Saturday, May 15, 2010

Нийслэлчүүдээ нийслэлээ ногооруулъя


Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.

Энэ нь эх орон, байгаль орчноо хамгаалах, мөн экологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нэн хэрэгтэй бөгөөд зөв зүйтэй алхамыг эхлүүлж байна. Иймээс ч “Нийслэл таймс” сонин “Нийслэлийн иргэн бүр нэг мод тарья” хэмээн уриалж байгаа юм.

Иргэн бүр эх орон байгалиа хайрлан хамгаалахыг хүсдэг. Харин өөрийн биеэр арчлан хамгаалж хайрлах нь төдийлөн ховор гэвэл буруудахгүй байх. Учир нь бид бусдад ярих хэлэх болгондоо эх орноо бусдаас өмгөөлж, элдэв сайхан бүхнийг сонин хачин болгон ярих дуртай ард түмэн.

Гэтэл ярих зүйл минь улам хомсдож, эх оронд минь ган гачиг жил бүр нүүрлэх боллоо. Үүнийг та ч мэдэж байгаа.

Байгаль, экологи, цаг уурын эрс бөгөөд сөрөг өөрчлөлт нь та бидний эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг өөрчлөөд зогсохгүй өөр олон сөрөг үр дагаврыг дагуулж байгаа нь нууц биш.

Харин энэ цаг үед өөрсдийн хүч бололцоогоороо хувь хүн, албан байгууллагууд санаачилга гарган мод тарьж Монголоо ногооруулахын төлөө зүтгэж явна. Үүний нэг нь “Нэр төр-Эрхэмсэг амьдрал” ТББ, “БОНӨБ-Эрдэнэ холбоо” ТББ, “Арвай-Жин” ТББ нар санаачилгаар “Байгаль-Эх дэлхийгээ аврах Тэнгэрлэг аян”-ыг зохион байгуулжээ.

Уг арга хэмжээнд иргэд хөдөлмөрчид ихэд идэвхтэй оролцсон байна. Тэрээр саяхан уг аяны хүрээнд Дорноговь аймгийн Өндөр Шил суманд 2000 мод суулгаад иржээ.

Нутгийн иргэд ч арга хэмжээг сайшаалтайгаар хүлээн авч сайн дураараа уг ажилд санаачилгатай ажилласан байна. Мөн дээрх ТББ-ынхан өнөөдрөөс Нийслэлийн Сүхбаатар дүүргээс эхлээд бүх дүүргүүдэд уг аянаа үргэлжлүүлэн иргэдийн мэдлэгт нь хувь нэмэр болох зорилгоор лекц уншиж, зарим дүүрэг хороодод мод суулгахаар төлөвлөөд байгаа аж.

Үүгээр ч зогсохгүй удахгүй жуулчдын очих дуртай газруудын нэг “Цонжин-болдог”-ийг зорьж, зуун ширхэг модыг суулгахаар бэлтгэл ажилдаа гарсан гэдгээ хэлж байлаа. Иргэд аж ахуй нэгж хөдөө орон нутгаар Монголоо ногооруулахын төлөө гэж хүчин зүтгэж байхад нийслэл хот шороонд булагдаж, шуурганд дарагдсан хэвээр байсаар л байна.

Хувийн аж ахуй нэгж, иргэд хөдөлмөрчид нь өөрсдийн санаачилгаар аян хүртэл зохион байгуулж байхад нийслэл хотын удирдлагууд эрх баригчид хаагуур юу хийгээд, яг яах гээд яваад байна вэ.

Энд тэнд хааяа нэг мод суулгаж байгаа зургаа хэдэн зурагчин, зураглаач нарын дурангаар түмний нүдийг хуурахын оронд ажил хэрэг болговол зүгээрсэн. Модыг суулгачихсан л бол болсон гэсэн шиг дараа нь өөрсдийн суулгасан модоо эргэж очин, арчлан анхаарч болдоггүй юм байх даа.

Мод бол суулгаад ургачих зүйл биш гэдгийг таван настай хүүхэд ч хэлнэ. Эх хүн хүүхдээ төрүүлээд дараа нь асран хамгаалж, өсгөн бойжуулж, насанд хүртэл нь хараа хяналтандаа байлгадагтай адил мод ч бас яг тийм юм.

