Saturday, January 30, 2010

ДЭЛХИЙН ХҮНСНИЙ БАЙГУУЛЛАГА ХАМГИЙН ШИЛДЭГ ХООЛООРОО МОНГОЛ ЦАГААН ИДЭЭГ ШАЛГАРУУЛЖЭЭ


Бид сүүлийн үед зөв хооллолт гэж их ярьдаг боллоо. Зөв хооллолтын хамгийн энгийн амархан арга нь махнаас татгалзаж цагаан хоол идэх гэж сурталчилдаг болжээ.Гэтэл төв Азийн цээжинд оршдог эрс тэс уур амьсгалтай Монголчууд бид махнаас татгалзаад цагаан хоолтон болцгоосоноор зөв хооллож байна гэж өөрсдийгөө дүгнэж байгаа нь хэр оновчтой цэцэрхэл бол. Монголчууд бид хоол ундны дэглэмээ тохируулж яаж зөв хооллож байсан тухай хариултыг олж авах гэж их хичээлээ. Гэтэл би эрж хайж байсан хариултаа Доктор З.Бат-Отгоны лекцнээс олж аваад олзуурхлаа бас баярлалаа. Дэлхийн хүнсний байгууллагаас хамгийн шалгарсан хоол хүнсийг тогтооход 15000 жилийн шалгуурыг давсан ганцхан хоол хүнс байсан нь монголчуудын үндсэн хоол болох цагаан идээ шалгарсан байна. Өчигдрийн юм өнөөдөр үгүй болдог болсон байхад 15000 жилийн шалгуурыг давж тэсэж гараад өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байгаа цагаан идээ дэлхийн шилдэг хоолоор шалгарсаныг дуулаад баярлахаас ч өөр аргагүй биз дээ. Монголчууд зун намарт шингэц удаантай махан хоолыг түр хязгаарлан хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилж сүү цагаан идээ голлон хэрэглэдэг нь эрүүл мэндээ хамгаалах, бие цогцсоо сэргээх, цэвэрлэх, эрүүлжүүлэх маш чухал уламжлал болон тогтсон байна. Үүгээр ч зогсохгүй үнээний сүүг ужиг ханиад, хижиг, шижин өвчинд хэрэглэдэг байжээ. Бас ямааны сүүг ходоодны болон бөөрний үрэвсэлд уудаг байсан байна. Хонины сүүг хий, бөөрний өвчинд, гүүний сүүг сүрьеэ, ингэний сүүг зүрхний өвчинг тус тус эмчлэхэд хэрэглэдэг байжээ. Тараг, айраг, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, өрөм, ээзгий, ээдэм, бяслаг гээд бүх л цагаан идээ нь хүний эд эсийг сэргээж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэгийг бид бараг мартжээ. Сүү цагаан идээнээс гадна 5 хошуу малын мах тэр чигээрээ эмчилгээ болдог юм байна. Үүнийг уншсан зарим нэг нь намайг буруутгаж махаа магтаж байна гэж эндүүрэвзээ. Мах идсэнээр хүн өөрийн уургийн хэрэгцээг хангадаг юм байна. Гэтэл сүүлийн үед мах идэхгүйгээр уургийн хэрэгцээгээ дүпү, эрдэнэ шиш, вандуй, хулууны үр, самар гэх мэт жимс ногооноос хангах тухай сурталчилгаа хүчтэй явагдаж байна. Японы эрдэмтдийн хийсэн судалгаагаар дээрх жимс ногооноос авах уургийн хэрэглээ нь хүний биеийн уургийн ерөнхий хэрэглээг хангах ч хүний уураг тархийг уургаар