгэн дээр тайлбарлаж өгөхгүйгээр хүчээр гарын үсэг зуруулсан. Ингээд Хятадад ирсэний дараа намайг 24 цагийн турш 10 цагдаа ээлжлэн байцаасан. Тэдний байцааж асууж байсан зүйл нь үндэстний цөөнхтэй холбоотой болон манай сургуулийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуултууд байсан. Тэд намайг сургуульд зориулан өгсөн мөнгийг аваад Хятадаас зугтсан хэмээн сэжиглэж байсан. Удалгүй тэд намайг Хятадаас Монгол руу ямар нэгэн мөнгө авч яваагүй болохыг тогтоосон. Тэд надаас миний санхүүгийн болон банкны дансны талаар асуусан. Намайг гэмт хэрэгтэн хэмээн баталчих ганц ч баримт тэд олоогүй. Гэсэн хэдий ч тэд намайг 99 хоног саатуулж хорьсон. Энэ нь хуульд заасан 97 өдрөөс хоёр хоногоор илүү байгаа юм. Эхлээд намайг “залилан”-гийн гэмт хэрэг үйлдсэн гэж байснаа сүүлдээ “тусгай зориулалтын мөнгийг өөр зүйлд ашигласан” гэмт хэрэг болгон өөрчлөгдсөн. Эрх баригчид надаас гэмт хэргийн шинжтэй зүйл юу ч олоогүй. Манай сургууль үндэсний цөөнхийг сургадаг тул Засгийн Газраас тэтгэлэг хэлбэрээр 360,000 юань авсан нь үнэн. Үүнээс 240,000 юанийг Шилийн Гол, Жирэм хошуу зэрэг бусад бүс нутгийн оюутнуудад тэтгэмж болгон олгосон. Намайг буруутгаж байгаа гол шалтгаан нь тэтгэлэг олгох ёсгүй байсан оюутнуудад боловсрол олгосон. Учир нь эх зөвшилцөл дээр нь тэтгэлэг хүртэгчийн нэрс байхгүй байсан гэнэ. Бас тэдэнд зориулж тусгай сургалт, хичээлийн хөтөлбөр боловсруулахын оронд би хуучин хэрэглэж байсан хөтөлбөр, сургалтыг ашигласанаараа буруутгагдаад байгаа.
-Таны түрүүнд ярьж байсан НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комисст гаргасан улс төрийн орогнол хүссэн өргөдлийн хариу юу болж байгаа болоо. Та энэ хариугаа авч чадалгүй баригдаад явчихсан юм байна ш дээ?
-Би давж заалдсан өргөдлөө цааш нь үргэлжлүүлмээр л байна. Би Улаанбаатар хот дахь НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлагтай утсаар ярих гэж оролдсон. Ерөөс залгах боломжгүй байсан. Миний бүх олон улсын дуудлагууд хаагдсан. Би нийтийн утсаар ч гадаад руу залгах эрхгүй байна. Бидэнд туслах хүн олдвол Улаанбаатар дахь НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлагтай холбоо тогтоож бидний өмнөөс асууж сураглавал тун сайн байна. Надад НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комиссын улс төрийн орогнол хүсэгчийн гэрчилгээ байгаа бөгөөд би энэ хэргээ эцэст нь хүртэл үзмээр байна. Миний хэргийн дугаар нь: 670-09C00008.
-Хятадын эрх баригчид таныг НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комисст улс төрийн орогнол хүссэн өргөдөл гаргасан гэдгийг мэдээд хэрхэн хандсан бэ?
-Тэд бүх зүйлийг мэдэж байсан боловч авч хэлэлцээгүй. Зөвхөн хөрөнгө мөнгийг өөр зүйлд зарцуулсан хэмээх гэмт хэрэгтээ буруутгасаар байна. Намайг улс төрийн орогнол хүсэгч гэдгийг зарлах нь улс орны нэр хүндэд муу. Миний 9 настай охин болоод бид бүгдийн паспортыг хураан авсан. Намайг гэмт хэрэгт сэжиглэгдэн паспорт хураан авч болох ч миний эхнэр, охины бичиг баримтыг хураан авна гэдэг нь ямар ч эрх зүйн үндэс байхгүй юм. Бидний бүх санхүүгийн болон банкны баримт бичгүүдийг цагдаа нар хураан авчихсан.
-Та түрүүнд шүүх хурлыг монгол хэл дээр явуулсан гэж байсан. Ер нь өвөрмонгол хүн шүүх хурлыг монгол хэл дээр явуулж байсан түүх байдаг уу?
-Шүүх хурал монгол хэл дээр явагдаж байсан гэсэн. Гэхдээ цөөхөн байх шүү. Би шүүх хурлаа хятадаар явуулж болох байсан л даа. Гэхдээ монгол хэл шигээ хятадаар мэтгэлцэж чадахгүй учраас би шүүх хурал гэлтгүй бүх ажиллагааг монгол хэлээр явуулахыг тэднээс хүссэн. Миний болон өмгөөлөгч Хөхбулагийн хүчтэй шаардлагын үр дүнд шүүх ажиллагаа монголоор явагдсан. Гэхдээ шүүхийн ихэнх баримт бичгүүд нь хятадаар. Шүүх хурлын турш намайг хятад хэлийг албан хэлээр хэрэглэхийг ятгах гэж оролдсон. Би татгалзсан бөгөөд тэд монголоор явуулахаас өөр аргагүй байдалд орсон доо. Би бас хоригдож байхдаа хятадаар ярихаас татгалзаж монголоор ярьдаг байсан. Би тэднээс “-Яагаад би хятадаар ярих ёстой гэж, бүх зүйл яахлаараа хятадаар байх ёстой юм” гэж асуусан. Саатуулах байрны хятадууд миний юу ярьж байгааг ойлгоогүй. Тийм учраас тэд намайг монголоор ярихыг болиулах гэж оролдсон. Би татгалзаж, хэрэв миний юу ярьж байгааг мэдмээр байвал монгол хэлний орчуулагч хөлсөл гэж хэлсэн.
-Таныг зөндөөн удаан чилээж цагийг чинь алдууллаа. Давж заалдах шүүхийн шийдвэрийн дараа чинь би таньтай холбогдоноо.
-Зүгээрээ, би уг нь эцэг дээдсийн минь нутаг болсон монгол орондоо очно гэж монголоо үргэлж гоёор бодож төсөөлдөг байлаа. Гэтэл зарим хүмүүсийн “ач буян”-аар монголд очно гэж бодогдохоо байчихлаа. Миний төлөө анхаарал тавьж байгаа монголчууддаа баярлалаа гэж хэлье дээ.