Зарим хүмүүс мод тарих гэхээр их л нүсэр ажил мэт төсөөлөн, гэр хороололд амьдардаг нэг нь зай талбай хүрэлцэхгүй гэх зэргээр боддог нь буруу юм. Хүн усгүй бол амьдарч чадахгүй шиг мод ч бас усгүй бол амьдралгүй. Хүн бүр мод тарьж, түүнээ арчлан хамгаалах нь нийслэлээ ногооруулах ирээдүйн хөрөнгө оруулалт байх юм.

Заавал том мод тарих албагүй шүү дээ. Өөрт нь ашигтай, шимтэйг нь бодвол жимсний мод ч тарьж болно. Жишээлбэл үхрийн нүд, чацарганын бут тарих хэрэгтэй. Үхрийн нүдний нэг буттай айл жил бүр түүнээсээ 4-5 кг жимс авдаг.

Чацарганы нэг бутнаас 25-30 кг жимс хураана гэж бодохоор мод тарьснаар танд ашигтай зүйл ч их байдаг. Харин ашиг шимийг нь хүртэхийн тулд арчилгаа тордлогоо шаардагдах нь мэдээж. Мөн танд зөвлөхөд жорлонгийн ойр монос таривал цэцэглэхээрээ элдэв үнэрийг орчноосоо зайлуулж байдаг сайн талтай байна.

Энэ мэтчилэн мод тарих нь амьдрах орчин нөхцөлд эерэгээр нөлөөлөх тул иргэн бүр нэг мод тарих нь та бидний ирээдүйн амьдралд үр өгөөжтэй байх болно. Салхинд туугдан шороонд дарагдсан, бохир орчиноосоо салах цаг нь иржээ.

Иймд нийслэлийн иргэн бүр мод тарьж, нийслэл хотоо ногооруулахыг иргэний хувиар уриалж байна.

П.Энхжаргал


“Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян” эхэллээ



Байгаль орчноо хамгаалах уриатай төрийн бус таван байгууллага нэгдэж Ерөнхийлөгчийн ивээл дор "Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян" өрнүүлж байна.

Энэ хүрээнд Монгол орноо 999 хоногт тойрох аяны нээлтээ Дундговь аймгийн Өндөршил суманд саяхан хийлээ. Иргэн бүр мод тарих хөдөлгөөн өрнүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх үзэл санааны дор явагдаж буй энэ аянд "Эрхэмсэг амьдрал", "Байгаль орчин, нутаг өлгий, буян эрдэнэ" "Арвай жин", "Хонгор говь" төрийн бус байгууллага, "Булаг шанд хамгаалах нийгэмлэг", "Баян гол" нөхөрлөл нэгдсэн байна.

Тэд эх орныхоо газрын хөрсөнд олон зуун мянган мод суулгаад зогсохгүй иргэдийнхээ тархинд оюуны мод тарин байгаль дэлхийгээ хамгаалах сэтгэхүй бүрдүүлэхийг зорьж байна. Аймагтаа хамгийн их цөлжилттэй Өндөршил суманд болсон нээлтийн үеэр мод үржүүлгийн талбай байгуулж агч, хуайс, хайлаас, улиас, үхрийн нүд зэрэг 2000 мод тарьж хоёр жилийн дараа гэхэд 10000 мод болж үржих харганы нэг килограмм үр суулгалаа.

Энэхүү ажлыг “Говийн дэвшил” компани нэг сая төгрөг, "Бөхөт" компани 500 мянган төгрөгөөр ивээн тэтгэж санхүүжүүлснээс гадна аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга С.Үржин модыг усалж арчилж тордох дөрвөн хүнийг жилийн турш цалинжуулахаар болжээ.

Аяны нээлтээр урлагийн тоглолт болж нийслэлээс очсон нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд төлбөргүй үзлэг хийсэн. Дашрамд дурдахад, үзлэгийн явцад иргэн Ө.Гансумын мухар олгойн хурц үрэвсэлд хагалгаа хийж амь насыг нь аварчээ. Эдгээр төрийн бус байгууллага Дундговь аймгийн Өндөршил сумаас эхэлсэн аянаа үргэлжлүүлж, эх орныхоо бүх сумаар тойрон мод тарих буянт үйлсээ дэлгэрүүлэх юм.

С.Пүрэвсүрэн http://www.niigmiintoli.mn/

Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(2)
  • Зочин 202.55.191.XXX
    4 цаг 47 минутын өмнө

    Би 1999-2000 оны үед 100 д жимсний мод тарьж үзсэн. Овоо ургаж байсан бороо оролгүй ган болсноос 2002 гэхэд бүгд үхчихсэн. Дүгнэлт: Тусгайлан худаг байхгүй бол бүтэхгүй юм билээ.