хангаж чаддаггүй болохыг тогтоосон байна. Гавлын ясан дахь уураг тархи нь өөрөө тэр чигтээ уураг бөгөөд тэрээр махнаас авах уургаар тэтгэгддэг байна. Өвөг дээдэс маань бидэн шиг махыг жилийн 4 улиралд тасралтгүй идэж байгаагүй аж. Тэд “Зохимжгүй идээ найруулсан хор” гэж үздэг байсан учраас зөв хооллох асуудалд анхаарлаа хандуулж, зөв хооллох журмыг баримталж, хэрэгжүүлж иржээ. Жилийн 4 улиралд монголчууд ямар хоол хэрэглэж ирсэн тухай доктор З.Бат-Отгон “-Өвөл хүний шар үсний сүв хаагдаж хийгээр галын хүчийг төгс бадруулах тул хоол хүнс багадвал тамир тэнхээ буурна. Иймээс өвөл голдуу амтлаг исгэлүүн давслагийг гол болгох хэрэгтэй. Тиймээс өвөл цагт хамгийн шим тэжээл илчлэг ихтэй адуу үхрийн махаар хийсэн хоол иддэг байжээ. Шим тэжээл ихтэй илчлэг хоол идсэний дараа заавал хүчтэй тараг, аарц, цагаа уудаг байсан байна. Энэ нь хүний эд эрхтэн, цус, судасанд хуримтлагдсан өөх тосыг цэвэрлэхээс гадна хоолны шингэцийг сайжруулдаг байжээ. Ер нь монголчууд өвөл 16, 17 цагаас хойш мах махан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байж. Энэ нь хүнд чанартай хоолыг бие цогцос, эд эрхтэнд дарамт учруулалгүй зөв хэрэглэж байсны нотолгоо юм. Хавар хонины махан хоол, шар тос самарсан эсвэл шар тосоор хийцэлсэн цай, тараг зундаа айраг, тараг, аарц, бяслаг, ээзгий голчлон хэрэглээд хааяа сэрүүн чанарын ямааны мах болон үхрийн борц иддэг байжээ. Мөн намар хатаасан өрөм, ааруул, хоормог, амуу тариа, будаа зонхилон хэрэглэдэг байсан” гэж ярилаа. Тэгэхээр монголчууд бид чинь жилийн 4 улирал, цаг агаар, уур амьсгал, өөрийн бие цогцос болон түүний үйл ажиллагаа онцлогт тохируулан хоол хүнсээ хэрэглэдэг байсан гайхалтай ухаантай ард түмэн байгаа биз. Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан “-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай “-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг. Үнэхээр бид химийн бодисоор бордсон жимс ногоог боловсруулалгүй шууд идэх биш харин мал хэмээх байгалийн боловсруулах амьд үйлдвэрээр дамжуулан малын мах, сүү болгон хэрэглэж байгааг харийнхан яаж ч мэдэх билээ дээ. Огт мах идэхгүй байна гэдэг бол халуун дулаан уур амьсгалтай оронд амьдарч байгаа хүний зөв хооллолт мөн боловч цаг уурын хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалтай Монголчууд бидэнд зөв биш буруу хооллолт юм. Тиймээс бид 15000 жилийг туулж ирэн дэлхийн хүнсний байгууллагын шилдэг хоолоор шалгарсан цагаан идээгээ идэж зөв хоололцгооё.

7 comments:

  1. Бичсэн bondgor , January 23, 2010

    mongol uls mandan badrah boltugai..bid tsagaan ideegee sain ideh heregtei..adaglaad l shyd byren yldene shyy dee ta mineeee....
    ...
    Бичсэн shorootiin tseveen , January 21, 2010

    iim boloxoor l bi ta nart yndserxeg yzeltei bai gej xeldeg shyy bid ex ornoo,ºâºã deedsee,yyx tyyxee, xel soyloo xairlaj,xamgaalj,xadgalj baij MONGOL ULSIIG MANDUULNA SHYY !!!!!!!!!!!!!!!!!!!!

    ...
    Бичсэн НАЙЗ , January 20, 2010

    МАХЧИН АРААТАН ЮМ Л БАЙНА ДАА НЭЭРЭЭ ГЭНЭТ БОДОХНОО АЛЖ ТАМЛАЖ БАЙГААД ИДЭЖ БАЙНА ГЭЭД БОДСОН ЧИНЬ МУУХАЙ САНАГДЧИХЛАА ЯААНАА
    ...
    Бичсэн хун , January 20, 2010

    мах
    ...
    Бичсэн хун , January 20, 2010

    мах идэх дуртай хун оорийгоо зовтгож бичсэн байна зугээр явж байгаа амьтныг барьж аваад алж идэж байгаа хун тэр амьтнийг оровддог болов уу амьтан алагдах дуртай байх уу аливаа амь тасрах хэцуу, мах идээд баясч цадаж байгаа хун ер нь ятар амьтан бэ

    ...
    Бичсэн tmee , January 20, 2010

    tiimees ch dalai lam negentee arxia baga yyj airgaa taavaaraa yytsgaa gesen shu de.mongol nytagt xayad baix xortoi ym baidaggyi baisan shu dee. odoo l gadaadiin tenemel ymnuud orj irj byzarlaj baina shu. unexeer xyjaagiin xortoi nogoo idejee bieye xortgoj baix xereggyi ym baigaam.
    ...
    Бичсэн eenee , January 20, 2010

    mongoliin uvug deedestee bayarlah heregtei. bid iim uhaantai humuusiin ur sad yum bn. getel yagaad zaaval hyatadiin mongolchuudad zoriulj taridag hunsnii himiin nogoog oruulj irj. mongolchuudaa horduulaad bgaa yum bol. bodmoor l yum. mongol ahan duusee eh nutgiinhaa hursun deer urgadag nuguu, belchdeg maliinhaa mah, tsagaan ideeg l hurtestgee
    ...
    Бичсэн Mash zov , January 19, 2010

    Ene ih saihan zov medeelel bichij ee. Ene germand l gehed idej uuh yum ni avahiin argagui, ideh ch yum oldohgui, budg hiimiin argaar bolovsruulagddag, hudaldaj avaad neg honolgui muudchihdag.
    Manai mongoliin mah tsagaan idee shig baigaliin tsevreeree yum bhgui shuu! Hyatadiin bolson boloogui hunsnii nogoo avch bhaas suu tsagaan ideegee idej bval hamaagui eruul.

    ReplyDelete
  2. Сэтгэгдлүүд (28)

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 16
    угни санаа ни их зов юм. гэхдээ мэдээлэл арай бага дутуу дулимаг байна.угни энэ талаар сайхан ном бичээд гаргавал илуу их ур дунтэй юм биш уу.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 16
    америкт мах ногоо нь дан хиймэл тэгэд ядуучууд нь хямдхан хүнс хэрэглэсээр байгаад сумо бөхчүүд шиг бүдүүн том.баячууд нь болохоор туранхай байна.монгол хүнс бол одоо л элдэв юм холиогүй бол байгалийн цэвэр бүтээгдхүүн юм шиг бгаам.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 16
    Юм мэдэж байж бичиж бай л даа...Битгий ингэж хуний тсаг зав авч хумуусийн толгой эргүүлж бай, Наранцогт оо.

    Махнаас татгалздаг бол цагаан хоолтон, тэр хүмүүсийн дийлэнх угтаа бол байгаль дэлхийгээ хайрласандаа л тийм зам сонгож байгаа (ногоо тариад идэх, малаа арчилж өсгөөд идэхийн аль нь илүү удаан бэ, бас илүү их хөдөлмөр, нөөц шаардах вэ, тэгээд сэргээх боломж бололцоо хэд байна харьцуулаач...).

    Зөв хооллолтын хамгийн энгийн амархан арга нь махнаас татгалзаж цагаан хоол идэх гэж сурталчилдаг болжээ. --Үгүй ш дээ, махнаас татгалзах биш, содиум, өөхөөө л багасга гэсэн. Зөв хооллоно гээд дандаа торт идээд кола уугаад байвал юу болох вэ?