    [ Хариулах ]
  • Зочин 89.135.201.XXX
    2 цаг 16 минутын өмнө

    Туул ын эрэгийн дагуу газруудыг алван газарт даатган өгч мод тариулдаг хариуцлага хүүллэгвэл жимсний мод тэгээд ургацаа авч ашиглах эрхтэйгээр нэг байгууллагын мэдэлд өгчихвөл тэнд хэн дуртайн юу ч хийж чадахгүй. Мэдлийнхэн эрх мод тарин ургацыг л ашиглахаас байр байшин тариж огнон байгалийг нь алдагдуулах эрхгүй зарж худалдах эрхгүй их дууд сургуулиудад хариуцуулчихвал олон залуучууд

    [ Хариулах ]

БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯНЫ ФОТО СУРВАЛЖЛАГА-3





Wednesday, May 12, 2010

БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯНЫ НЭЭЛТИЙН ФОТО СУРВАЛЖЛАГА-2






Аяны нээлтийн болон бусад үйл ажиллагааны тухай зурагнуудыг дараа нийтлэнэ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨНДӨРШИЛ СУМАНД БОЛСОН БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯНЫ НЭЭЛТИЙН ФОТО СУРВАЛЖЛАГА






Бид Байгаль эх дэлхийгээ аврах Тэнгэрлэг аяныхаа нээлтийг цөлжилт хамгийн ихээр явагдаж байгаа Дундговь аймгийн Өндөршил сумнаас эхэллээ. Бид энэ сумнаас Монгол орноо тойрох ажлаа эхлэж байгаа юм. Бас энэ сум миний төрсөн нутаг байгаа юм.Биднийг очиж хоносон шөнө суманд минь маш их цас орсон. Нутгийн иргэд биднийг "шар тос" авч ирлээ буянтай хүүхдүүд гэж ам уралдуулан магтаж байлаа.Ингээд үлныг үл нуршин фото сурвалжлагаа сонирхуулая. Дараа аяныхаа сонин хачинг хүүрнэсэн нийтлэлээ та бүхэнд толилуулнаа.

“Байгаль-Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян” эхэллээ


“Байгаль-Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян” эхэллээ
Өнөөдөр 19 цаг 5 минут


Хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж сүйдсэн ой модыг нөхөн сэргээж, байгаль эхээ хамгаалах зорилгоор “Бай¬галь орчин, нутаг өлгийн Буян-Эрдэнэ” холбоо, “Нэр, төр-эр¬хэм¬сэг амьдрал”, “Арвай жин” тө¬рийн бус байгууллагаас мод та¬рих 999 хоногийн аяныг эх¬лүүл¬жээ. “Байгаль-Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян” нэртэй энэ¬хүү ажлыг Нийслэлийн есөн дүүргийн 132 хороо, 21 аймгийн 331 сум, 1573 багт гурван жилийн турш өрнүүлэх юм. Энэ ху¬гацаанд хороо, баг бүрт 100 мод тарьж, бичил цэцэрлэг бай-гуулахаар болжээ. Орон даяар мод тарихад нэн тэргүүнд их хэмжээний суул¬гац шаардлагатай. Шүүхийн шийд¬вэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангийн хүмүүжигчид аянд нэгдэж, шаардлагатай суулгацыг тарьж өгөхөө илэр¬хийлсэн байна. Зохион байгуу¬лагч¬¬дыг тус хорих ангид очиж эмэгтэйчүүдтэй уулзах үеэр “Энэ цагийн эгэл баа¬тар”-аар тодорсон Б.Ганхуяг тэ¬дэнд чацарганы модны гурван кг үр, хайлаасны таван кг үр өгч, мод тарих тухай гарын авлага явуулахаар болжээ.
Мэдээ.мн-ээс

Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян эхэллээ
2 цаг 19 минутын өмнө