    Доктор Бат-Отгон гэхээр овоо байх гэсэн чини ъ Хуний шар усны сув хаагданаъ ч гэх шиг улирсан баларсан юм яриад...эргүү юмаа
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ

    ReplyDelete
  3. амэрикийн баячууд л ориг хоол иддэг юм уу? ха ха ха...тэд чини турах гэж бөөн юм болдог биз дээ. зарим ни турсанаасаа амиа алдаж бна шт.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 16
    Монголчууд тийм л зов хооллож байсан юм бол донгож жар хурээд л чад хийж байсан юм бэ? Тэгэхэд жинхэнэ зов хооллодог улсуудийн ард иргэдийн дундаж наслалт 70 аас 80 байна шуу дээ
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 16
    Шал худлаа.Тэгэж шалгарууллаа гэсэн албан ёсний мэдээлэл хаана байнаа
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 16
    Онигоо:Нэг уулийн урт настнийд сурвалжлагч очоод ярилзлага авч байна:За та нас суудэр хэд хурч байна урт наслалтийн нуузаасаа яриач ,архи тамхи хэрэглэдэг уу эр эмийн ажлийн талаарх бодол? Овгон:Би ч яах вэ 100 гараад л явж байна архи тамхийг хэмжээтэй хэрэглэнэ 3 ,4 эхнэр солилоо боломжоороо л эр эмийн ажил хийнэ дээ гээд л ярилзаж байтал хажуу орооноос согтуу хуний агсан тавих,хашгирах чимээ сонсогдоход сурвалжлагч :Энэ юун хун яагаад хашгираад байна ? гэхэд овгон :Оо энэ манай аав байгаа юм,уучихаараа жаахан тийм зантай юм гэжээ
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +1

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 16
    тэнэг мин тэгээд ягаад монгол хун богино наслаад байгаа ум 60 хурэхгүй ухдэг л байсан байсаар ч байна даг битгий тархи угаах гээд ядаад бай мал мини
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ

    ReplyDelete
  4. бичсэн donna , 2010 / 01 / 16
    80 дээч наслаад дэмэнтиа умыы алзxаймартай баас зээцэндээ xолилдож ур xууxдээ таниxгыи ацрамжийн гасар амдаараа тамлагдаснаас боломжийн насалж xэбийн ыxлээр ыxцэн дээр амэрүкыыд ынэн тэнэг xооллодог бас оорсдийгоо иx ыxаантай гэж боддог алЗxаумар жин тапxинд уураг дутагдцаас уусдэг
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 16
    Ну Жэрсэы-д 100 настай монгол лам насаараа уухтэй бууз л иддэг байсан гэж байна лээ.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 16
    монголчууд архи тамхи стрессээсээ болж богино насалж байгаа биз.эрэгтэйчүүд бараг 100% эмэгтэйчүүдийн нилээд хувь тамхи татдаг юм биш үү.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 16
    жоохон баримттай бич л дээ. Дэлхийн хүнсний байгууллага гэж хаана байгаа юм?
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 16
    Жаахан мэдээлэл муутай бичсэн болохоос хэлэх гэсэн санаа нь бол зөв байх аа. Монголчууд махыг бол ор тас хорьж болохгүй байх аа. Бусад орнуудын малын махнаас манай малын мах чанартай байдаг нь бэлчээрээр малладагтай холбоотой гэж боддог. Сүүлийн үед бэлчээрийн даац хэтэрлээ гээд бүгдийг нь фермерийн аж ахуйруу шилжүүлэх талаар ярьж байна. Тэгвэл жинхэнэ монгол био мах үгүй болно гэсэн үг дээ. Бэлчээрийн даацандаа таарсан хэсгээ хуучин хэвээр нь үлдээгээд зоргоор нь орхиж болдог бол уг нь зүгээр байх аа. Илүү гарч байгааг нь л тэжээлээр тэжээнэ биз. Бусад оронд байхгүй монголд л байгаа ганц био гэж хэлж болох малын маань мах чанаргүй болвол ч өөр хэлэх үг алга болно доо.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 17
    та нар бугд адилхан эргүү умаадаа
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн Unen , 2010 / 01 / 17
    энэ бол үнэн.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 17
    яг үнэн угаасаа логикоор бодоход ч гэсэн. манай хооллолтын тухай судалгаа хийхэд их гоё үр дүн гарнаа. мах идэхээр бага насладаг гэж хэн нотолсон юм бэ, гадныхан чинь химээр өөрсдийгээ бордож байгаа юм чинь, харин ч мөд үхэхгүй байгалийн тогдолцоо алдагдуулж улс нь хөгшчүүдээр дүүрч хэцүүдээд байгаа биздээ хахаха
    мах идэхгүй бол малчид өвөлдөө сульдаж 60 ч хүрэхгүй можйих байлгүй. өөрсдөө биеээрээ үзэх хэрэгтэй шдээ.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ReplyDelete
  5. Манай ундэсний хоол чини мах гурил шуу дээ жишээ ни жигнээд бууз, шараад хуушуур ,чанаад ,банш гэх мэт тэгээд л тсагаан идээ гэж худлаа хэлэх ум жиший ни тсагаан идээг быслаг гэж бодоход хамгийн болхи болобсуурладсан ба ганзхан төрөл шуу Англи Амэрикт бол быслаг маш олон төрөл байдаг ш дээ тэгээд худлаа дэлкхийн хэмжээнд хурээд гэж худлаа бичээд байх ум даа.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: -1

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 17
    hend heregtei ym ter ondor naslalt, endhiin ihenh hogshid uhaan sanaa ni ali ert barag baihgvi, vr ach naraa ch barag tanihgvi bolchihson ymarch amidraliin saihaniig medreh medremjgvi, hvnii gol, hvnii gart esvel asramjiin gazar amidarch bna. manai hogchid ervvl saruul uhaantai, hvvhdvvdiinhee dund hashgichij guugchaadaad danh cai hoosolson shig veiin hedteigee hov jiv yriad ,oirdoo daralt ihseed geed l ooroo oortoo emch bolchihson em olj uugaad yvj bna. haa ochij 70-80 hvrch uhaa saruul zahih vgee heleed vr achaa asarch baigaad nvd anih ni deer. hool hvnsnii huvid zov hoolloh ni l chuhal baih ternees ter ene muu sain gej tuilshraad yahav. end oor deeree turshilt hiij mahaa bagasgaj vzsen. zun bol bolj bna lee, ovol bol hudlaa caanaa l neg ydrangvi hvchgvi sulidaa amitan. hvnii osoj torson tuhain ornii baigali cag uuriin onclog end bas yrigdah baihaa. ter mah tarhinii uurag tejeel boldog ch vnenii goltoi. ug ni zov ashiglaj. ilrvvlj hogjvvlj chadval mongolchuudiin arga uhaan, chadvar, setgehvi, hvnii gazar gaihagddag.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 17
    зов л бичсан бна шуу дээ.манай эмээ 93тэй,овоо 80 хурсэн тэд хуучний монгол маягаар зундаа мах бараг идэхгүй дан тсагаан идээг идэж оволдоо адуу ухэрийн мах хэргэлж ирсэн.дээрн маш ходолморч байсан.ухтэлээ зонох гэдэг овчнийг мэдэхгүй эмээ бол ухтэлээ нудний шил зухгуйгээр хозор тоглож унтахийхаа омон жоохон татаад/50гр,юмуу бино/ л нам унтаад огно шуу дээ.эрүүл саруул байж байгаад л номооороо л онгорсон унхээр бид дэндүү их мах идэж бна ядаж зуний улиралд болимоор юмаа.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 17
    наранцогт гэж ду гийн залуу монуу батотгон ю л бичээд бнадаа
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 17
    САЙХАН МЭДЭЭЛЭЛ БАЙНА БАУАРЛАЛАА ХУН ХООЛОО ООРОО ЗОХИЗУЛАЖ ЗОБ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 17
    Манай өвөө эмээ 2 хоёулаа 90 гаран насалсан. Ухаан санаа эрүүл саруул л байсан. Яг л увул намартаа адуу ухэр иддэг, хавартаа хониний мах зундаа үхрийн борц иддэг байсан. Xатуу ааруул хар цайнд дэвтээгээд л иддэг байж билээ.