Байгаль экологи, эх дэлхийгээ хамгаалах, түүний үндсэн дээр амьдрах орчноо эрүүлжүүлэх үйлсэд ард иргэд болоод малчин түмнийхээ оролцоог нэмэгдүүлэх, улмаар тэднийг уг үйлсэд идэвхжүүлэх, мөн байгалиа хамгаалах бүтээлч санал, санаалчлагыг дэмжих зорилгоор энэхүү аян эхэлж байгаа ажээ. Аяны санхүүжилтээ олон нийтийн дэмжлэг дээр тулгуурлан бүрдүүлэн, монголын хөрөнгийн биржид хууль тогтоомжийн дагуу байршуулж, хөрөнгө мөнгөө ил тодоор зарцуулж тухай бүрд нь тайлагнах ажээ. Аяныг 21 аймагт нээж, засаг захиргааны хамгийн бага нэгж болох баг, хороо бүрт 100 мод тарьж цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор ажиллах юм байна. Анхлан санаачлагчид нь Нэр Төр-Эрхэмсэг амьдрал ТББ, БОНӨБ-Эрдэнэ холбоо ТББ, Арвай-Жин ТББ-ууд ба хамтран ажиллах олон байгууллаг байгаа ажээ. Сонирхуулахад манай улсад 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 331 сум, 1573 баг, 132 хороо байдаг ажээ.
Б.Энх-Уянга
Mongolnews.mn-ээс


Мод тарих 999 хоногийн аян эхэллээ
2010-04-23 12:33


“Байгаль орчин, нутаг өлгийн Буян-Эрдэнэ” холбоо, “Нэр, төр эрхэмсэг амьдрал”, “Арвай жин” төрийн бус байгууллагаас байгаль эхээ хамгаалах зорилгоор мод тарих 999 хоногийн аяныг эхлүүллээ. “Байгаль-эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян” нэртэй энэхүү ажлыг нийслэлийн есөн дүүргийн 132 хороо, 21 аймгийн 331 сум, 1573 багт гурван жилийн турш өрнүүлэх юм. Мод тарихад нэн түрүүнд их хэмжээний суулгац шаардлагатай юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангийн хүмүүжигчид аянд нэгдэж, шаардлагатай суулгацыг тарьж өгөхөө илэрхийлсэн байна. Мөн энэ үеэр “Энэ цагийн эгэл баатар”-аар тодорсон Б.Ганхуяг тэдэнд чацарганы модны гурван кг үр, хайлаасны таван кг үр өгчээ.

Бүх аймаг, сум, багт 100,100-н мод тарина
Нийтэлсэн: ShuuD.mn (2010-05-07)


БОЯ болон байгаль орчны хамгааллын талаар үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн төрийн бус байгууллагууд хамтран өнөөдрөөс эхлэн монгол орныхоо байгалийг хамгаалах бүтэн жилийн аяныг зохион байгуулж байгаагаа мэдэгдсэн юм. “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян” нэртэй энэ аяны хүрээнд нийслэл хотод төдийгүй бүх аймаг, сум, багт тус бүр 100,100-н ширхэг мод тарих гэнэ. Мөн энэ ажлынхаа хажуугаар очсон аймаг, сумын ард иргэддээ байгаль орчноо хэрхэн хайрлаж хамгаалах талаар лекц унших юм байна. Өнөөдөр монгол орны нийт газар нутгийн 80 хувьд нь цөлжилт явагдаж байгаа гэдгийг хүн бүхэн сонссон мөртлөө ямар ч ажил хийхгүй байна гэдгийг тус аяныг зохион байгуулагчид онцолсон. Мод тарих их аян хамгийн их цөлжилттэй Дундговь аймгийн Өндөршил сумаас эхлэх юм байна. Байгаль эх дэлхийгээ аврах энэ аянд манай залуу уран бүтээлчид оролцон, очсон газартаа мод тариад зогсохгүй урлагын тоглолтоороо хөдөө орон нутгийнханд бэлэг барих гэнэ.