    ReplyDelete
  6. монголийн xогшуул уxаан эрүүл саруул бж 70,80 ,90 ,100 гарж насалдаг бсан ни унэн..тэр цаг уеийн xумуусийг оноодрийн xумуустэй xарицуулж яаxаб,60 гараад чад xийж бгаа уе чин аугаа иx социализмийг байгуулж социалист маягаар xооллож xуучний будуулэг аргийг xалж бx уеийн xумуус шуудээ.оноодор бол монголд 20xэдтэй залуу даралт иxсэx обчтэй 40 гараад тарxиний судас ни xатуурж эxээсээ эрүүл биш эмгэгтэй мэндэл бгаа ни юутай xолбоотой бэ монголд xунсний аюулгуй байдал баталгаагуй гадний импортийн бараа чанартай гэж ойлголттой болсон аргагуй одор бур рэкламаар тарxийг ни угааж бизнэс xийж бгаа шуудэ
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 19
    монгол малын махны амтыг та нар ю гэж бодож бна эө унэндээ махаа санаж бна.гадны мах харахад л мах.ямарч сайхан шимгүй ым шигээ.харьж сайхан дан мах гурилаар цуйван хийж идэх юмсан энд идээд ч амтгуй л бгаа юмдаа.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 23
    битгий худлаа загаан идээ шилдэг хоол энэ тэр гэж хоороод бай. Монгол мал аж ахуйн орон байтлаа зовхон ундсэн хэдэн загаан идээнээсээ одоо болтол салдаггуй. хэдэн мянган жилийн туухтэй загаан идээгээ оод татаж оор тувшинд аваачих тухай бодох заг болжээ. Бяслаг гэхэд 1 хан торол, тараг гэхэд бас л 1торол.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 23
    Монгол мал аж ахйн орон мөртлөө хэдхэн тооны цагаан идээтэй гэдэг үнэн шүү. Бусад орны цагаан идээний нэр төрөл тун олон янз,бяслаг гэхэд л хэдэн зуун төрөл байдаг юм бидээ. хөгжилтэй орнуудаас суралцахын оронд дэмий хөөрцөглөөд л хөдөө гарвал л монгол хэлтэй болчихдог,тараг уучихвал цагаан идээ идчихсэн болдог юм биш шүү,монголчуудаа,нүдээ нээгээч.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 25
    15000 ЖИЛИЙН УМНУ БОЛ ЫАХ АРГАГУЙ МОНГОЛЦХУУД ГАЙХАЛТАЙ ТЭХНӨЛИГЫ НЭБТРҮҮЛСНИЙГ ХУЛЭЭН ЗҮВتªÐ× âÍÀÀ.СУУЛИЙН УЭД МОНГОЛЦХУУД ХУЖААГИЙН ХИМИЙН БОРДООТОЙ ХОРОНД МАНСУУРЖ УХЭЖ ДУУСАЖ БНА СХУУ ДЭЭ.ЭНЭ ТУР ЗАСГИЙН ЭТГЭЭДҮҮД ХУУЛИ ТСААЗ ГАРГАЖ АРД ТУМНИЙ ЭРҮҮЛ АМИДРАЛ,ТАЙВАН АМИДРАЛИЙН ТУЛУУ АЖИЛЛАНА ГЭЖ ГАРСАН БИЗ ДЭЭ.ТЭД ЫАГААД ЫАДАЖ МОНГОЛД УРГАЖ,УЙЛДВЭРЛЭЖ БОЛЖ БГАА БУТЭЭГДЭХҮҮН ДЭЭР ХОРИГ ТАБИЖ ХЭДХЭН ТСУУХУН АРД ТУМНИЙ ТУЛУУ АЖИЛЛАХГУЙ БНАА.АСХИГ ХОНЖОО ХАРСАН ХУЖААГИЙН ГАР БОЛСОН ХУМУУСИЙН ОРУУЛСАН ХИМИЙН БОРДООГООР УХТЭЛ БОРДСОН ЖИМС НОГООНД ИРЭЭДҮЙ МААНИ СУЙРЛЭЭ.ТАМИНИЭЭ.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 01 / 25
    шар бууртсаг бол гайхамшиг,дэлхийн Гэннисийн номонд орсон шуу дээ.уапончуудийн зунуглулгуй урт эрүүл наслалт соя-тай холбоотой.Дээр уэйин урт насалдаг Монголчууд чин Батотгон докторийн хэлснээр зун н тсагаа,увул н мах зохитсуулж иддэг айхтар чамбай хумуус шуу дээ. Одоогийн монголчууд бэл бэнчингээ гайхуулж увул зунгуй умхий мах идсээр байгаад,ядуу н хужаа ногооний хог идсээр бгаад л донгож 50гараад чад, дажэ хойч уэ маани дунгуж турууд хорт хавдар тусаад чад болж бна шуу дээ

    ReplyDelete
  7. Зочин 202.70.33.XXX
    2010 оны 2-р сарын 21
    demjnee demjne ...

    [ Хариулах ]
    suye 77.112.59.XXX
    2010 оны 2-р сарын 21
    Mash zuv.mash zuitei ...

    [ Хариулах ]
    Зочин 89.132.34.XXX
    2010 оны 2-р сарын 21
    ямар гээч дайсаны цэргүүд байнаа энэ зургийг ийш нь тавьдаг. Харахгүй бол санаанд орохгүй юмыг сануулж байдаг. Би энд сүүтэй цай чанахаар Монголд чанасан шиг амттай болохгүй юм. Их сонин. УУхын аргагүй хачин өөр амттай. Монгол сүүтэй цайг Монголд л чанавал тийм гоё амттай болохоор заяагдсан зохицол юм болуу эсвэл би энд цай чанаж чадахгүй болсон юм болуу, Монголд миний чанасан цайг сайхан амттай байна гэдэг энд би өөрөө чанаж уух ч хүсэл төрөхгүй юм. Монгол цайгаа бас бүртгүүлвэл таарна Монголоос өөр газар чанаад амтгүй болдог гээд МОнголоос өөр газар дуу гардаггүй морин хуур шигээ юм. Энэ Монгол Хөх Тэнгэр гэж нэг том бүрэн эрхт ямбатан байнаа.

    [ Хариулах ]
    Зочин 202.180.219.XXX
    2010 оны 2-р сарын 22
    he he bi UK-d baihdaa neg udaa heden naizdaa bashtai tsai chanaj ogson chini bas shal hachin yum bolson. Ter englandiin minced beef, semi-skimmed milk bas tegeed sonin amttai saltaar yeroosoo saihan banshtai tsai hiine gej baihgui yum bn lee. medeej gadnyhan nerelhuu polite yum chini barag l nudee aniad hucheer zalgisan baih. daraa ni barag booljson bh aa

    [ Хариулах ]
    Unshigch 210.117.172.XXX
    2010 оны 2-р сарын 22
    Tiim shuu yag unen bichij

    ReplyDelete

Recent Articles