Н.Анир

Tuesday, April 13, 2010

ЭРХ ЧӨЛӨӨ

Ойрд ажил ихтэй байгаад блогоо хөтлөх зав болсонгүй. Миний блогийн найзууд намайг яагаад алга болчихов гэж эрж хайж байгаа сурагтай. Бичих зүйл их байдаг даанч зав болдоггүй дээ. “НЭР ТӨР ЭРХЭМСЭГ АМЬДРАЛ” ТББ-хаа шугмаар хорих ял эдэлж байгаа олон хүнтэй найз болж байна. Хэдхэн хоногийн өмнө эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа Ж.Тэгшжаргал гэдэг бүсгүй дэвтэр дүүрэн шүлгүүдээ надад илгээжээ. Тэр миний шүлгүүдийг ном болгож өгөөч гэж зурвас хамтад нь илгээсэн байх юм. Ингээд би Ж.Тэгшжаргалын шүлгүүдийг эмхтгэж ном болгохоор янзалж сууна даа. Бидний нэрлэж сурсан Тоосгоны гэх тодотголтой чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа Б.Бат-Эрдэнэ гэдэг залууг би огт хараагүй. Гэхдээ түүнийг нэлээд эртнээс “эчнээ”-гээр мэддэг болсон. Зурдаг, шүлэг, өгүүллэг бичдэг сэргэлэн залуу байдаг гэж сонсож байлаа. Гэтэл саяхан Б.Бат-Эрдэнийн аав, ээж, ах 3 нь ирж уулзлаа. Тэд хүүгийнхээ дүүгийнхээ дэвтэр дүүрэн ухаарал, гэгээрэл, уянгын шүлгүүдийг “тээж” иржээ. Ингээд би Б.Бат-Эрдэнэ гэдэг нэгэн сэргэлэн “хуурай” дүүтэй боллоо. Б.Бат-Эрдэнийн шүлгүүдийг уншаад сууж байтал “МИНИЙ ЖАРГАЛАН” гэдэг хөөрхөн шүлэг байх юм. Би хэд дахин уншлаа. Дуу болгочихмоор санагдаад болдоггүй. Ингээд дуучин Г.Баярмагнайтай уулзаж энэ шүлгэнд ая хийж болох нь уу гэж үзүүллээ. Гэтэл Магнай шүлгийг уншингуутаа их л олзуурхаж дуу болгож амьдруулахаар надад амаллаа. Өчигдөр Магнай уулзаад ая бэлэн болсон шүү гэлээ. Ингээд хуурай дүү Б.Бат-Эрдэнэ минь нэг дуутай боллоо. За үг олдож байх шиг байна. Би блогтоо Б.Бат-Эрдэнийн шүлэг, өгүүллэг болон зурсан зургуудыг байнга нийтлэж байхаар шийдлээ. Өргөст торны цаана байгаа Засагт ханы хөх эр Б.Бат-Эрдэнийн эрх чөлөөт билэг танхайрал, омогшил, ухаарал, гэгээрлийн сэтгэлийн үгсийг эрхэм хүмүүн та зөвхөн миний блогт зочилж уншиж байгаарай. Дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа элэг нэгт монголчууд та нар миний блогоор дамжуулан Б.Бат-Эрдэнэтэй танилцаж бас түүнд урмын үгийг харамгүй илгээж байгаарай. Ингээд та Б.Бат-Эрдэнийн “ХОЖУУ БОДЛЫН ҮДЭШ” булангаар тавтай морил.

ЭРХ ЧӨЛӨӨ
Зуны ширүүн бороо зулай норгон шаагихад
Зулзаган ногоо цухуйж зүүдэндээ умбах шөнөөр
Эрх чөлөө чамайг яасан их хүснэм
Эрх чөлөө чи юунд надаас зугтанам
Атрын цэцэг гандаагүй
Алагтай цоогтой амьдралын
Босго өндөртэй туургатны
Бор гэрийн үүдэнд
Борхон Монгол бүсгүйн цээжинд
Буугаа онилж сумаа чиглүүлж
Эрх чөлөө чамайг энхтайвны тагтаа болгоё
Эрх чөлөө чамайг эргэж харах ирээдүйгээ болгоё
Шамбалын уулын орой дээр
Шилийн муу хулгайчтай
Ширхэг акуркны төлөө
Шалба нүдэлцэж явахдаа
Хүүхэн хонгор биеэнд чинь
Хүрч тэмтэрч үзээгүй ч
Мэгшин асгарах нулимсаараа
Мэндэлсэн үрээ энхрийлээгүй ч
Эрх чөлөө чамайг эх орныхоо сүлд болгоё
Эрх чөлөө чамайг эвлэрч дасах тавилангаа болгоё
Нойтон сормуустай ханийхаа
Гандсан дээлийг нь гомдоочихоод
Хөгшин ганц улиас шиг
Гунихарч мэгшин явахдаа
Эргэж заяахгүй тавиланд
Эцгийнхээ голмтыг таслахгүйн тулд
Хувь заяандаа залбирч
Залхталаа би мөргөсний хүчинд
Эрх чөлөө чамайг эцгийнхээ голомтыг болгоё
Эрх чөлөө чамайг эхийнхээ сэтгэлийг болгоё
Эр хүн би чинь амьдралаа алдсанаа тоолж
Эр хүн би чинь насандаа ухаажсанаа бодсоор
Эрх чөлөө чиний өмнө
Эр хүн би гудайж явна даа
Эрх чөлөө чиний өмнө
Эр хүн би сөгдөж явна даа

Recent Articles